Батмөнхийн Сарантуяа
Батмөнхийн Сарантуяа | |
---|---|
Төрсөн | 1970 он Монгол Улс, Улаанбаатар |
Үндэстэн | Монгол |
Ажил | дуучин, дуу зохиогч |
Юугаараа алдаршсан | Зууны Манлай Дуучин |
Батмөнхийн Сарантуяа | |
---|---|
Студи цомог | 14 |
Батмөнхийн Сарантуяа (1970 оны 4 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан эмэгтэй дуучдын нэг юм. 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан, хүчтэй хоолоотой дуучин юм.[1] Түүний хоолой контральто, меццо сопрано ангиалалд багтдаг. Дуулахдаа дээд өнгөө фальцейтээр авдаг. Дуулах ур чадвар, мэдрэмж өндөр билээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бага насаа Улаанбаатарт өнгөрөөсөн. Эцэг нь барилгын инженер Батмөнх, эх нь якут эмэгтэй. Эгч Б.Сарангуа, дүү Б.Төмөр. Нийслэлийн орос хэлний тусгай 23-р дунд сургуульд 1-р ангид элсэж ороод дараа нь зөвлөлтийн 9-р сургууль руу шилжин орж төгссөн байна.
Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор олны танил болох зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон.[2]
1994 онд анх бие даасан "Сэтгэлийн хөг" тоглолтоо Соёлын Төв өргөөнд хийсэн. Монголийн поп урсгалийн төлөөлөгчдөөс анхны удаа монгол ардийн дуунуудыг поп урсгалд найруулж "Аргагүй Амраг" цомог гаргаж монгол этник урсгалийг бий болгосон.
2023 оны 4-р сард Батмөнхийн Сарантуяа 48 дахь бие даасан тоглолт, төрсөн өдрийн 9 дэх "Сэхүүн салхи" тоглолтоо үзэгчиддээ толилуулсан.
Ийм ч учраас түүнд XX зууны манлай дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ.[3] Мөн МУГЖ /2006-01-26.№26/ цол хүртсэн.[4]
Учрыг лавлавал,
"Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, Мартын найман шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач. Би тэдний эрх танхил дуучин шүү дээ. Иймээс энэ удаад өөрийгөө бус өрөөл бусдыг баярлуулъя гэж бодсон"
гэв.
Гаргасан цомгууд
[засварлах | кодоор засварлах]Нэр | Гарсан жил |
---|---|
Зүүдний говь | 1993 |
Инээмтгий хүн | 1994 |
Аргагүй амраг | 1996 |
Миний дуу (хуурцаг) | 1997 |
Эгэл сэтгэл | 1998 |
Хайрын зөрлөг | 2000 |
Тэгвэл хоёулаа (хүүхдийн дууны хуурцаг) | 2001 |
Saraa De Mооn | 2002 |
Би жаргалтай - double цомог | 2003 |
Шинэ жилийн аялгуу | 2004 |
Өнөөдөр ирсэн дурлал | 2007 |
Төрсөн өдрийн аялгуу | 2009 |
Хайрын бэлэг | 2012 |
Сэтгэлийн 9 цацал | 2012 |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Сэрчмаа - монголын дуучин, дуу зохиогч юм.
- Ахмадын золбоо
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Desert Rose.(Mongolian pop star, Sarantuya)". Asia Image. November 2000. Архивласан огноо 2007-12-06. Татаж авсан: 2008-02-15.
- ↑ "Сарантуяа, Батмөнхийн (Baabarpedia)". Internet Archive. 2007-11-20. Эх сурвалжаас архивласан огноо 2007-11-20. Татаж авсан: 2022-10-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "Desert Rose.(Mongolian pop star, Sarantuya)". Asia Image. November 2000. Архивласан огноо 2007-12-06. Татаж авсан: 2008-02-15.
- ↑ "Дива С.Сэрчмаагийн магадлал 90 хувь". yellow.news.mn. Archived from the original on 2011-11-29. Татаж авсан: 2012-08-10.