I Селим

Явуз Султан Селим
Османы эзэнт гүрний султан
Хаанчлал1512–1520
Хаан суусан1512
Бүтэн нэрЯвуз Султан Селим
ӨмнөхII Баязид
УдаахI Сулейман
ЭцэгII Баязид
Ургийн овогОсманыхан

"Хосгүй", "эрэлхэг" хэмээн алдаршсан I Селим (Османы Түрэг: سليم اوّل, Орчин үеийн турк: I.Selim) буюу Явуз Султан Селим (1465/1466/1470 оны 10 сарын 10 – 1520 оны 9 сарын 22) нь Османы эзэнт гүрний төрийн эрхийг 1512-аас 1520 онд барьсан султан юм[1]. Тэрээр Османы султанууд дундаас Исламын Халиф хэмээх хэргэмийг хэрэглэсэн анхны султан нь болно.

Селим улс орноо Исламын шашны Сунни урсгалд оруулж, Ойрх Дорнодыг эзэлж авсан. Түүний хаанчлалын өмнө Османы эзэнт гүрэн нь голчлон Барууны ертөнц болон Бейликүүдтэй тулалддаг байсан бол тэрээр эзэнт гүрнээ өргөтгөх бодлогоо дорно зүг рүү чиглүүлсэн юм[2]. Түүнийг нас барахын өмнөхөн буюу 1520 онд Османы эзэнт гүрний газар нутаг 1 тэрбум акр хүрч, Селимийн үед 3 дахин өссөн билээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Yavuz Sultan Selim Biography". Archived from the original on 2007-09-29. Retrieved 2010-08-27.
  2. The Rise of the Turks and the Ottoman Empire