Алаг шаазгай
Алаг шаазгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Pica pica Карл Линней, (1758) |
Евразийн шаазгай буюу Алаг шаазгай (Pica pica) нь Хэрээний овгийн шувуу бөгөөд энэ төрлийн шувуу Европ, Азийн ихэнх хэсэг болон Баруун Хойд Африкт амьдардаг.
Алаг шаазгай нь дунджаар 40-51 см урт байдаг. Толгой хүзүү, цээж нь гялалзсан хар өдтэй ба ногоон хөхдүү туяатай. Нэг өнгийн монохром шувуу юм. Гэдэс, далны орчим өд нь цагаан байдаг. Сүүл нь ногоовтор солонгорсон хар өнгөтэй. Эр нь эмээс биеэр арай том юм.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Шаазгай холимог идэшт шувуу бөгөөд жижиг хөхтөн амьтан, сэг зэм, царсны боргоцой, шавж хорхой, модны үр жимс гэх мэтээр хооллоно. Хүрэлзгэнэ, чихүүр хорхой зэрэг газар, хөрсөнд байх хорхойг мөн иддэг. Намар болоход царцаа барьж иддэг ашигтай шувуу юм.
Үржил
[засварлах | кодоор засварлах]1-р сарын дундаас үүр засах газар хайж олон, 3 сарын дундуур гэхэд модны мөчир, сүрэл гэх мэт ашиглан үүрээ барьж дуусдаг. Үл мэдэг ногоондуу туяатай 5-6 өндөг гаргах ба 20 өдрийн дараа хагаран ангаахай болдог.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Үүрнээсээ унасан ангаахай
-
Шаазгайн дэгдээхий
-
Нисэж буй шаазгай