Jump to content

I Жорж (Их Британийн хаан)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Жорж, Их Британийн хаан

I Жорж (герман. Georg Ludwig von Hannover, англи. George I; 1660 оны 5-р сарын 28-нд Ханноверт төрж, 1772 оны 6-р сарын 11-нд Оснабрюкт нас барсан) — Их Британийн хаан 1714 оны 8-р сарын 1-нээс, Ханноверын курфюрст 1698 оны 1-р сарын 23-наас, Британийн хаан ширээнд дахь Ханноверын угсааны анхны төлөөлөгч.

Ханноверын Жорж Британийн хаан ширээнд суугаад төрийн ажилд оролцдогүй байсан тул Сайд нарын танхим эрх мэдлийг хэрэгжүүлдэг байсан.

Ханноверын Жорж Людвиг 1660 оны 5-р сарын 28-нд Ариун Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрт орших Ханновер хотод төржээ. Брауншвейгийн анхны сонгогч лам Эрнст Авгусын хүүгийн хувьд ханхүү Жорж Людвиг эх Ханноверын гүнж Софиягаар дамжуулан Британийн титэм хүртэх эрхийг авсан байна.

1682 онд I Жорж өөрийн үеэл, Зеллийн гүнж София Доротеатай гэрлэжээ. Энэ гэрлэлтээс хоёр хүүхэд төрсөн: хүү Жорж (ирээдүйн Английн хаан II Жорж), охин София Доротеа (ирээдүйн Пруссийн хаан Их Фредерикийн эх). Гэвч тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй, 1687 онд ханхүү эхнэрээсээ салжээ.