Этвөш Лоранд
Этвөш Лоранд (унгар. Loránd Ágoston Eötvös Loránd Báró of Vasárosnamény, гадаадад ихэвчлэн: Roland Eötvös, 1848 оны 7-р сарын 27 –нд Буда хотод төрсөн, 1919 оны 4-р сарын 8-нд Будапешт хотод нас барсан)- Унгарын физикч, зохион бүтээгч, их сургуулийн эрдэмтэн, улс төрч. 1889-1905 онд Унгарын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, 1894-1895 онд Унгарын Соёлын сайд, Математик, физикийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгч. Түүний хамгийн алдартай шинэ бүтээл бол түүний нэрээр нэрлэгддэг "тэнцвэрийн мушгиа дүүжин" юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Агостон Лоранд Этвөш 1848 онд Буда хотын Свабхег арал дээр төрсөн бөгөөд Кристинаварош дахь Ромын Католик сүмд загалмай хүртжээ. Түүний эцэг нь Барон Йозеф Этвөш (1813–1871) алдартай зохиолч, улс төрч, шашин, Унгарын олон нийтийн боловсролын сайд, газрын эзэн, эх нь Баркокийн Агнес Рости (1825–1913). Түүний эцэг эх хоёр 1842 оны 9-р сарын 13-нд гэрлэсэн байна. Берта Дитрихштейн, Илона Навайн Этвөш (1846–1924), Жолан Инкей Этвөш (1847–1909), Мария Пленнерне Этвөш (1851–1928), Андрас Этвөш (1854–1854) гэсэн ах дүү нартай. Түүний эцгийн талын өвөг эцэг, эмэг эх нь нь барон Игнак Этвөш (1786–1851), хүмүүнлэгийн ухаан, хуулийн ухааны доктор, газрын эзэн, баронесса Анне фон дер Лилиен (1786–1858) байв. Түүний эхийн талын өвөг эцэг, эмэг эх нь газар эзэмшигч, Бекес мужийн Баркоцын харьяат Рости Альберт (1779–1847)[6], Эренбергээс гаралтай Экштейн Анна Франциска (1801–1843) нар байсан.
Тэрээр Будапешт, Кенигсберг болон Хайдельбергийн их сургуулиудад суралцаж 1870 онд төгссөн. 1871 оноос Будапештийн их сургуульд (1872 оноос профессор) ажилласан. 1894-1895 онд Унгарын Боловсролын сайдаар ажиллаж байжээ. 1891 онд тэрээр Унгарын математик, физикийн нийгэмлэгүүдийг байгуулж, анхны ерөнхийлөгч байсан.
Судалгаа
[засварлах | кодоор засварлах]Лоранд Этвөшийн судалгаа нь молекулын физик, таталцал, геофизикийн салбарт зориулагдсан байна. 1886 онд Этвөш молекулын гадаргуугийн энерги (гадаргуугийн хурцадмал байдал) температураас хамааралтай болохыг тогтоожээ (Этвөшийн хууль). Хүндийн хүчний вариометрийг зохион бүтээсэн. Тэрээр тэнцвэрийн мушгиа дүүжинг зохион бүтээж (1888), таталцлын болон инерцийн массын тэгш байдлыг шалгах хэд хэдэн туршилтыг (1889-1908) хийжээ. Этвөшийн таталцлын туршилтын үр дүн нь таталцлын болон инерцийн массын тэгш байдал нь өндөр нарийвчлалтайгаар (5⋅10−9 хүртэл) хангагдсаныг харуулж, Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолыг бүтээхдээ хожим ашигласан зарчмыг баталжээ. Тэрээр мөн уулын нуруунд массын тархалтыг судалжээ.