Чимэддоржийн Сүрэнжав
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Чимэддоржийн Сүрэнжав (1914 оны хавар Засагт хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуунд, өнөөгийн Увс аймагт төрсөн- 1998 онд нас барсан)- БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1928-1935 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэл сургуульд суралцаад Улаангом-д багш, бага сургуулийн захирал хийж байсан.
1936-1939 онд ЗХУ-ын Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд суралцсан.
1939-1940 онд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч.
1940 онд МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга.
1943-1946 онд Мал тариалангийн яамны сайдыг хавсран хийсэн.
1946 онд БНМАУ-ын Ерөхий сайдын орлогч.
1954 онд Москва руу Коммунист намын дээд сургуульд 3 жил сурсан.
1956 онд эргэж ирэхэд нь МАХН-д эрхэлж байсан хуучин албанд нь тавьсан.
1958 онд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар тавьжээ. Удалгүй Д.Дамбын хамсаатан хэмээн буруутгаж улс төрийг орхисон ажээ.
1998 онд Улаанбаатар хотноо нас барсан.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.