Jump to content

Чонь Жи-хёнь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чонь Жи-хёнь
2012 оны зураг
2012 оны зураг
Танилцуулга
Төрсөн нэрЧонь Жихёнь / Jun Ji-hyun
Ван Жихёнь / 왕지현
Төрсөн өдөр1981 оны 10 сарын 30 (1981-10-30)
(одоо
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Тэжонь
Яс үндэсСолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос
Ажил үйлжүжигчин
НөхөрЧуй Жүньхёг (2012-)
ТөрөлУСК, ОАК
Танил үе1997 он — одоо
Төгссөн ньДунгүг их сургууль
ЗуучCulture Depot
Цахим хаягgiannajun.com

Чонь Жи-хёнь (сол. 전지현 ~ чон жи ёон; 1981 онд төрсөн) — Өмнөд Солонгосын нэрт жүжигчин.

Жүжигчний жинхэнэ овог нэр нь Ван Жи-хёнь (жи-хёнь - «ухаан» гэсэн утга). 1981 оны 10 сарын 30-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотод төрсөн. Багадаа онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг байсан Жи-хёнийг 16 настай байхад загварын мэргэжилтэн гудамжнаа харж уулзан санал тавьснаар Ecole сэтгүүлд зургаа авахуулж урлагт хөл тавьжээ.

Чонь Жи-хёнь 1999 онд «Цагаан Валентин» хэмээх кинонд анхныхаа дүрийг бүтээсэн. Харин Samsung My Jet Printer хэмээх сурталчилгаанд тоглосон түүний бүжиг, нүүрний хувирал олны анхаарлыг их татав. 2000 онд «Тэнгис» кинонд тоглосон нь амжилттай байж түүнийг Солонгосын кино одын хэмжээнд алдаршуулжээ.

Куаг Жэ-юнгийн найруулсан «Миний дүрсгүй найз охин» (2001, Ча Тэ-хёньтой хос), «Миний найз охинтой танилц» (2004, Чан Хёгтой хос) хоёр кинонд эршүүд, дүрсгүй дүрийг бүтээсэн нь Чонийг олон улсад таниулсан. 2006 онд Жианна Жун гэсэн өрнийн маягийн нэр зүүсэн ба олон улсын хамтарсан «Сүүлчийн цус сорогч» кинонд гол дүр бүтээсэн.

2010 онд Хятадын жүжигчин Ли Бинбинтэй хамт «Цасан цэцэг ба нууц дэвүүр» УСК-д тоглсон байна. 1999 оны «Хамтдаа жаргалтай» ОАК-наас хойш Чонь Жи-хёнь дандаа уран сайхны кинонд тоглож байсан бөгөөд 2013-2014 онд дахин олон ангит кинонд тоглосон нь «Оддоос ирсэн хайр минь» байв. Ким Сү-хёньтой хослон тоголсон тус киног хүмүүс өргөнөөр үзэж Чонь Жихёнь Пэгсан урлагийн шагнал, SBS телевизийн ОАК-ны шагналаас тус бүр «тэсан» (дээд шан) хүртжээ.

Чонь Жихёнь 2009 онд

Чонь Жи-хёнь 2012 онд банкны ажилтан Чуй Жүнь-хёгтой гэрлэсэн. Чуй бол алдарт ханбуг урлагч И Ён-хигийн ач, хувцар загвар бүтээгч И Жон-үгийн хүү юм. 2015 оны 7 сард Чоний зууч агентлаг нь жүжигчнийг жирэмсэн болсныг мэдээлжээ.

Уран сайхны кино

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Дүр
1999 «Цагаан Валентин» Чонминь
2000 «Тэнгис» Ыньжү
2001 «Миний дүрсгүй найз охин» охин
2003 The Uninvited Ёнь
2004 «Миний найз охинтой танилц» Ё Кёнжинь
2006 Daisy Хеён
2008 A Man Who Was Superman Сун Сүжон
2009 «Сүүлчийн цус сорогч» Сая Отонаши
2011 «Цасан цэцэг ба нууц дэвүүр» Софья/Цасан цэцэг
2012 «Хулгайч» Еникол
2013 The Berlin File Рёнь Жонхи
2015 Assassination Ань Угёнь

Олон ангит кино

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Дүр
1998 Fascinate My Heart Ван Гаён
1999 «Хамтдаа жаргалтай» Со Юньжү
2013-2014 «Оддоос ирсэн хайр минь» Чон Сунъи
 Commons: Jun Ji-hyun – Викимедиа зураг, бичлэг, дууны сан