Ялта
Харагдац
(Ялта хот-с чиглүүлэгдэв)
Ялта
| |
|---|---|
| Бүгд найрамдах улс | Крым |
| Хотын захиргаа | Ялта хотын захиргаа |
| Газар нутаг | |
| • Нийт | 17.41 км2 (6.72 бээр2) |
| Өндөр | 40 м (130 фут) |
| Хүн ам (2014) | |
| • Нийт | 76,746 |
| • Нягтрал | 4,400/км2 (11,000/бээр2) |
| Цагийн бүс | UTC+3 (MSK) |
| Шуудангийн код | (2)98600–(2)98639 |
| Бүсийн дугаар | +7-3654 |

Ялта эсвэл Ялт — Украин улсын Хар тэнгисийн эрэг дэх Крымын хойгийн хот юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Холбоотон улсуудын тэргүүн нарын бага хурал 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Ялтад болж, 8 салбар хуралдаан хийжээ. Бага хурлаар Нэгдсэн үндэстний дэлхийн байгууллага байгуулах, чөлөөлөгдсөн Европын тунхаглал, Герман дахь Холбоотнуудын эзэмшлийн бүс, Европын улсуудын хилийн тухай, дайны төлбөр, дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, 14 зүйл бүхий Протокол бичигт Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зуржээ.
Ялтын (Крымын) бага хурлаар Монгол Улс олон улсын статусаа олж аван, улмаар Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцсоноороо тусгаар тогтнолоо баталгаажуулжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ялта дахь хот ба суурингууд (Крым, Украин)". citypopulation.de.