Windows 10

Windows 10

Microsoft Windows үйлдлийн системийн персонал компьютер, таблет гар утас тусгай зориулалтын (Embedded) төхөөрөмжүүдэд ажилладаг хамгийн сүүлийн хувилбар бол Windows 10 юм.

Мөн Windows-ын тоглоомын консулд тусгайлан өөрчилсөн хувилбар нь Xbox One төхөөрөмжид ажилладаг. Microsoft компанийг анх 1975 онд Харвардын их сургуулийг төгссөн Билл Гэйтс өөрийн багын найз Пол Аллентай хамтран байгуулсан түүхтэй. Үүнээс хойш 38 жилийн турш хэдэн зуун удаа сайжруулан шинэчилсэн хувилбарыг гаргасаар ирсэн. Одоо Windows 8, Windows 95, Windows 7, Windows XP зэрэг олон хувилбарыг бүтээсэн бөгөөд Windows 10 нь одоогоор гараад байгаа хамгийн шинэ хувилбар юм. Нийт зах зээлийн хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь энэхүү үйлдлийн системийг хэрэглэдэг болоод байна. График интерфэйстэй, хүнд ойлгомжтой хулганыг түлхүү ашигладаг энэ үйлдлийн системийг сайжруулагч Microsoft компани томоохон зах зээлийн нийлүүлэгч болсон байна.

“Windows 10”-ын зорилго[засварлах | кодоор засварлах]

Майкрософт компани компьютерын үйлдлийн систем “Windows Phone” зэрэг гар утас, таблет хэрэгслүүд, бүх төрлийн “Microsoft” үйлдлийн системийг “Windows 10”-т нэгтгэж байгаагаа мэдэгдсэн. Бүх төрлийн нэг үйлдлийн системтэй болгосноор клауд системийг хэрэглэхэд амар болж, өгөгдлийг дамжуулах, өөр хэрэгслүүд хоорондох харилцааг сайжруулж байна.

Windows 10-ын өөрчлөлт[засварлах | кодоор засварлах]

Start Menu сэргээсэн[засварлах | кодоор засварлах]

“Windows 8” дээр хассан Start Menu буюу эхлэл цэсийг буцааж сэргээхээр болсон. Мөн дуртай програмаа баруун талд нь байршуулах боломжтой.

Cortona[засварлах | кодоор засварлах]

Cortona нь анх “Windows phone 8.1” –с хэрэглэгдэж эхэлсэн дуугаар туслах функц юм. Энэ нь “Apple”–ийн Siri, “Google” –ийн Assistant–тай адилхан зүйлсийг хийж чадна.

Microsft Edge[засварлах | кодоор засварлах]

“Windows”-ийн интернет хөтөч гэвэл “Internet Explorer” байсан бол “Windows 10” дээр “Microsoft Edge” гэдэг шинэ веб хөтөчтэй болсон. ”IE”-ийн хуучин түүлбар болон плагинийг хэрэглэх боломжгүй.

Програмыг дөрвөн хэсэгт хувааж харуулах[засварлах | кодоор засварлах]

“Windows 7”-с дэлгэц дээрээ зүүн баруун талдаа хоёр програмыг зэрэг хардаг байсан бол “Windows 10” дээрээс зүүн дээр доор, баруун дээр доор гээд дөрөв хувааж зэрэг харах боломжтой болсон.

Виртуал десктоп[засварлах | кодоор засварлах]

Виртуал десктоп нь хиймэл десктопуудыг үүсгэж, тус бүр өөр өөр зорилготойгоор програмуудыг ажиллуулах боломжтой байдаг.

Үнэгүй шинэчлэх[засварлах | кодоор засварлах]

“Windows 10” худалдаанд гарснаас хойш нэг жил Windows 7, Windows 8, Windows Phone 8.1-тэй хүмүүс үнэгүй шинэчлэл хийх боломжтой. Энэ үйлчилгээний зорилго бүх үйлдлийн системийг Windows 10 болгож нэгтгэхтэй холбоотой юм.

Техник хангамжид тавигдах шаардлага[засварлах | кодоор засварлах]

  • Компьютер: x86-64 архитектур бүхий процессор
  • Санах ой: 4GB RAM
  • Хатуу диск: хатуу дискэн дээр 16-20 GB-ээс багагүй сул зай
  • График: DirectX 10 график төхөөрөмжүүд
  • Мэдрэгчтэй дэлгэц эсвэл мэдрэгчгүй дэлгэцүүд
  • Microsoft фирмийн хулгана буюу Microsoft-тэй зохицох заах байгууламж зэрэг болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]