Jump to content

Эрик Клэптон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Eric Clapton
Эрик Клэптон

Эрик Клэптон, 2002
Ерөнхий мэдээлэл
Жинхэнэ нэрЭрик Патрик Клэптон
Төрсөн өдөр1945 оны 3 сарын 30
Төрсөн газарРипли, Гилфорд,  Нэгдсэн Хаант Улс
Яс үндэс Англи
Ажил үйлДуучин, гитарчин
УрсгалРок, блюз
Танил үе1963 оноос хойш

Эрик Патрик Клэптон (англ. Eric Patrick Clapton; * 1945 оны 3 сарын 30-нд Рипли, Гилфорд, Иx Британи) нь английн блюз-, болон рок-гитарчин, дуучин юм. Тэрбээр 17 удаа Грэммийн шагналыг[1][2] хүртсэнээс гадна Рок-н-Роллын алдрын танхимын гишүүнээр гурван удаа бүртгэгдсэн цорын ганц хөгжимчин болно. Клэптон блюз рок хөгжмийн хөгжилд 60-аад оноос үнэтэй хувь нэмэр оруулсан ба энэ цаг үеийн шилдэг гитарчдын нэгт тооцогддог. 2011 онд шинэчлэн гаргасан Роллинг Стоунзын бүх цаг үеийн шилдэг 100 гитарчдын жагсаалтад 2-т бичигдсэн байна.[3] 280 сая борлуулагдсан цомгоороо Клэптон бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт гаргасан уран бүтээлчдийн тоонд багтдаг.[4]

Эрик Патрик Клэптон 1945 оны 3-р сарын 30-нд Английн Саррей (англи. Surrey [ˈsʌri]) мужийн Рипли тосгонд төрсөн. Эх нь Патрисия Молли Клэптон (1929−1999), эцэг нь Эдвард Уолтер Фрайер (1920−1985) нар юм.

13 насныхаа төрсөн өдрөөрөө Клэптон Германд үйлдвэрлэсэн "Hoyer" акустик гитар авсан боловч хямдхан ган утсан хөгжмийн зэмсгийг тоглоход хэцүү байсан тул Эрик түр зуур гитар сонирхохоо больжээ. Хоёр жилийн дараа Клэптон гитараа гартаа дахин авч, олон цагаар тоглож эхлэв. Клэптон бага наснаасаа л блюз хөгжимд дуртай болж, олон цагийг блюз хөгжим судалж, хуурцагтай хамт тоглодог байжээ. Тэрээр Grundig зөөврийн дуу хураагуураа ашиглан хичээлээ үргэлжлүүлж байжээ.


Студийн цомог

 Commons: Эрик Клэптон – Викимедиа дуу дүрсний сан
  1. grammy.com: Eric Clapton
  2. "whereseric.com: Grammy Aeards - all awarded to Eric Clapton". Archived from the original on 2017-08-05. Татаж авсан: 2017-08-08.
  3. "Greatest Guitarists of All Time; abgerufen am 1. Februar 2015". Archived from the original on 2008-03-14. Татаж авсан: 2017-08-08.
  4. J. Backfort: Music Biggest Selling Artists, Auflage 3, Verlag The Music Press, Los Angeles, 2011, S14