Чулууны Далай

Шангас овогт Чулууны Далай (1930 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн-2009 оны 6 сарын 12-нд нас барсан) - Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхч эрдэмтэн хүн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1930 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. 1950 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргээд Бээжингийн их сургуульд дэвшин суралцаж, түүхч мэргэжлээр төгссөн байна. Төгсч ирээд Монгол Улсын Их Сургуульд түүхийн багш, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, ШУА-ийн дэргэдэх Дорно Дахины Судлалын хэлтэст эрхлэгч, Дорно Дахины Судлалын Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн Зүүн Хойд Ази Судлалын Төв, Олон Улс Судлалын Хүрээлэнд захирал, зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ч.Далай 2009 оны 6-р сарын 12-нд өвчний улмаас нас баржээ.

Тэрээр 1970 онд Юань гүрний Монгол сэдвээр түүхийн ухааны дэд доктор, 1986 онд Монгол-Хятадын харилцаа (1949-1984) сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Монголын Бөө мөргөлийн товч түүх
  • Юань гүрний үеийн Монгол
  • Хамаг Монгол Улс (1101-1206)
  • Монголын түүх (1260-1388)
  • Их Монгол Улс (1206-1388)
  • Өгэдэй хаан
  • Ойрад Монголын түүх
  • Монгол Хятадын Харилцаа (1949-1984)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • "Академич Чулууны Далай /1930-2009/". Өнөөдөр сонин. 2009-06-16. Retrieved 6 сарын 16. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)