Jump to content

Өлзийжаргалын Мөнхжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өлзийжаргалын Мөнхжин (2000 оны 3-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын ДБЭТ-ын гоцлол балетчин.

Ө.Мөнхжин найман настайдаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Дараа нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн.

2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчин, гоцлоочоор ажиллаж байгаа юм. Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагнал хүртэж, АНУ-д зохион байгуулж буй олон улсын балетын жүжигчдийн нэр хүндтэй "USAIBC" тэмцээний сүүлчийн шатанд тус тус шалгарч байжээ.

Ө.Мөнхжин ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн "Щелкунчик", "Хунт нуур", А.Аданы "Жизель", И.Морозовын "Амттаны доктор" зэрэг бүтээлд гол дүрүүдийг бүтээсэн шилдэг балетчин билээ.

2023 оны зунаас АНУ-ын Атлантагийн театрт бүжиглэх болоод байна.