Jump to content

Ютланд хойг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ютланд хойг

Ютланд хойг (Дани хэл: Jylland, Герман хэл: Jütland) нь Европ тивийн умард хэсэгт байх хойг. Данийн вант улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын умард хэсгийг эзлэн оршино. Газарзүйн хувьд намхан толгод олонтой бөгөөд хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Хойд тэнгис болон Балтын тэнгисийг тусгаарладаг. Талбай нь 29,775км², хүн ам нь 2,491,852 (2004 оны байдлаар).

Хойгийн ихэнх хэсэг Данийн вант улсад харьяалагдана. Өмнөд хэсэгт нь Германы Шлесвиг-Хольштайн муж оршино.

Ютланд нь түүхийн туршид даничуудын гол түшиц газар байв.

 Commons: Category:Jutland – Викимедиа дуу дүрсний сан