Шаравын Бадарч
Шаравын Бадарч (1945-?) нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт Дугуйн даваа хэмээх газар 1945 онд төрсөн. 1954-1965 Төв аймгийн Жаргалант сумын 10-н жил, 1965-1969 онд Улсын Багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг багш мэргэжлээр төгсч, Төв аймгийн Жаргалант сумын 10-н жилийн дунд сургуульд багш, аймгийнхаа “Анхдугаар таван жил ” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга,”Үнэн ” сонинд сурвалжлагч, ерөнхий эрхлэгчийн туслах, ”Ардын эрх” сонинд тамгын газрын дарга, “Өдрийн сонин”-д редактор зэргээр 30 жил ажиллажээ.
Шаравын Бадарчийн шүлгээр бүтсэн “Тоогүй ч юм болов уу даа ”, “Ижийдээ л хөөрхөн”, “Шагшираа хөөрхөн болжмор”, “Гэрэлт нарны хүүхдүүд” зэрэг олон дуунууд нь эдүгээ хүртэл 50 шахам жил дуулагдсаар байна.
“Шувуухай минь жиргэн нисээрэй ” (1977 он ), “Дээс дээс эргээрэй”, “Шидэт боргоцой”, “Зүггүй нас”, “Цэцгэн цаг”, “Ижийдээ л хөөрхөн”, “Нарны алтан жиргээ”, “Гэрэлт нарны хүүхдүүд” номуудаа хэвлүүлжээ.
Тэрээр Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв хэмээх Монголын оюун санааны ноён оргил болсон тэр их хүмүүний шавь болж, улмаар шадар туслахаар нь 10 жил ажиллах хувь тохиосон азтай нэгэн. Энэ бол түүний амьдрал, уран бүтээлийн алтан арван байсан. Л.Түдэв гуайг “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллах хугацаанд 1986-1996 оны хооронд туслахаар нь ажилласан байна.