Хунт нуур

Хунт нуур (Орос: Лебединое озеро, Оп. 20) нь Пётр Чайковскийн 1875–1876 онд зохиосон бүжгэн жүжиг юм. Анхандаа амжилт олоогүй тус бүтээл нь өдгөө хамгийн алдартай бүжгэн жүжгүүдийн нэг болжээ.

Орос ардын үлгэрээс сэдэвлэн, анх 2 үзэгдэлтэйгээр зохиосон тус бүжгэн жүжигт, муу санаат шидтэний хараалаар хун болон хувирсан Одетт гүнжийн түүхийг өгүүлдэг. Анхны тавилтыг Вацлав Рейзингер дэглэжээ. Ийнхүү 1877 оны 3 сарын 4 (Оросын хуучин тооллоор 2 сарын 20)-нд Москвагийн Большой театрын тайзнаа Большой балет чуулгынхан анх тайзнаа тоглосон билээ. Олон янзын хувилбар байдгаас дгөө хамгийн өргөн дэлгэрсэн нь Мариус Петипа, Лев Иванов нарын дэглэсэн, 1895 оны хувилбар юм. Уг хувилбар анх 1895 оны 1 сарын 15-нд Санкт-Петербургийн Мариинскийн театрт тоглогджээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хунт нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан