Үндэсний эрх ашиг
Үндэсний эрх ашиг (англи. The national interest, орос. Национальный интерес, франц. Intérêt national) гэдэг нь бүрэн эрхт аливаа улсын оршин тогтнохын төлөөх зорилго, түүний хүсэл эрмэлзэл (эдийн засаг, цэрэг, соёлын болон бусад) юм.
Нэр томъёоны үүсэл
[засварлах | кодоор засварлах]1547 онд Италийн Жованни делла Каса "Үндэсний эрх ашиг" (итали. ragione degli stati) гэх хэллэгийг анх хэрэглэсэн гэж үздэг.
"Төрийн эрх ашиг" (итали. Ragion di Stato) гэсэн хэллэгийг Италийн дипломатч, улс төрийн сэтгэгч Никколо Макиавелли дэмжиж байсан бөгөөд хожим нь Италийн улс төрийн сэтгэгч Жиованни Ботеро 1580-аад оны үед дэлгэрүүлжээ. Францын Ерөнхий сайд Кардинал Ришелье "Гучин жилийн дайнд" өөрөө католик шашинтай хэдий ч протестантуудын талд орсон нь Католик шашны Ариун Ромын эзэн хааны эрх мэдлийг хумих нь үндэсний эрх ашигт нийцсэн гэж үзэж байсан юм. Ришельегийн санаачилгаар түүний туслах Жан де Сильон (франц. Jean de Silhon) "Төрийн эрх ашиг" (франц. raison d'État) гэдэг үзэл санааг ""хүний оюун ухамсар болон бизнесийн хэрэгцээ шаардлага хоёрын хоорондын дундах утга" гэж хамгаалсан байдаг.
Тайлбар, тодорхойлолтууд
[засварлах | кодоор засварлах]Олон улсын харилцааны хүрээнд үндэсний эрх ашиг гэх томъёог -"эрх мэдэл, аюулгүй байдал, эд баялаг"-ийг эрэлхийлэх гэсэн 3 санааг голчлон агуулдаг. Неореалист ба либерал судлаачид үндэсний эрх ашгийг аюулгүй байдал, эрх мэдлийг тойрсон асуудал гэж тодорхойлох хандлагатай байдаг. Либерал судлаачид үндэсний ашиг сонирхлыг дотоодын улс төрийн бүлгүүд /намууд/-ийн сонголтуудын нийлбэр гэж үздэг.
“Үндэсний ашиг сонирхол нь аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан байдал гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Гурвуулаа дараалан бие биенээ бэхжүүлдэг юм. Аюулгүй байдал нь хөгжил цэцэглэлтийн үндэс суурь болдог, хөгжил цэцэглэлт нь эрх мэдлийг бий болгож, аюулгүй байдлаа хангадаг, сайн ажиллаж буй нийгэм нь эдийн засаг, аюулгүй байдлын эрсдлийг бууруулдаг” гэж австралийн эрдэмтэн Гордон де Брүвэр (Gordon de Brouwer) хэлжээ.