Янгон
Янгон
ရန်ကုန် Рангун | |
|---|---|
Хот | |
| Янгон хот | |
Колончлолын үеийн барилгууд | |
Солбицол (Ази/Янгон): 16°47′42″N 96°09′36″E / 16.795°N 96.160°EСолбицол: 16°47′42″N 96°09′36″E / 16.795°N 96.160°E | |
| Улс | |
| Муж | Янгон муж |
| Суурьшсан | ойр. МЭ 1028–1043 |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга | Бо Хтай[баримт хэрэгтэй] |
| Газар нутаг | |
| • Хотын нутаг | 598.75 км2 (231.18 бээр2) |
| • Бөөгнөрөл | 10,170 км2 (3,930 бээр2) |
| • Байр | division |
| Хүн ам | |
| • Байр | Мьянмард 1-т |
| • Хотын нутаг | 5,160,512 |
| • Нягтрал | 8,600/км2 (22,000/бээр2) |
| • Хөдөө | 2,200,191 |
| • Бөөгнөрөл | 7,360,703 (Янгон муж) |
| • Шашин шүтлэг | Шашны жагсаалт
|
| Иргэдийн нэршил | Янгончууд |
| ДНБ | |
| • Бөөгнөрөл | $ 10.7 тэрбум (2016) |
| Цагийн бүс | UTC+06:30 (Ази/Янгон эсвэл Ази/Рангун) |
| UTC+06:30 (Мьянмарын цаг) | |
| Бүсийн дугаар | 01 |
| Геодугаар | Янгон |
| ISO 3166 код | MM06 |
| Улсын дугаар | YGN |
| Вэб сайт | yangon |
Янгон (хуучны Рангун, бирм. ရန်ကုန်, jàɴɡòʊɴ MLCTS: Rangun — Янгоун) — 1948-2005 ондуудад Мьянмар улсын нийслэл хот байсан. 1989 онд нэрийг өөрчилхөөс өмнө Рангун гэдэг байсан бөгөөд хуучин 1948 онд тусгаар тогтнолоо олсон Бирм улсын нийслэл байсан. Хүн ам нь 7 сая орчим. Тус улсын эдийн засаг, соёл, боловсролын чухал төв. Янгон хот нь тээврийн том зангилаа юм. 2005 оны 11-р сарын 6-нд Мьянмар улсын Засгийн газар нь шинэ нийслэл Нейпьидо руу нүүсэн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Янгон хот баялаг эртний түүхтэй. Археологичдын үзэж байгаагаар МЭӨ 5-р зуунд энд Янгон голын хөвөөнд Оккала хэмээх суурин байжээ. Оккалагийн оршин суугчид ихэвчлэн загас агнуур эрхэлдэг байсан. 11-р зууны эхэн үед (1028-1043) Оккалагийн суурин дээр Мон үндэстнүүдийн Дагон гэх суурин үүсгэсэн байна. Дагон бол Шведагон сүмийн эргэн тойронд загас агнуур эрхэлсэн жижиг тосгон байв. 1755 онд Алаунпаяа хаан Дагоныг эзлэн "Янгон" хэмээн нэрлэсэн түүхтэй. Англичууд Англи-Бирмийн нэгдүгээр дайны үеэр (1824-1826) Янгон хотыг эзэлсэн боловч дайн дууссаны дараа хотыг Бирмийн мэдэлд буцааж өгчээ. Янгон хот 1841 онд гал түймэрт өртөж ихээхэн сүйрч байжээ.

1852 онд Англи-Бирмийн хоёрдугаар дайны дараа Их Британи Янгон болон Доод Бирмийг бүхэлд нь хяналтандаа авчээ. Улмаар Британийн засаг захиргаа Янгоныг Британийн Бирмийн худалдаа, улс төрийн төв болгон хувиргасан. Янгон бол 1857 оны Энэтхэгийн бослогын дараа Их Моголистан сүүлчийн эзэн хаан II Бахадур Шахын цөллөгийн газар байв. Армийн инженер дэслэгч Александр Фрейзерийн төлөвлөгөөнд үндэслэн Британичууд байнгын хороолол бүхий шинэ хот байгуулжээ. 1885 онд Англи-Бирмийн гуравдугаар дайны үр дүнд Дээд Бирм бууж өгсний дараа Янгон хот Их Британийн бүх Бирмийн нийслэл болсон. Англичуудын дор Рангун төв эмнэлэг, Рангун их сургууль байгуулагдаж байжээ.
Янгон хот нь Рангуны их сургуулийн оюутнуудын удирддаг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний төв байв. 1920, 1936, 1938 онуудад Их Британийн ноёрхлын эсрэг үндэсний хэмжээнд гурван удаагийн ажил хаялт Янгон хотод эхлүүлж байжээ.
1942-1945 онуудад Янгон хотыг Японы цэргүүд эзэлж байгаад 1945 оны 5-р сард холбоотнууд чөлөөлсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хот маш их хохирол амссан.
1948 оны 1-р сарын 4-нд Янгон хот тухайн үеийн Бирмийн Холбооны нийслэл болжээ. 1948 онд Бирм тусгаар тогтнолоо олж авсны дараа удалгүй колоничлолын гудамж, цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг Бирмийн нэрээр сольсон. 1989 онд тус хот англи "Рангун" нэрийг Янгон гэдэг нэрийг буцаан авчээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Янгон бол Мьянмар улсын хамгийн олон хүн амтай хот боловч хотын хүн амын талаарх тооцоолол харилцан адилгүй байдаг (Мьянмарт хамгийн сүүлд 1983 онд хүн амын тооллого явуулсан). НҮБ-аас 2010 онд хотын хүн амыг 4,35 сая гэж тооцоолж байсан бол 2009 онд АНУ-ын Төрийн департаментын тооцоогоор хотын хүн ам 5,5 сая хүрээд байна гэдэг.
Үзмэр
[засварлах | кодоор засварлах]2500 жилийн түүхтэй асар том 98 метр өндөртэй алтан Шведагон суварга нь хотын өндөрлөгт оршдог. Суваргын эргэн тойронд хэдэн арван сүм хийдийн цогцолбор байдаг. Суварга өөд руу хэдэн зуун шат өгсөхгүйн тулд сүүлд гадаадын иргэдэд зориулсан тусгай цахилгаан шатуудыг суурилуулсан байдаг.
Мьянмарын Үндэсний музей. Энэ музей 1952 онд нээгдсэн бөгөөд тус улсын түүх, урлагийн үзмэртэй.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]| Янгон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Температур, хур тунадасны олон жилийн дундаж (1961–1990 он)
Эх сурвалж: World Weather Information Service; wetterkontor.de
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs nameduncrd - ↑ Тооллогын тайлан. 2014 оны Мьянмарын хүн ам, орон сууцны тооллого. Vol. 2. Нейпьидо: Цагаачлал, хүн амын яам. 2015. х. 31. Архивласан огноо 2019-05-07. Татаж авсан: 2025-07-23.
- ↑ Yangon – A city profile
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Commons: Янгон хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан