Жон Морган

Жон Пиерпонт Морган

Жон Пиерпонт Морган (англи. John Pierpont Morgan; 1837 оны 4-р сарын 17-нд АНУ-ын Коннектикутын Хартфорд хотод төрсөн— 1913 оны 3-р сарын 31-нд Италийн Ром хотод нас барсан) — америкийн ажил хэрэгч хүн, банкир бөгөөд санхүүч.

АНУ-д XIX зууны эцэс— XX зууны эхэн үед аж үйлдвэр, санхүүгийн салбарт тэргүүлж байсан Морганы санхүүгийн удмыг үүсгэгч (1890—1913). 1906 оноос нас бартлаа Нью-Йорк дахь Морганы номын сан, мүзей үүсгэн байгуулагч бөгөөд анхны хүндэт Ерөнхийлөгч байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1837 оны хавар Лондон дахь «J.S. Morgan & Co» банк үүсгэн байгуулагч, санхүүч Жуниус Спенсер Морган (англи. Junius Spencer Morgan: 1813-1890) болон эхнэр Жульетт Пиерпонт нарын хүү болж төрсөн. Тэрээр Гёттингены Их сургуульд боловсрол эзэмшжээ.

1857-1861 онуудад Морган Нью-Йоркийн «Данкан, Шерман & Кº» (англ. Duncan, Sherman & Company) банкинд ажиллаж байсан. 1861 онд Амелии Старжесс (1835—1862)-тэй гэрлэсэн байна. Гэргийн нас барахад Морган 1865 онд Фрэнсис Луиз Трейси (1842—1924)-тай хоёр дахь удаа гэрлээд 4 хүүхэдтэй болжээ. -Луиза Пиерпонт Морган (1866—1946), «Джека» Пиерпонт Морган (1867—1943), Жульетт Морган (1870—1952) болон Энн Морган (1873—1952).

Америкийн иргэний дайны үед (1861-1865) Морган зэвсгийн наймаа хийдэг байжээ. Дайны дараа нь эдгээр наймаа арилжааг Конгрессын хороо шалгасан боловч Морган засгийн газрын холбоогоо ашиглан хариуцлагаас мултарсан байна. Тухайн үеийн олон чинээлэг хүмүүсийн нэгэн адил Жон Морган албан ёсны нөхөн төлбөрт 300 доллар төлөөд цэргийн алба хаагаагүй байна.

Морганы Банк төмөр замын барилгыг хянаж, "US Steel" том төмөрийн компани болон «Женерал электрик» электро-техникийн фирм үүсгэн байгуулхад оролцож Атлантикийн иргэний тээвэрийг санхүүжүүлж байсан байна.