Jump to content

Юйчужянь шаньюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Юйчужянь шаньюй (хятадаар: 於除鞬, пиньинь: Yú chú jiān) бол Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй юм. НТ 91-93 онд шаньюй байсан. Шаньюй болохын өмнө баруун гарын гүли ван байв. НТ 92 онд Зүүн Хань улсаас түүнийг төрийн тамга, илд зэргийн бэлэг сэлтээр шагнажээ. НТ 93 онд Юйчужянь шаньюйг энх ургийн гэрээ хийе хэмээн хуурч, хэлэлцээр хийх газар урьж ирүүлээд барин алж, албат ард, мал сүргийг нь олзлон авснаар Умард Хүннү улс мөхжээ. Хэдий үүнээс хойш Хань улсын хааны ордонд Умард Хүннүгийн шаньюйн элч ирж байсан гэж сурвалжид тэмдэглэсэн ч тэдгээр нь өнөөгийн Казахстаны нутгийн орчимд нүүж очсон хүннү нарын нэг хэсэг байсныг мэдэх хэрэгтэй.

Өмнөх
Умардын шаньюй
Умард Хүннүгийн шаньюй
НТ 91-93
Дараах
Умард Хүннү мөхсөн