Jump to content

Элэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Элэг болон хоол боловсруулах тогтолцоо

Элэг (латин. hepar, эртний грек. ἧπαρ) бол хүний болон нугсан амьтны бие дэх хамгийн том булчирхай юм. Дунджаар 1500 гр жинтэй. Элэг нь цөс үйлдвэрлэж, цөс нь цөсний хүүдийд хадгалагддаг. 12 хуруу гэдсэнд цөс нь өөхийг задлах нөлөөтэй.

Элэг нь өрцний баруун доод хүнхэрт байрлах хэвлийн хөндийн эрхтэн юм. Тэгш гадаргуу дээр байрлуулсан өндгийг баруун доод өнцгөөс зүүн дээшээгээ налуу хуваахад үүсэх дүрстэй адилтгаж болно. Эндээс дээд буюу өрцөн тал доод тал нь хүний элэг урд талаас харахад 2 хэсэгтэй байдаг бол дороос харахад 4 хэсгийг тодорхой харж болно. "Н" үсгээр эдгээр хэсгүүдийг зааглаж болно. Зүүн тал- , баруун , урд талын дөрвөлжин хэсэг ар талын сүүлт хэсэг- "H" үсэгний хөндлөн зааг дээр элэгний үүд байрлана. Үүдэн вен элэгний артери, элэгний цорго тус тус агуулна.

Элгэнд хоёр гол төрлийн эс байдаг паренчимал ба паренчимал бус. Элэгний эзлэхүүний 80% нь паренчимал эснээс бүрдэнэ харин паренчимал бус эс элгэн доторх эсний тооны 40%-ийг эзлэх боловч эзлэхүүний 6,5%-ийг эзэлдэг. Синусойд гепатик эндотелал эснүүд, Купфер эснүүд, бусад гепатик эснүүд нь паренчимал бус эснүүдэд багтаж элэгний синусойдэд багтана.

  • Цөс үйлдвэрлэх
  • Глюкозыг гликоген болгон хадгалах
  • Уураг болон өөхийг глюкоз хэлбэрт хувиргах. Улмаар глюкоз нь цааш гликоген хэлбэрт хадгалагдах.
  • Витамин болон эрдэс бодисыг хадгалах
  • Ургийн үед цус төлжүүлэх эрхтний үүрэг гүйцэтгэдэг.
  • Уураг нийлэгжүүлэх ба жишээ нь альбумин протромбин гэх мэт цусны сийвэнд байх зөөгч, болон бүлэгнүүлэгч уургийг үйлдвэрлэнэ. Мөн уургийн задралд оролцож уургийг амин хүчил болгон задлана.

Элэг нь мөн бүх төрлийн хортой бодисийг задалж ялгаруулах үүрэгтэй. Жишээ нь хамаагүй эм хэрэглэсэн тохиодолд элэг нь хордож гэмтэж болно, мөн хүний гар хуруун дээр дуссан химийн бодиснууд, угаалгын нунтаг, принтерийн хор зэргийг элэг дотроос нь цусны эргэлтээр дамжуулж цэвэрлэх задлах аюултай хүнд үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс ямар ч химийн бодистой харьцахдаа хүн заавал резин бээлий өмсч, маск зүүж өөрийнхөө элгийг хамгааладаг.

Элэг нь биемахбодийн шаардлагатай дулааны 1/3-г гаргах ба бүх цусны эргэлт, өөх тосны молекул, бусад бүх солилцоог явуулна. 24 цагт 2000л цус дамжин өнгөрнө. 70 настай хүний элэг амьдралынхаа туршид дунджаар 1.5т карбон гидрат боловсруулж задалдаг. Энэ нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулна гэсэн үг. Энэ үйл ажиллагаанд нойр булчирхай, бөөрний дээд булчирхай оролцож бие дэх глюкозын хэмжээг нарийн барьж байдаг. Заримдаа глюкозыг глиноген болгож, заримдаа глиногенийг глюкоз болгож хэрэгцээт газар нь хүргэнэ. Элэг нь цус бүлэгнүүлэх хэд хэдэн процессийг удирдаж, дархлааны хэд хэдэн чухал уургийг ялгаруулж цусанд нийлүүлдэг. Шаардлагатай төмрийг нөөцлөнө. Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг молекул болгон задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

Элэг болон цөс дамжих зам

Цөсний ерөнхий цорго 12 хуруу гэдэстэй нийлэх орчимдоо цагираган булчин агуулна. 12 хуруу гэдэс хоол тэжээлийг ходоодноос хүлээж аваагүй буюу хоосон байх үед энэхүү цагираган булчин цоргыг хаалттай байлгадаг. Үүний тусламжтайгаар цөсний ерөнхий цоргон дахь даралт өссөнөөр элгэнд үйлдвэрлэгдсэн цөс цөсний цорго руу орно. Цөсний хүүдийд цөс ус болон давсны хүчлээ алдан шимэгдсэнээр цөс илүү нягтарч өгнө. Өөх тостой хоол тэжээл нь ходоод-гэдэсний гормонуудыг (ж.нь: холецистокинин) өдөөнө. Уг гормон цөсний хүүдийд нөлөөлснөөр тэнд даралт ихсэх тэр мөчид цагираг булчин цөсний ерөнхий цоргын сүвийг нээж өгснөөр бага хэмжээний цөс цөсний хүүдийгээс 12 хуруу гэдэс руу цутгана.