Энэбишийн Мөнх-Очир
Харагдац
Боржигон овогтой Энэбишийн Мөнх-Очир (1970 оны 8-р сарын 13-нд Улаабаатар хотод төрсөн) -Монгол Улсын Их хурлын гишүүн. МАХН-ын дарга агсан Лхамсүрэнгийн Энэбишийн хүү.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1988 онд Нийслэлийн 23-р тусгай дунд сургууль төгссөн,
- 1991-1993 онд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Их сургууль-Турк хэлний мэргэжлээр сурсан,
- 1994-1996 онд Залуучууд, спорт, урлагийн хорооны дэргэдэх Соёлын төвд Видео клубын эрхлэгч,
- 1995-1997 онд Монгол, Туркийн хамтарсан “Эмир” ХХК-д Ерөнхий менежер,
- 1996-1998 онд Зах зээл судлалын хүрээлэн-Гадаад худалдааны менежер,
- 1999 онд Үндэсний Техникийн Их Сургууль-Эдийн засагч мэргэжлээр сурсан,
- 2001 онд МАН-д элссэн бөгөөд Боловсролын хүрээлэн-Магистр хамгаалсан,
- 2002 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга,
- 2003-2004 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга,
- 2004-2007 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга,
- 2007-2008 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Булган аймгаас сонгогдон ажилласан,
- 2010-2012 онд Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга,
- 2013-2019 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консул,
- 2020 онд МАН-аас гарч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон.
Тэрээр "Монголын буудлагын спортын холбоо"-ны Ерөнхийлөгч бөгөөд "Булган хөгжил-Энэбиш" сан үүсгэж тэргүүнээр нь ажилдаг байна.