Өглөөний унд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Өглөөний унд буюу Өглөөний цай нь ихэнхдээ өглөөгүүр, өглөө иддэг хоол цайг хэлдэг. Монгол хэлнээ өглөө гэдэг үг нь" чамд өглөө" гэдэг утгыг давхар илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, өглөөг чамд өглөө, одоо өөртөө өгч эхлэх утгыг илэрхийлдэг.

Түүх[засварлах | edit source]

Монголчууд өглөөний хоол гэж нэрлэдэггүй гагцхүү өглөөний унд цай гэдэг хэллэг байдаг нь өглөөд "хоол" бус унд цай хэрэглэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны үүднээс өглөөний унд, цай нь хүний биеийн хий босох үед байдаг тул илчлэг тэжээл сайтай боловч шингэц сайн унд хэрэглэхийг зөвлөдөг. Монголчууд эрт үеэс өлөн элэгтэй явахыг цээрлэдэг буюу өглөө босоод цай ундгүй гарахыг цээрлэдэг.

Монголчуудын өглөөний ундандаа сүүн сүүн бүтээгдэхүүн буюу цагаан идээ, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Монголчуудын хэлдгээр цагаан хоол маягийн хоололт байдаг.

Төрөл ангилал[засварлах | edit source]

Монголчуудын "Өглөөний цай, Өглөөний унд" нь нүүдлийн аж ахуйтай холбоотой эрүүл хүнс хэрэглэж байв.

Уламжлалт өглөөний цай[засварлах | edit source]

Монголчуудын уламжлалт хоол хүнс нь улирал, цагт тохирсон байдаг. Өглөөд хийн цаг учраас тос илчлэгтэй, уураглаг хоол хүнс хэрэглэдэг байв.

  • Өрөмтэй цай, шар тостой арвайн гурил, ааруул
  • Ээзгийтэй цай, өрөмтэй боорцог
  • Цульхирын гурилтай цай, жимстэй цөцгий, ааруул
  • Хийцтэй цай буюу шар будаатай, хонины уураг сүүл, борцоор хийцэлж амталсан сүүтэй цай гэх мэт. (Хийцтэй цай нутаг нутгаар олон янз бий.)

Социализмын үеий өглөөний цай[засварлах | edit source]

Монголчуудын өглөөний ундад, тэр дундаа хот суурин газрын хүмүүсийн өглөөний цайнд 1921-1990 он хүртэл ЗСБНХУ-ын өглөөний цай, ундны нөлөө хүчтэй орж ирсэн.

  • Хар эсвэл сүүтэй цай, цөцгийн тос, элсэн чихэртэй талх
  • Сүүтэй цай, цөцгийн тос, жимсний чанамалтай талх
  • Сүүтэй цай, жигнэсэн боов эсвэл гэрийн боорцог
  • Хар эсвэл сүүтэй цай, жигнэмэг гэх мэт.

Социализмын дараах өглөөний цай[засварлах | edit source]

Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой хүмүүс уламжлалт болоод социалист үеийн өглөөний цайг холимог байдлаар түгээмэл хэрэглэх болсон.

Орчин үеийн өглөөний цай[засварлах | edit source]

Монголчуудын өглөөний цайнд 2000-аад оны үеэс Баруун Европ, Америк зэрэг улс үндэстний өглөөний унд чухал нөлөө үзүүлж байна.

  • Цай эсвэл кофе, шарсан эсвэл чанасан өндөг, хошуу будааны нэвс
  • Цай эсвэл кофе, шарсан өндөг, эрдэнэшишийн холимог (хайрцагласан өглөөний унд)
  • Чацаргана эсвэл нэрсний шүүс, шарсан өндөг, зайдас, бор будаа гэх мэт.

Цахим холбоос[засварлах | edit source]

Өглөөний хоолыг өөртөө

Өглөөний цайны ач тус

ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ АЧ ХОЛБОГДОЛ

ОРОН ОРНЫ БҮСГҮЙЧҮҮД ӨГЛӨӨНИЙ ЦАЙНДАА ЮУ ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

Монгол хүнд тохирсон өглөөний цайны жорыг гаргалаа

Эрүүл өглөөний унд