Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2012-52
Appearance
Энэтхэгийн нэрт кино жүжигчин, продюсер, телевизийн зүтгэлтэн Шахрух Хан (хинд. शाहरुख़ ख़ान, урдү. شاہ رخ خان, дуудлага нь Шааруук Каан; Англи: Shah Rukh Khan; Орос: Шахрух Хан) 1965 оны 11 сарын 2-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод лал шашинт (хотон, мусульман, муслим) айлд төржээ. Түүний эцэг Таж Мохаммед Хан Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцож явсан Патаан (Пуштун) хүн байсан бол эх Латиф Фатима нь Энэтхэгийн армийн генерал, Жанжуа Ражпут овгийн Шах Наваз Ханы өргөмөл хүүхэн байсан гэдэг. (Бүрэн эхээр нь унших)