Арафурын тэнгис
Арафурын тэнгис | |
---|---|
Арафурын тэнгисийн байршил | |
Газрын зурагт Арафурын тэнгис | |
Ай савын улс орон | Австрали Индонез Папуа Шинэ Гвиней |
Урт | 1,290 км |
Өргөн, эн | 560 км |
Мандлын талбай | 700,000 км² |
Дундаж гүн | 50 м |
Гүнзгий | 200 м |
Арафурын тэнгис (Англи: Arafura Sea, инд. Laut Arafura) нь Шинэ Гвиней арлын баруун өмнөд эрэг, Австрали тивийн хойд эрэг болон Бага Зондын арлууд, Танимбарын арлуудаар хашигдсан тэнгис. Баруун талд нь Тиморын тэнгис байрлах бөгөөд зүүн талд нь Австрали, Шинэ Гвинейг заагласан Торресын хоолойгоор холбогдох Шүрэн тэнгис бий. Мөн өмнө талд нь Карпентарийн булан оршино. Ихэнх хэсэг нь Шинэ Гвиней ба Австралийн эх газрын тавцанд харьяалагдах боловч Бага Зондын арлуудын өмнөд эргийн дагуу 1000 илүү метр бүхий гүн хотгор үргэлжилдэг.
Ерөнхий ойлголт
[засварлах | кодоор засварлах]Баруунаас зүүн тийш 1300км, хойноос урагш 600 орчим км талбайг эзлэн орших тус тэнгисийн талбай нь ойролцоогоор 650 мянган км2. Австрали ба Азийг холбосон гол усан замууд уг тэнгисээр дайран өнгөрдөг боловч шүр элбэгтэй, гүехэн устай хэсэг ихтэйгээс далайн тээвэр хийхэд хүндрэлтэй. "Арафурын тэнгис" хэмээх нэр нь "эрх чөлөөт хүн" хэмээх утгатай эртний португал үгнээс гаралтай юм.
Онцлог
[засварлах | кодоор засварлах]Тэнгисийн ёроолоос нь сувдан хясаа элбэг олборлогддог бөгөөд эрэг хавийн иргэд түүгээр амь зуулгаа залгуулдаг байна.