Энхбаярын Батжаргал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Энхбаярын Батжаргал нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн заан цолтой бөх.

Mongolian traditional wrestling ttf.svg Энхбаярын Батжаргал
Төрсөн газар Монгол улсын Дорнод
аймгийн Баянтүмэн сум
Алдар цол
Бөхийн цол Аймгийн заан
Цол ахисан он жил
Аймгийн харцага 2011
Аймгийн заан 2019

Наадмын амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан Пүрэвийн Гантөгсөд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн начин Гансүхийн Хишигбатаар давж хоёрын даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Өлзийбатын Даваабаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтоход өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

д\д Амжилт Бөхийн тоо
2011 Дорнод аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн. 256
2019 Дорнод аймгийн баяр наадамд аймгийн харцага Г.Эрхэмбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256