Чулуунбаатарын Мөнхбат

Чулуунбаатарын Мөнхбат
Төрсөн өдөр1987 оны 3 сарын 28 (1987-03-28)
(одоо 37 настай)
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Баяндэлгэр сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн арслан2020
Аймгийн харцага2019
Аймгийн начин2014

Чулуунбаатарын Мөнхбат нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Наадмын амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн заан Э.Баасандоржид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
2014 Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256
2019 Багануур хотын баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2020 Багануур хотын баяр наадамд сумын заан М.Санжмятаваар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

Бөхийн удам[засварлах | кодоор засварлах]

Ч. Мөнхбатын төрсөн ах нь Монгол улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Батчулуун юм.

Монгол бөхийн өргөөнд шөвгөрсөн амжилт[засварлах | кодоор засварлах]

Улс,аймаг[засварлах | кодоор засварлах]

Аймаг,цэрэг[засварлах | кодоор засварлах]

Чулуунбаатарын Мөнхбат нь Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд шөвгөрсөн амжилт гаргаагүй байна. Харин аймаг, цэргийн начин цолтой болон залуу бөхчүүдийн 2017 оны 12 сард зохион байгуулагдсан барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн начин М.Бэлгүтэйд өвдөг шороодон үзүүрлэж байсан.

Сумын цолтон[засварлах | кодоор засварлах]

Чулуунбаатарын Мөнхбат нь Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд шөвгөрсөн амжилт гаргаагүй байна.