Jump to content

2012 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы 2012 оны шигшээ тоглолт
Энэ тэмцээний
тоглолт болой
2011–2012 оны ЕХБХ-ны Аваргуудын Чуулган
Хэзээ2012 оны 5 сарын 19
ХаанаМюнхен хотын
Альянц Арена
цэнгэлдэх хүрээлэн

ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы 2012 оны шигшээ тоглолт нь 2012 оны 5 сарын 19-нд Германы Мюнхен хотын Альянц Арена цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 20:45-д шалгарч үлдсэн Германы Байерн Мюнхен, Английн Челси багуудын хооронд болно.

Энэ тоглолт бол ЕХБХ-ноос зохиож буй 2011–2012 оны ЕХБХ-ны Аваргуудын Чуулганы аварга хөлбөмбөгийн баг шалгарах шигшээ тоглолт юм. Тэмцээн зохиогдохоос өмнө буюу 2010 онд Мюнхены Альянц Аренад болохыг нэр заан баталсан. Харин Байерн Мюнхен баг шигшээд шалгарч өөрийн цэнгэлдэхэд тоглох давуу талтай болжээ.

Хагас шигшээд Челси өмнөх жилийн аварга Испанийн Барселонаг хоёр тоглолтын нийлбэр 3-2-оор дийлж, харин Байерн Мюнхен бас нэг Испанийн баг Реал Мадридтай хоёр тоглолтонд 3-3-аар тэнцэж торгуулийн цохилтоор 3-1-ээр давж дийлэн шалгарсан юм.[1][2]

Байерн Мюнхен түүхэндээ Аваргуудын Чуулганы шигшээ тоглолтонд 8 удаа шалгарч 4-т нь (1974, 1975, 1976, 2001) ялж, 4-т нь (1982, 1987, 1999, 2010) ялагдаж байлаа. Тэгвэл Челси 2008 онд анх удаа шигшээд шалгараад Манчестер Юнайтед багт ялагджээ.

Шигшээд шалгарсан замнал

[засварлах | кодоор засварлах]
Герман Байерн МюнхенШатАнгли Челси
Вильярреал0:2Байерн МюнхенХэсгийн шатЧелси2:0Байер Леверкузен
Байерн Мюнхен2:0Манчестер СитиВаленси1:1Челси
Наполи1:1Байерн МюнхенЧелси5:0Генк
Байерн Мюнхен3:2НаполиГенк1:1Челси
Байерн Мюнхен3:1ВильярреалБайер Леверкузен2:1Челси
Манчестер Сити2:0Байерн МюнхенЧелси3:0Валенси
"Байерн Мюнхен" 13 оноо авч D хэсэгт тэргүүлэв"Челси" 11 оноо авч E хэсэгт тэргүүлэв
Базель2:1Байерн МюнхенШөвгийн 16Наполи3:1Челси
Байерн Мюнхен7:0БазельЧелси4:1 (н.ц)Наполи
Нийлбэр 7:1-ээр "Байерн Мюнхен" учраагаа дийлэвҮндсэн цагийн нийлбэр 4:4-өөр тэнцэж, нэмэлт цагт "Челси" гоол оруулснаар учраагаа дийлэв
Марсель0:2Байерн МюнхенШөвгийн 8Бенфика0:1Челси
Байерн Мюнхен2:0МарсельЧелси2:1Бенфика
Нийлбэр 4:0-ээр "Байерн Мюнхен" учраагаа дийлэвНийлбэр 3:1-ээр "Челси" учраагаа дийлэв
Байерн Мюнхен2:1Реал МадридХагас шигшээЧелси1:0Барселона
Реал Мадрид2:1Байерн МюнхенБарселона2:2Челси
Нийлбэр 3:3-аар тэнцэж, торгуулийн цохилтын 3:1-ээр "Байерн Мюнхен" учраагаа дийлэвНийлбэр 3:2-оор "Челси" учраагаа дийлэв
2012.05.19
20:45 (нутгийн)
Байерн Мюнхен Герман - Англи Челси Мюнхены
Альянц Арена
  1. "Shootout woe for Madrid". Эх хувилбараас архивласан: 2012-04-28. Татаж авсан: 2012-04-28.
  2. Barcelona 2 Chelsea 2 (agg 2-3)
 Commons: UEFA Champions League Final 2012 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан