SK C&C

SK C&C нь 1991 онд байгуулагдсан, Өмнөд Солонгосын компани бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь мэдээлэл холбооны салбарын иж бүрэн үйлчилгээ, системийн интеграци, консалтинг юм.

Түүнчлэн SK группын салбар компаниудын хувьцааны ихэнхийг эзэмшдэг тул SK группын толгой компанийн үүргийг давхар гүйцэтгэнэ.

Төв нь Кёнги аймгийн Соннам хотын Бүндан дүүргийн Жонжа хорооны нутагт байх SK u-tower-д байрладаг.

2009 оны жилийн эцсийн тайлангаар 1.31 их наяд воны (1.31 тэрбум ам.доллар) борлуулалтын орлого, 137.9 тэрбум воны цэвэр ашигтай ажилласан байна.

2009 оны байдлаар нийт 3200 орчим үндсэн ажилтан ажиллагсадтай.

Байгууллагын кредит үнэлгээ нь "AA зэрэглэл" буюу ижил төст үйлчилгээ үзүүлдэг гол өрсөлдөгч Samsung SDS болон LG CNS компаниудаас өндөр зэрэглэлтэй.

Stub icon

Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.