Эндрю Карнеги
Эндрю Карнеги (англи. Andrew Carnegie; 1835 оны 11-р сарын 25-нд Шотландын Данфермлин хотод төрсөн — 1919 оны 8-р сарын 11-нд АНУ-ын Массачусетс мужид нас барсан) — америкийн ажил хэрэгч хүн, төмөрийн үйлдвэрлэгч, тэрбумтан бөгөөд буян хийгч хандивлагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эндрю Карнеги хүү Шотландын Данфермлайн (англи. Dunfermline, гэль. Dùn Phàrlain) хотод 1835 онд нэхмэлчдийн гэрт төржээ. Удалгүй 1848 онд эцэг Уильям нь гэргий Маргарет, хүү Эндрю, Томас нарыгаа аваад АНУ руу нүүхээр шийдсэн байна. Тэрээр АНУ-ын Пенсильвани мужийн Аллегейни хотод очоод анх нэхмэлийн үйлдвэрт ажилчин болж ажлын гараагаа эхлүүлжээ.
Хэсэг хугацааны дараа Эндрю үйлдвэртээ төсөл бүртгэгч, дараа нь Карнеги хүргэгчээр ажиллаж байгаад 1850 онд телеграфын компанид өндөр цалинтай ажилд шилжин оржээ. 1853 онд анх удаа 500 ам.доллар төмөр замын компанид хөрөнгө оруулж үзсэн ажээ.
Хэсэг хугацааны дараа тэрээр Питтсбургт өөрийн "Carnegie Steel Company" компанийг байгуулсан түүхтэй. 1901 онд Карнеги энэ компанийг Жон Пиерпонт Морган (англи. John Pierpont Morgan; 1837-1913)-д зарж "U.S. Steel" нэг хэсэг болжээ. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Карнеги 300 сая доллар авч, хэдэн жилийн турш дэлхийн хамгийн баян хүн болсон юм.