Jump to content

Шарук Кан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Шахрух Хан-с чиглүүлэгдэв)
Хадмал толь
хиндиशाहरुख खान
латинShah Rukh Khan
кирилШахрух Хан
Шарук Кан
Төрсөн өдөр1965 оны 11 сарын 2 (1965-11-02) (
  1. REDIRECTЗагвар:25 нас)
Төрсөн газарЭнэтхэг, Дели, Шинэ Дели
Яс үндэспаштун үндэстэн
Улс орон Энэтхэг
Ажил үйлжүжигчин, продюсер
Хоч нэрБолливүүдийн хаан

Ша́рук Ка́н (1965 онд төрсөн) — Энэтхэгийн нэрт жүжигчин, продюсер, телевизийн зүтгэлтэн.

«Болливүүдийн хаан» хэмээн өргөмжлөгдсөн тэр 80 гаруй кинонд тоглож, Энэтхэгийн кино шагналаас 14 шан хүртсэн.

Каныг Энэтхэг төдийгүй олон улс даяар мэдэх бөгөөд дэлхийн алдарт жүжигчдийн тоонд орно.

Кан Ред Чили Энтертайнмент компанийг байгуулалцсан хамтран эзэмшигч продюсер, бизнесмен юм.

Эхнэрийн хамт

Шарук Кан 1965 оны 11 сарын 2-нд Энэтхэгийн Шинэ Делид төрсөн. Лал шашинтай, паштун үндэстэн. Түүний өвөг эцэг Ян Мухаммад Афганистанд байсан. Эцэг Таж Мухаммад Кан нь Британийн Энэтхэгийг тусгаар тогтнуулахын төлөө Пешавар (өнөөгийн Пакистан)-т тэмцэж явсан бол эх нь цэргийн жанжин Шах Навазийн өргөмөл охин Латиф Фатима гэгч байв. Шарук Кан өөрийн удам судраа «Хайдарабад (эхийн талаас), паштун (эцэг), Кашмир (эмэг эх)-ын холилдсон» гэж тодорхойлсон. Кан Шинэ Делийн Ражендранагар хороонд өссөн. Эцэг нь зоогийн газар зэрэг бизнес эрхэлдэг байв.

Кан Гэгээн Колумбын сургуульд суралцаж хоккей, холбөмбөг сайн тоглож байв. Делийн урлагийн сургууьд суралцсан. Эцэг нь 1981, эх нь 1991 онд өөд болсонд Мумбайд шилжин суусан.

Кан Панжабын хиндү шашинт Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэсэн. Тэд Арян (1997), Сухана (2000), Абрам (2013) гэсэн хоёр хүү, нэг охинтой. Тэднийд лал болон хиндү шашин адил шүтэгддэг.

Кажолийн хамт
Айшваря Райн хамт
Хэвлэлийн хурал дээр

1988-1992 он: Олон ангит кино

[засварлах | кодоор засварлах]

Шарук Кан 1988 онд Дил Даря ОАК-нд анхны дүрээ бүтээсэн. 1991 оноос жүжигчин болохоор хатуу шийдсэн. 1992 онд Энэтхэгийн кино шагнал (ЭКШ)-аас «Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин шан» хүртэв. Каны харц, биеийн хөдөлгөөн Энэтхэгийн киног шинэ шатанд гаргасан.

1993-1994 он: Эсрэг талын баатар

[засварлах | кодоор засварлах]

Кан алуурчны дүр бүтээж ЭКШ-аас Сөрөг талын шилдэг жүжиглэлтийн шан хүртэв. Түүний бүтээсэн найз охиноо хөнөөхөөр улангассан эрийн дүр Болливүүдийн кинонд урьд нь байгаагүй аймшигт алуурчны төрх байв.

1995-1998 он: Хайр дурлалын баатар

[засварлах | кодоор засварлах]

Шарук Кан 1995 онд Кажол, Салман Кантай хамтран тоглосон кино нь Энэтхэгийн түүхэн дэх 2-р их орлоготой кино байв. Кажолтой хайрт хос болон тоглосон нь их алдартай. Жүжиглэх гэж хичээгээгүй байхдаа ч гоё, сайхан харагддаг жүжигчин гэгдсэн.

Кан ЭКШ-аас 1997, 1998 онд хоёр жил дараалан Оны шилдэг эрэгтэй жүжигчин шан хүртэв. Түүний тоглосон дүрүүд хайр дурлалын, инээдмийн төрөлд хамаарч байлаа.

1998-2003 он: Их сорилт

[засварлах | кодоор засварлах]

Шарук Каны тоглосон зарим кино шүүмжлэлд өртөв. Ашока хааны тухай зөгнөлт кинонд Кан тоглож олон улсын кино наадамд сайнаар үнэлэгдсэн боловч дотоодын зах зээлд орлого багатай байв. 2001 онд гэмтэл авч, 2003 онд эмнэлэгт хэвтэв.

Кан Оны шилдэг эрэгтэй жүжигчин шанг дахин хүртэв. Болливүүдийн хамгийн их орлоготой хүнээр жил дараалан шалгарч байв.

2002 онд Айшваря Райтай хослон Девдас кинонд тоглов. Хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино бөгөөд ЭКШ-аас 10 шан хүртсэний дотор Канд Шилдэг эрэгтэй жүжигчний шанг авч өгсөн.

2004-2009 он: Дахин сэргэлт

[засварлах | кодоор засварлах]

Каны тоглосон 2004 оны Вийр Заара хоёр кино тус оны хамгийн их орлоготой кино болов.

2007 онд Ом Шанти Ом кинонд Дипика Падуконетай хослон тоглосон нь их амжилттай байсан.

2010 оноос хойш: Намайг Кан гэдэг

[засварлах | кодоор засварлах]

Намайг Кан гэдэг кино Энэтхэгийн хилийн чанадад хамгийн өндөр орлого олсон кино болж, түүнд ЭКШ-ийн Шилдэг эрэгтэй жүжигчин шанг дахин авчирсан. 2013 онд Ченнайн хурдан галт тэрэг кинонд тоглов.