Юндэндоржийн Оюун
Юндэндоржийн Оюун | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | балетчин |
Идэвхтэй | 1972 - 1997 он (25 жил) |
Юндэндоржийн Оюун (1952 онд Улаанбаатар хотноо төрсөн-2000 онд нас барсан) БНМАУ-ын Ардын Жүжигчин, XX зууны манлай балетчин юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1964 онд ЗХУ-д бүжгийн сургуульд элсэн суралцаж, Дэлхийн балетын өлгий болсон Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэж, ДБЭТ-т хуваарилагдан ирээд анх 1973 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын Хандармаа, 1974 онд Л.Минкус “Кихот ноён” балетын гол дүр Китрид бүжиглэж чадалтай балетчин гэдгээ анх удаа үнэлүүлсэн гэдэг. 1990-ээд оныг хүртэл бүжигчнээр ажиллахдаа 25 бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1993 оноос ХБДС, УДБЭЧ-д багшаар ажиллаж байгаад хорт хавдар хэмээх аймшигт өвчний улмаас 2000 онд нас нөгчжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- 1973: Уран хас (Ж.Чулууны) - Хандармаа
- 1974: Кихот ноён (Л.Минкус) - Китри
- 1975: Хунт нуур (П.Чайковский)
- 1975: Айболит доктор(А.Морозов)
- 1977: Испани бүжгийн цоморлиг
- 1979: Жизель (А.Адан)
- 1979: Мөнгөн залаа (Э.Чойдог)
- 1980: Хун (К.Сен Санс)
- 1981: Эрдэнэсийн уул (З.Хангал)
- 1982: Цөмөөхэй (П.Чайковский)
- 1984: Спартак (А.Хачатурян)
- 1985: Энхийн тойрог (Д.Шостакович)
- 1986: Корсар (А.Адан)
- 1987: Үйлийн гурван толгой (Ж.Мэнд-Амар)
- 1990: Нойрссон гүнж (П.Чайковский)
- 1990: Бөртэ Чоно (Х.Билэгжаргал)
- 1993: Сүйрлийн дараах амьдрал (Зангель Брук, З.Хангал, Э.Чойдог)
Мөн төрийн болон хүндэтгэлийн ойн концертуудад 40 гаруй удаа оролцож, өөрийн тайзнаа Болгарын И.Дрангажав, ЗХУ-ын алдарт бүжигчин Марис Лиепа, Швейцарийн Хайнс Мейстер нартай “Хунт нуур”,“Кихот ноён”,“Жизель” бүжгийн жүжгүүдэд гоцлож, Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улаан-Үд, Бээжин, Хөх хот, Шининь хотуудад айлчлан тоглолт хийж явжээ.1974,1977 онуудад Варна болон Москвагийн ОУ-ын балетчдын тэмцээнүүдэд 2-р шат, 1981-Москвагийн тэмцээнд 3-р байр /хүрэл медаль/ 1978,1980 оны Токиод болсон ОУ-ын тэмцээнээс 5, 11-р байруудад шалгарч хүрэл медаль тус тус авч байсан байна. Сүүлд 1990 онд Токиод Оросын алдарт балетчин А.Павловын дурсгалд зориулсан “Галла” концертод Очи Минорүгийн урилгаар бүжиглэж, 1993 онд Москвагийн ОУ-ын балетын тэмцээнд хүндэт зочноор уригдсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]“Соёлын яамны тэргүүний уран бүтээл” шагналаар 1975, 1979, 1982, 1984 онуудад, Монгол, Вьетнам улсын “Соёлын тэргүүний ажилтан”, 1976 онд “Засгийн газрын хүндэт жуух”, 1978 онд “БНМАУ-ын Гавъяат Жүжигчин”, 1986 онд “БНМАУ-ын Ардын Жүжигчин” цол тэмдгээр шагнуулсан. 1991 онд “Зууны Манлай балетчин” өргөмжлөл олгосон.