Эрдэнэс Монгол
| Аж үйлдвэрийн салбар | Уул уурхайн олборлолт, Аж үйлдвэр |
|---|---|
| Байгуулагдсан | 2007 он |
| Төв байр | , |
Удирдах хүмүүс | С.Наранцогт (Гүйцэтгэх захирал) |
Үйлдвэрлэлийн хэмжээ | Нүүрс, Зэс, Молибден, Хайлуур жонш, Төмөр (химийн элемент), Алт, Мөнгө, Уран, Цемент |
Ажилчдын тоо | +18500 |
| Вэб сайт | www |
Компанийн ерөнхий мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөж бий болгох зорилготойгоор “Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд байгуулсан. Улмаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах толгой компанийн эрх, үүргийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах шийдвэрүүд гаргасан билээ. Нэгдлийн бүрэлдэхүүнд алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 31 компани харьяалагддаг бөгөөд тэдгээрийг Түлш, эрчим хүчний групп, Зэс металлын групп болон Дэд бүтэц, логистикийн группт хуваарилж нэгдсэн бодлого, стратегиар манлайлан ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22 хувь, зэсийн нөөцийн 38 хувь, жоншны нөөцийн 22 хувь, төмрийн нөөцийн 15 хувийг эзэмшиж, экспортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.
Алсын хараа
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн сэргэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэж аж үйлдвэрийн гинжин хэлхээг оновчтой бий болгох замаар эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Эрхэм зорилго
[засварлах | кодоор засварлах]Нэгдлийн компаниудаа нэгдсэн бодлого, стратегиар манлайлан удирдаж эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнөө болон ирээдүйд үр өгөөж хүртээх тогтолцоог бий болгоно.
Үнэт зүйл
[засварлах | кодоор засварлах]Компанийн чадварлаг ажилтан, тэргүүлэх технологи, оновчтой стратеги, манлайлал, тэгш шударга байдлыг үнэт зүйлээ болгон ажиллана.
Стратегийн зорилго
[засварлах | кодоор засварлах]- Стратегийн орд газруудын тусгай зөвшөөрөл, төрийн мэдлийн хувьцааг эзэмшинэ.
- Эрчим хүч, дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийн хийнэ.
- Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, эрхзүйн орчныг боловсронгуй болгож, тогтвортой хөгжлийг эрхэмлэнэ
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
[засварлах | кодоор засварлах]+67
Хайгуулын тусгай зөвшөөрөл
[засварлах | кодоор засварлах]+17
Нэгдлийн компаниуд
[засварлах | кодоор засварлах]+31
Нийт ажилчид
[засварлах | кодоор засварлах]+18,500
Түүхэн хөгжил
[засварлах | кодоор засварлах]2007
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн газрын 266 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 52 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК үүсгэн байгуулагдав.
2008
[засварлах | кодоор засварлах]Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрс, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшив.
2009
[засварлах | кодоор засварлах]Оюу толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангаж, холбогдох гэрээнүүдийг байгуулан Монголын талын 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эзэмших эрхтэй болов.
2010
[засварлах | кодоор засварлах]УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулав. Ордыг ашиглах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, Монгол Улсын нийт иргэн хувьцаа эзэмшигч болов. Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж, уурхайг нээв.
2011
[засварлах | кодоор засварлах]“Оюу толгой” ХХК-ийн Монголын талын хувьцаа эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийг охин компани хэлбэрээр үүсгэн байгуулав. Таван толгойн чулуун нүүрсний ордын Зүүн цанхийн хэсгээс олборлосон нүүрсийг дэлхийн зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортыг эхлүүлэв.
2012
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн газрын 167 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн компанийг шинэчлэн зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газрын 218 дүгээр тогтоолоор компанийн давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болов.
2013
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төлөөлөн хэрэгжүүлэхээр болов.
Оюу толгой төслийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж зэсийн баяжмал экспортод гаргаж эхлэв.
Монгол Улсын Засгийн газрын 299 дүгээр тогтоолын дагуу Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто зам, Гашуун сухайт хилийн боомтын дэд бүтцийг шилжүүлэн авав.
Монгол Улсын Засгийн газрын 347 дугаар тогтоолоор Компанийн тухай хуульд нийцүүлэн компанийн дүрмийг шинэчлэн баталж, компанийн засаглалыг сайжруулав.
2014
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн газрын 133 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрөө эсхүл охин болон хараат компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулах эрхтэй болов. Компанийн тухай хуульд нийцүүлэн өөрийн охин болон хараат компаниудын хамтаар компанийн нэгдэл хэлбэрээр ажиллаж эхлэв.
2015
[засварлах | кодоор засварлах]Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэв.
2016
[засварлах | кодоор засварлах]Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг сайжруулав.
Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн эрэл, судалгаа хийх, хөрөнгө оруулалт татах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Метан” ХХК, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-ийг тус тус охин компани хэлбэрээр үүсгэн байгуулав.
Компанийн чадавхыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын техникийн туслалцааны зээл авч, төслийг хэрэгжүүлж эхлэв.
Олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг хэрэгжүүлж, нэгдлийн компаниудын хэмжээнд нэгдсэн санхүүгийн тайлантай болов.
2017
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-уудын хувьцааг бүртгэлжүүлж, төрийн мэдлийн хувьцааг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж “Эрдэнэс Монгол” нэгдлийн нийт актив 11.4 их наяд төгрөг болов.
2018
[засварлах | кодоор засварлах]Үнэт металл эрэх хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулав.
Дорноговь аймагт орших “Зөөвч овоо” ураны ордыг орчин үеийн дэвшилтэт технологиор байгаль орчинд ээлтэйгээр ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангав.
ISO:9001 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, компанийн дотоод үйл ажиллагааг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэв.
2019
[засварлах | кодоор засварлах]Багануурын ордын Баруун хонхрын талбайн тусгай зөвшөөрөл, Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах төслүүдийг хэрэгжүүлж эхлэв.
Метан хийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран Тавантолгойн бүлэг ордын Бор-тээгийн хэсэгт 5200 тууш метр эрлийн цооногууд өрөмдөв.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын тусгай зөвшөөрөл, төрийн мэдлийн хувьцааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Мон-Атом” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэн авч цацраг идэвхт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
2020
[засварлах | кодоор засварлах]Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ахмад настнуудын тэтгэврийн зээлийн тодорхой хувийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг амжилттай хэрэгжүүллээ. Уг ажлын хүрээнд “Эрдэнэс бонд”-ын үнэт цаас гарган, үнэт цаасны танилцуулга Prospectus хийж батлуулав.
Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт хайгуулын өрөмдлөг хийж эхлүүлэв.
2021
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг “Эрдэнэс газ” төслийн нэгж болон ОХУ-ын “Газпром” ХНН-ийн “Газопровод союз восток” ХХК-тай хамтран 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусгав.
Монгол Улсын Засгийн газрын 367 дугаар тогтоолоор охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг шилжүүлэн авч нэгдлийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн бөгөөд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, стратегийн ач холбогдол бүхий ордыг нэгдсэн бодлогоор үр ашигтай хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлэв.
2022
[засварлах | кодоор засварлах]“Рио Тинто”, “Туркойс хилл ресурсэс” компаниудаас 2021 онд ирүүлсэн хүсэлтээр “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж “Эрдэнэс Оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсгэхгүй байхыг баталгаажуулав.
Монгол Улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудыг группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцвемтет” ТӨҮГ-уудыг нэгдлийн харьяанд нэгтгэв.
“Эрдэнэс Монгол” -ийн ТУЗ-ийн 2022 оны 56 дугаар тогтоолоор 71 ажлын байранд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, давхардсан тоогоор 3544 иргэн оролцож сонгон шалгаруулалт амжилттай болов.
2023
[засварлах | кодоор засварлах]Аж үйлдвэрийн гинжин хэлхээг цогцоор нь бий болгох зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах 6 байршлыг сонгон ерөнхий төлөвлөгөөг боловсруулав. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор "Эрдэнэс ҮТП" ХХК-ийг байгуулж аж үйлдвэрлэл эрчимжих эхлэлийг тавив.
Төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулах ажлын суурийг зөв тавьж эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс нэгдлийн 15 компанийн дүрэм, бүтцийг шинэчилж, үр ашиггүй 6 компани, 2 төслийн нэгжийг татан буулгаж, 2 компанийг нэгтгэв.
Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн “Хэлэлцээний протокол”-д Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн мэргэжлийн экспертүүдийг оролцуулсан 5 ажлын хэсгийг чиглэл бүрээр байгуулж, “Орано Майнинг” компанитай хэлэлцээг эхлүүлэв.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Компанийн удирдлагын талаарх товч мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийг төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч 6 гишүүн, хараат бус 5 гишүүн, нийт 11 гишүүнтэй байхаар тусгасан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлын 3 дугаар тогтоолоор шинээр сонгогдсон гишүүд ажиллаж байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх алба, хороод:
[засварлах | кодоор засварлах]- Дотоод аудитын газар
- Ажлын алба
- Аудит, эрсдэлийн удирдлагын хороо
- Цалин урамшууллын хороо
- Засаглал нэр дэвшүүлэх хороо
Нэгдлийн бүтэц, охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]Нэгдлийн бүтцийн ерөнхий мэдээлэл болон охин компаниудын жагсаалт үйл ажиллагааны товч
[засварлах | кодоор засварлах]Тус нэгдэлд алт, мөнгө, зэс, нүүрс болон бусад ашигт малтмалын түүхий эдийг хайх, олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 31 хуулийн этгээд, төслийн нэгж харьяалагддаг ба тэдгээрийг олон улсын жишгийн дагуу Түлш, эрчим хүчний групп, Зэс, металлын групп болон Дэд бүтэц, логистикийн группт хуваарилж үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байна.
- Зэс, металлын групп
- Түлш, эрчим хүчний групп
- Дэд бүтэц, логистикийн групп
Нэгдлийн охин компаниуд:
[засварлах | кодоор засварлах]- Компанийн нэр: Багануур ХК
- Хувь эзэмшил:75 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, нүүрс
- Вебсайт: www.baganuurmine.mn
- Компанийн нэр: Гашуун сухайт авто зам ХХК
- Хувь эзэмшил:
- Үйл ажиллагаа: Дэд бүтэц, авто зам
- Вебсайт: www.gsr.mn
- Компанийн нэр: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, ган, төмөрлөг
- Вебсайт: www.dmp.mn
- Компанийн нэр: Мон Атом ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, уран
- Вебсайт: Monatom.mn
- Компанийн нэр: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Газрын тос, түлш, хий, химийн бүтээгдэхүүн
- Вебсайт: www.mongolrefinery.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, төмөр, жонш
- Вебсайт: www.mongolros.mn
- Компанийн нэр: Цемент Шохой ТӨХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, цемент, шохой
- Вебсайт: www.khutulcement.mn
- Компанийн нэр: Шивээ Овоо ХК
- Хувь эзэмшил:90 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, нүүрс
- Вебсайт: www.khutulcement.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Алт Ресурс ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, алт
- Вебсайт: www.erdenesgold.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Ашид ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Дэд бүтэц, логистик
- Вебсайт: www.erdenesashid.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Баянбогд ХХК
- Хувь эзэмшил:34 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, нүүрс
- Вебсайт: www.erdenesbayanbogd.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Метан ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, метан хий
- Вебсайт: www.erdenesmethane.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Оюу Толгой ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, зэс, алт
- Вебсайт: www.eot.mn
- Компанийн нэр: Эрдэнэс Тавантолгой ХК
- Хувь эзэмшил:73.51 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, нүүрс
- Вебсайт: www.ett.mn
- Компанийн нэр: Эрдэнэс ҮТП ХХК
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, Үйлдвэрлэл технологийн парк
- Вебсайт: www.erdenesitp.mn
- Компанийн нэр: Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ
- Хувь эзэмшил:100 хувь
- Үйл ажиллагаа: Уул уурхай, зэс, молибден
- Вебсайт: www.ett.mn
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Нэгдлийн уул уурхайн бүтээгдэхүүний нөөц, өнгөрсөн онуудын олборлолт борлуулалтын тоон мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үндсэн зорилгынхоо хүрээнд нэгдлийн охин хараат компани болон хуулийн этгээдийн засаглал, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, нэгдсэн стратеги, бодлого чиглэлээр ханган ажилладаг.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, уул уурхайн салбарын хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд ашиглалтын 67, хайгуулын 17 нийт 84 тусгай зөвшөөрөлтэйгөөр уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.
- МУ-ын зэсийн нөөцийн18 хувь
- МУ-ын нүүрсний нөөцийн 26 хувь
- МУ-ын жоншны нөөцийн 22 хувь
- МУ-ын төмрийн нөөцийн 15 хувийг эзэмшдэг.
Өнгөрсөн 2023 онд нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийн 70 хувь, экспортын орлогын 28 хувь, татварын орлогын 20 хувь, улсын төсөвт төвлөрүүлсэн АМНАТ-ын 67 хувийг бүрдүүлэн ажилласан байна.
Өнгөрсөнд болсон томоохон үйл явдлын тойм
[засварлах | кодоор засварлах]2023 оны онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 1
Нэгдсэн дүрэм, бодлого, журмын хүрээнд нэгдлийн цомхон бүтэц зохион байгуулалтаар ил тод, нээлттэй, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллах нөхцлийг бий болгов.
- 2 сарын 9 /Нүүрс/, 09 сарын 15 /Төмрийн баяжмал/
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаал эхлэв.
- 5 сарын 12
Аж үйлдвэрийн гинжин хэлхээг цогцоор нь бий болгох зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах 6 байршлыг сонгон ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, аж үйлдвэрлэл эрчимжих эхлэлийг тавив.
- 9 сарын 15
Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн “Хэлэлцээний прокол”-д гарын үсэг зурав.
- 12 сарын 27
Борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 3.6 дахин өсөж, 14.9 их наяд төгрөгт, цэвэр ашиг 3.7 дахин өсөж, 4.5 их наяд төгрөгт хүрч, улсын төсөвт 4.4 их наяд төгрөгийн татварыг төлөвлөрүүллээ.
2024 оны онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 17
УИХ-аас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталж, шинээр төрсөн 900 мянган иргэнд 1072 хувьцааг эзэмшүүлж, 2022 болон 2023 оны цэвэр ашгаас 3.4 сая иргэнд ногдол ашиг хуваарилав.
- 4 сарын 19
УИХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, “Эрдэнэс Монгол” нэгдэл Хуримтлалын санд 500 тэрбум төгрөг төвлөрүүлж, 10 мянган иргэний ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэв.
- 4 сарын 29 /Зэс/, 6 сарын 6 /Жонш/
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаал эхлэв.
- 5 сарын 12
БНХАУ-ын “Жөжяны их сургууль холдинг” ХХК-тай үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, судалгааны чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
- 6 сарын 20
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 онд хэрэгжих дунд хугацааны стратегийн баримт бичгийг баталж, энэ хүрээнд 6 байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажил эхэлж, зарим паркийн бүтээн байгуулалт өрнөж байна.
- 9 сарын 15
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах техникийн ажлуудыг эхлүүлж, зам засах ажлыг эрчимжүүлснээр 6 хэвтээ малталтын амаас 5 амыг бүрэн нээв.
2025 оны онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 17
2025 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компани хооронд “Зөөвч овоо” уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг бөгөөд Монгол Улсын хувьд гуравдагч хөрштэй байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм.