Шиньжү
Шиньжү | |||
---|---|---|---|
мужийн хот | |||
хят. 新竹市 — Xīnzhú Shì | |||
Дээрээс цагийн зүүний дагуу: Хотын хаалга, Аж үйлдвэрийн хүрээлэнгийн үүд, Хотын захиргаа, шуудуу |
|||
|
|||
Хоч: «фөнчөн» (салхит хот) | |||
Тайвань дахь Шиньжүгийн байршил | |||
Орон | ![]() |
||
Муж | Тайвань | ||
Хот | Шиньжү | ||
Дүүрэг | 3 дүүрэгтэй | ||
Газар нутаг | 104.1 км² | ||
Хүн ам (2014 он) | 431,988 хүн | ||
Нягт сийрэг | 3990 хүн/км² | ||
1982 онд | өөрчлөн байгуулагдсан | ||
Цагийн бүс | Тайбэйн цаг (ГЦ+8) | ||
Цахим хуудас | hccg.gov.tw |
Шиньжү (хят. 新竹市; Hsinchu) — Тайванийн Тайвань мужийн харьяа хот.
104.1 км² газар эзлэн оршдог. 2014 онд 431,988 хүнтэй байлаа.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Теккам нутагт анх даокас омгийн хүмүүс амьдарч байсан ба 1626 онд Испанийн колоничлогч, 1642 онд голландууд ирж суурин үүсгэсэн. 1683 онд Чин улсын мэдэлд орж, 1875 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар Тайвань мужийн Тайбэй аймагт харьяалагдаад «Шиньжү» (шинэ хулс) хэмээн нэрлэгдсэн.
Японы мэдэлд байсан 1920 онд Шиньжү хошуу байснаа Шиньжү балгас, 1930 онд Шиньжү хот болж зэрэг дэвшжээ. 1982 онд Шиньжү хошууны Шяншань сумыг Шиньжү хотод нийлүүлэн өнөөгийн байдал буюу «Шиньжү хот» хэмээх мужаас захирах хот болгожээ.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
104.1 км² газар нутагтай. Баруунш Тайванийн хоолойд тулж, хойгуураа Шиньжү, урдуураа Мяоли шяньтай хиллэдэг.
Цаг уур[засварлах | кодоор засварлах]
I сард 12.9°C хүртэл сэрүүсч, VII сард 32.9°C хүрч халдаг. Жилд дунджаар 1639 мм хур тунадастай.
Шиньжү | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Klimadaten aus den Jahren 1981–2010
Эх сурвалж: Zentrale Wetterbehörde Taiwans
|
Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]
Шиньжү хот 3 дүүрэгтэй (чү). 2014 оны хүн амын тоогоор харуулвал:
Газрын зураг | Дүүрэг | Хятадаар | Хүн ам |
---|---|---|---|
![]() | |||
■ Дорнод дүүрэг | 東區 | 206,843 | |
■ Умард дүүрэг | 北區 | 148,753 | |
■ Шяншань дүүрэг | 香山區 | 76,392 |
Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]
Шиньжү хотод 2014 онд 431,988 хүн оршин сууж байна. Үүгээрээ Тайванийн хотуудаас 7-р том нь болно.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Шиньжүгийн шинжлэх ухаан аж үйлдвэрийн хүрээлэнд TSMC, Philips, United Microelectronics Corporation, Holtek, AU Optronics, Epistar зэрэг 360 компани байна. Улсын хэмжээнд тэргүүлэх их бүтээмжтэй газар болсон.
Зураг[засварлах | кодоор засварлах]
