Шүхэртийн Уламбаяр

Шүхэртийн Уламбаяр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Улсын наадамд шөвгөрсөн[засварлах | кодоор засварлах]

Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадмаар Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат залуу бөх Б.Жамсрангаар нэг, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат улсын начин Ж.Гансүхээр хоёр, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат улсын начин У.Балжиннямаар гурав, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Ч.Бямбадоржоор дөрөв, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбатаар тав давж "Монгол улсын начин" хэмээх эрхэм цолыг хүртсэн.

Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар Архангай аймгийн Тариат сумын залуу бөх С.Очирпүрэвээр нэг, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат аймгийн начин Ё.Баасандоржоор хоёр, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат цэргийн начин Б.Тогтохоор гурав, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат аймгийн арслан Б.Ганбаатараар дөрөв, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Түвшинбаяраар тав давж шөвгөрөн начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг хүртсэн.

2016 оны Үндэсний их баяр наадмын өмнө 2006 оны үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд барилдсан улсын харцага Д.Рагчааг допин хэрэглэсэн гэж үзэн тухайн жилийн наадмын зургаагийн даваанд өвдөг шороодсон Ш.Уламбаярт " Монгол улсын харцага " цол, долоогийн даваанд өвдөг шороодсон Ц.Магалжавт "Монгол улсын заан" цолыг тус тус нөхөн олгосон билээ.

Улсын наадамд барилдсан амжилтууд[засварлах | кодоор засварлах]

Он Давсан Унасан
1997 Залуу бөх Ц.Дамдин-Ядамаар нэг давсан Хоёрын даваанд улсын начин Ө.Сумъяад өвдөг шороодсон.
1998 Нэгийн даваанд залуу бөх О.Отгонтэнгэрт өвдөг шороодсон.
1999 Залуу бөх Д.Цогтбаатараар нэг давсан. Хоёрын даваанд улсын начин Н.Алтансүхэд өвдөг шороодсон.
2000 Улсын начин А.Хатансайханаар хоёр давсан. Гурвын даваанд улсын начин Ч.Батзоригт өвдөг шороодсон.
2001 Улсын начин У.Балжиннямаар дөрөв давсан. Тавын даваанд аймгийн арслан Ш.Зоригтод өвдөг шороодсон.
2002 Залуу бөх Б.Өлзийбүрэнгээр нэг давсан. Хоёрын даваанд улсын начин Г.Ганхуягт өвдөг шороодсон.
2003 Улсын заан Ж.Ганболдоор дөрөв давсан. Тавын даваанд улсын заан И.Доржсамбууд өвдөг шороодсон.
2004 Улсын заан Б.Ганбатаар тав давсан. Зургаагийн даваанд улсын харцага Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодсон.
2005 Аймгийн заан Н.Анхбаяраар гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Д.Пүрэвсүрэнд өвдөг шороодсон.
2006 Аймгийн арслан Н.Түвшинбаяраар тав давсан. Зургаагийн даваанд улсын харцага Д.Рагчаад өвдөг шороодсон.
2007 Аймгийн заан Б.Одсүрэнгээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Ц.Лхагвасүрэнд өвдөг шороодсон.
2008 Аймгийн заан Б.Бадарчаар гурав давсан. Дөрвийн даваанд цэргийн арслан А.Бямбажавд өвдөг шороодсон.
2009 Аймгийн арслан Б.Ариун-Эрдэнээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Л.Гантулгад өвдөг шороодсон.
2010 Аймгийн арслан Го.Отгонбаатараар гурав давсан. Дөрвийн даваанд аймгийн арслан Ж.Амартүвшинд өвдөг шороодсон.
2011 Аймгийн начин О.Батжаргалаар гурав давсан. Дөрвийн даваанд аймгийн арслан Б.Дэлгэрсайханд өвдөг шороодсон.
2012 Улсын начин Н.Батзаяагаар дөрөв давсан. Тавын даваанд улсын гарьд М.Баяржавхланд өвдөг шороодсон.
2013 Аймгийн начин Ж.Байгальхүүгээр хоёр давсан. Гурвын даваанд аймгийн арслан Л.Шинэбаатарт өвдөг шороодсон.
2014 Аймгийн заан Д.Батбаатараар хоёр давсан. Гурвын даваанд улсын начин Л.Нямсүрэнд өвдөг шороодсон.
2015 Аймгийн харцага Ч.Бүрэнзэвсэгээр хоёр давсан. Гурвын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодсон.
2016 Аймгийн заан Б.Бат-Эрдэнээр гурав давсан. Дөрвийн даваанд аймгийн арслан А.Даваанямд өвдөг шороодсон.
2017 Аймгийн харцага Д.Одсүрэнгээр хоёр давсан. Гурвын даваанд аймгийн арслан Ш.Дарханбатад өвдөг шороодсон.
2018 Нэгийн даваанд залуу бөх Ж.Ууганбаатарт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1999 Бүх цэргийн баяр наадамд аймгийн начин Б.Бадам-Очирт өвдөг шороодон үзүүрлэж "Цэргийн заан" цол хүртсэн. 128