Чулууны Ганхуяг
Чулууны Ганхуяг | |
---|---|
Төрсөн | 1973 |
Алма матер | Унгар улсын Будапешт хотын Эдийн засаг, төрийн захиргааны их сургууль |
Title | Гүйцэтгэх ТУЗ-ийн дарга, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Монгол |
Political party | Монгол Ардын Нам |
Вэбсайт | ganhuyag.com |
Хутагт овогт Чулууны Ганхуяг (1973 оны 11-р сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын бизнесмен. 2010 оны 12-р сараас 2012 оны 7 сар хүртэл Монгол улсын Сангийн дэд сайдаар томилогдон ажилласан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ч.Ганхуяг 1991 онд Нийслэлийн тусгай 23-р дунд сургууль төгсөөд Монголын хөрөнгийн биржид 1991 оноос ажлын гараагаа эхэлүүлсэн байна.
Тэрээр 1993 онд Унгарын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуульд суралцахаар Будапешт хотыг зорьсон юм. 1997 онд сургуулиа дүүргээд эх орондоо ирж Монголбанк-д хянан шалгагчаар ажиллаж байгаад 1998 онд НҮБ-ын "МикроСтарт" жижиг зээлийн төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна. Энэ нь ХАС банкийг байгуулах гол суурийг тавьж 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан юм.
"Хас банк" буюу анхны нэршил нь "Хөгжлийн Алтан Сан" үүсгэн байгуулагдсанаас хойш 2009 он хүртэл захиралаар нь ажиллаж байгаад, тус банкны толгой компани болох Тэнгэр санхүүгийн группийг удирдан ажиллах болжээ.
Ч.Ганхуяг 2006 оноос Унгар улсын өргөмжит консулаар ажиллаж байгаад 2009 онд Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын эдийн засаг, хөгжлийн асуудлын зөвлөхөөр томилогдсон.
Санхүүгийн холбогдолтой хуулийн төслүүд дээр хэд хэдэн парламентийн ажлын хэсэгтэй ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2009 оноос Монголын Эдийн Засгийн Форумын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2010 онд Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.
Мөн Ч.Ганхуяг нь Улаанбаатар Глобал Шейперс нийгэмлэгийн удирдагч юм.
Тэрээр олон төсөл, кампанит ажил, хурал чуулганыг зохион байгуулах санаачилан ажиллаж байсны дотор “Монгол Мөрөөдөл” төслийн үүсгэн байгуулагч, Туул голын сав газрын хог хаягдлаас цэвэрлэх “Та дэмж бид цэвэрлэе” кампанит ажил, 11 дахь удаагийн Бичил Санхүүгийн байгууллагуудын Чуулга уулзалтын санаачлагч, Хасын Хүлгүүд хөл бөмбөгийн болоод сагсан бөмбөгийн багийн үүсгэн байгуулагч гэх мэт.
Ч.Ганхуяг нь өөрийн хийсэн бүтээсэн ажлаараа олон нэр хүндтэй шагналыг хүртэж байснаас Дэлхий эдийн засгийн форумаас Дэлхийн залуу удирдагч 2009 шагнал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Санхүүгийн шилдэг менежер 2000 шагнал зэргийг дурьдаж болно.
Тэрээр 2010 онд МАХН-д элссэн тухайгаа нэгэн ярилцлагадаа “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банк өөрөө үйлчилгээний байгууллага тиймдээ ч банкны захирал намын төлөөлөлгүй байх ёстой. Иймээс банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж ярьсан байна.