Jump to content

Эрдэнэбатын Бэхбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрдэнэбатын Бэхбаяр

2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт бөх
Төлөөлдөг улс:  Монгол
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эрдэнэбатын Бэхбаяр
Төрсөн огноо (1992-08-13) 8 сарын 13, 1992 (33 настай)
Өндөр 160 см
Жин 57 кг
Төрсөн газар Монгол, Улаанбаатар хот
 
Медалиуд
Эрэгтэй чөлөөт бөх
 Монгол улсыг төлөөлөн
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хүрэл медаль – гуравдугаар байр Лас-Вегас 2015 57 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр Парис 2017 57 кг
Азийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Жакарта 2018 57 кг
Азийн аварга шалгаруулах тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр Доха 2015 57 кг
Алтан Гран При Иван Ярыгин
Хүрэл медаль – гуравдугаар байр 2015 Красноярск 57 кг
Аланы олон улсын тэмцээн
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2019 Владикавкас 57 кг
Олимпын эрх олгох тэмцээн
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2021 Софи 57 кг
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр Паттайя 2012 55 кг
Өсвөр үеийн азийн аварга шалгаруулах тэмцээн
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Пүнэ 2009 55 кг

Эрдэнэбатын Бэхбаяр нь эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилддаг, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин. Түүний анхны багш буюу үндсэн багш нь Монгол улсын гавъяат тамирчин Авирмэдийн Энхээ юм.

Э.Бэхбаяр нь АНУ-ын Лас-Вегаст болсон 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ, Францын Парист болсон 2017 оны ДАШТ-ээс тус тус хүрэл медаль хүртсэн. 2018 оны Азийн наадамд түрүүлж алтан медаль авсан. 2015 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс алтан медаль, 2012 оны залуучуудын ДАШТ-ээс алтан медаль[1], 2009 оны өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Олон улсын хэмжээний мастер (2011), Монгол улсын гавъяат тамирчин (2015) юм.

  • ДАШТ-2015:

1. Эрдэнэбатын Бэхбаяр - Баскаков Алексей (Эстони), 10:0 (ялалт);

2. Эрдэнэбатын Бэхбаяр - Тулбя Геннадий (Монако), 12:1 (ялалт);

3. Эрдэнэбатын Бэхбаяр - Юки Такахаси (Япон), 2:1 (ялалт);

4. Эрдэнэбатын Бэхбаяр - Хинчегашвили Владимир (Гүрж), 2:10 (хожигдох);

5. Эрдэнэбатын Бэхбаяр - Артас Санаа (Казахстан), 5:1 (ялалт).

Дүн: Хинчегашвили Владимир - алт, Хасан Рахими - мөнгө, Эрдэнэбатын Бэхбаяр болон Виктор Лебедев - хүрэл.


  • ДАШТ-2017:

1. Эрдэнэбатын Бэхбаяр - Жолдошбеков Улугбек (Киргиз), 12:0 (ялалт)[2];

2. Эрдэнэбатын Бэхбаяр - Сулейман Атлы (Турк), 7:0 (ялалт)[3];

3. Эрдэнэбатын Бэхбаяр - Юки Такахаси (Япон), 4:4 (хожигдох)[4];;

4. Эрдэнэбатын Бэхбаяр - Сандип Томар (Энэтхэг), 10:0 (ялалт)[5];

5. Эрдэнэбатын Бэхбаяр - Дубов Владимир (Болгар), 9:2 (ялалт)[6];.

Дүн: Юки Такахаси - алт, Томас Гилман - мөнгө, Эрдэнэбатын Бэхбаяр болон Андрей Яценко - хүрэл.

2018 оны Азийн наадмын дүн: Э. Бэхбаяр (Монгол улс) - алт, Кан Гымсон (БНАСАУ) - мөнгө, хүчин төгөлдөр дэлхийн аварга Юки Такахаси (Япон) болон Реза Атри (Иран) - хүрэл.

Бэхбаяр ийм нөгөө хүчтэй бөхчүүдийг ялав:

  • Кубын U-23 дэлхийн аварга, панамерикын аварга Эндрю Ортега Рейнери (Дэлхийн Цом 2018)[7];
  • Азербайжаны хүчин төгөлдөр Европ тивийн наадмын аварга Махир Амирасланов (ДАШТ 2019)[8]. Азербайжаны бөх 2019 оны Европ тивийн наадамд олимпын ба дэлхийн аварга Заур Угуев, дэлхийн аварга Стеван Мичич нарыг хожсон;
  • ОХУ-ын хүчин төгөлдөр аварга Рамиз Гамзатов ("Аланы" олон улсын тэмцээн 2019)[9].
  1. "Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга боллоо". Эх хувилбараас архивласан: 2012-09-13. Татаж авсан: 2013-09-16.
  2. Video. 2017 World Wrestling Championships. Video. Qual. FS - 57 kg: B. ERDENEBAT (MGL) df. U. ZHOLDOSHBEKO (KGZ) by VSU, 12-0. United World Wrestling.
  3. Video. 2017 World Wrestling Championships. 1/8 FS - 57 kg B. ERDENEBAT (MGL) df. S. ATLI (TUR) by VPO, 7-0. United World Wrestling. Internet Archive. Retrieved Mar 1, 2024.
  4. Video. 2017 World Wrestling Championships. 1/4 FS - 57 kg Y. TAKAHASHI (JPN) df. B. ERDENEBAT (MGL) by VPO1, 4-4. United World Wrestling.
  5. Video. 2017 World Wrestling Championships. B. ERDENEBAT (MGL) df. S. TOMAR (IND) by VSU, 10-0. United World Wrestling.
  6. Video. 2017 World Wrestling Championships. BRONZE FS - 57 kg: B. ERDENEBAT (MGL) df. V. DUBOV (BUL) by VPO1, 9-2. United World Wrestling.
  7. Video. 2018 World Cup. Erdenebatyn_Bekhbayar (Mgl) vs Reineri Andreu Ortega (Cuba)
  8. 2019 World Wrestling Championships. FS - 57 kg M. AMIRASLANOV (AZE) v. B. ERDENEBAT (MGL). United World Wrestling.
  9. Video. 2019 Alany Tournament. Erdenebatyn_Bekhbayar (Mgl) vs Ramiz Gamzatov (Dagestan)