2001 оны 9 сарын 11-ний халдлага

(9 сарын 11-ний халдлага-с чиглүүлэгдэв)
Дээрээс доошоо: Шатаж буй Дэлхийн худалдааны төв; Пентагоны барилгын нэг хэсэг нь нурсан байдал; ДХТ-ийн хоёр дахь барилга руу Нислэг 175 мөргөж буй агшин; Граунд-Зиро: галын албаны ажилтан тусламж дуудаж буй нь; Нислэг 93-ын хөдөлгүүрийг ухаж гаргаж байгаа нь; Нислэг 77 Пентагон руу халдаж буй агшин

2001 оны 9 сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк ба Вашингтон хотууд руу исламын Аль-Каида алан хядах байгууллагынхан зорчигч тээврийн 4 онгоцыг булаан эзэлж уяалдаатай халдлага үйлдсэн юм. 9-р сарын 11-ний өглөө тэд Нью-Йорк хотын дэлхийн худалдааны төвийн хоёр хос барилга Пентагоны байрыг мөргөж нураасан юм. Үүнд аль-Каидагийн 19 гишүүд оролцож 2 онгоцоор эхлээд Нью-Йоркийн 2 өндөр барилгыг, 1 онгоц нь Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж талыг нь нурааж, 4 дэх булаан эзлэгдсэн онгоц нь Вашингтоноос зайтай газар унасан юм.

Энэхүү халдлагын үр дүнд 19 алан хядагчдаас гадна 2977 хүн нас барж 24 хүн сураггүй алга болсон байна. Энэхүү алан хядах үйл ажиллагаа түүхэнд хамгийн их хүний амь үрэгдсэн халдлага болсон байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: 2001 оны 9 сарын 11-ний террорист халдлага – Викимедиа зураг, бичлэг, дууны сан