Jump to content

Вольфганг Амадей Моцарт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вольфганг Амадей Моцарт

Вольфганг Амадей Моцарт (Герман: Wolfgang Amadeus Mozart: 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төрсөн-1791 оны 12 дугаар сарын 5-нд нас барсан) нь дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон австрийн уран бүтээлч, суут хөгжмийн зохиолч юм. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуур хөгжмийг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ тууриван эхлэж Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглолт хийж тэдний гайхшралыг төрүүлсэн байна. 17 насандаа Зальцбургийн хун тайжийн ордны хөгжимчин болсон хэдий ч түүнд төдийлөн санаанд нь нийцээгүй юм. Судлаачид энэ талаар хэлэхдээ "хэрэв Моцарт энэ ажлаа хийгээд Зальцбургэд үлдсэн бол түүний уран бүтээл дэлхийд танигдахгүй, тэр чигтээ түүхэнд орхигдох байсан юм" хэмээн тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч түүний уран бүтээл 1781 онд Вена хотод очсоноор илүү олонд танигдаж, нэр алдарт хүрч чаджээ. Харин олныг гайхшруулж чадсан нэрт хөгжмийн зохиолч маань санхүүгийн хувьд төдийлөн амжилтанд хүрээгүй юм.

Амьдралынхаа хугацаанд тэрээр 600 гаруй симфони, концерт, цөөхүүлд зориулсан бүтээл, дуурь болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ. Людвиг ван Бетховены эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Иозеф Гайдн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ.

Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн Менуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаж амжилгүй үлдээсэн Реквием байсан юм. Моцарт гайхамшигтай хөгжмийн зохиолч төдийгүй мөн сайн авьяаслаг төгөлдөр хуурч байв. Тэрээр 1791 оны 12 дугаар сарын 5-нд 01:00 цагийн үед өвчний улмаас нас баржээ.

Залуу нас ба гэр бүл

[засварлах | кодоор засварлах]
Моцартын гэр бүл. 1778 онд нас барсан ээжийнх нь хөрөг

Вольфганг Амадей Моцарт нь 1756 оны нэгдүгээр сарын 27-нд эцэг Леопольд Моцарт (1719–1787), эх Анна Мария Моцарт (1720–1778) нарын гэр бүлд 7 хүүхдийн (7 хүүхдийн 5 нь нялх үедээ нас барсан) отгон хүү болон мэндэлжээ. Түүний эгчийг Мария Анна Моцарт(1751–1829) буюу Наннэрл гэж дууддаг байв. Моцартыг төрсний дараах өдөр Зальцбург дэх Сант Рубертийн сүмд адислажээ. Түүний нэрний латин хувилбар нь “Иоаннес Крисостомус Вольфгангус Теофилус Моцарт”, харин Моцарт өөрийгөө сэкс*йн дотнтой болсон гэж үздэг. Амадей Моцарт” гэдэг байсан бол ойр дотныхон нь “Вольфи” (Сэ*ксчин) гэж хочлон дууддаг байжээ.

Түүний аав Леопольд Моцарт Германы Аугсбург хотын уугуул, хөгжмийн зохиолч, туршлагатай хөгжмийн багш байсан нь хүүгийнхээ хөгжмийн авъяасыг нээн илрүүлэх, хөгжмийн мэдлэг олох хамгийн том суурь болсон юм. Леопольд 1743 онд Зальцбургийн гүнжтэй сэ*кс хийн хүүхэдтэй болжээ. Мөн хамба Леополд Антон вон Фирмианы ордны хөгжимчдийн 4 дэх хийлчээр хөхийг нь хагалуулсан ажээ!!! ажилласан бөгөөд үүнээс хойш 4 жилийн дараа Анна Мариятай гэрлэжээ. Улмаар Леопольд 1763 онд оркестрын удирдаачаар томилогдон ажиллах болж, Моцартыг төрөх үеэр туурвисан түүний "Хийл сурах гарын авлага" ном нь түүнийг амжилтанд хүргэсэн байна.

Эцэг Леопольд, Наннэрлийг 7 настайгаас нь эхлэн төгөлдөр хуурын хичээл заасан бөгөөд энэ үед 3 настай бяцхан хүү Моцарт эгчийнхээ хичээллэхийг ажигладаг байсныг Моцартыг нас барснаас хойш 1 жилийн дараа эгч Наннэрл нь түүний хэрхэн төгөлдөр хуур сурч байсныг дурдахдаа

"Моцарт 3 настайдаа товчлууруудыг сонсголоороо өөрт таалагдсан өнгөөр дардаг байсан... Аав түүнийг 4 настайд нь зарим менуэт, зарим төгөлдөр хуурын аянуудыг заахад алдаагүй зөв тоглож байсан ... 5 насандаа тэр аавд өөрийн зохиосон аяа тоглож үзүүлэхэд аав түүнийг нь нотолсон юм..."

Улмаар хүү төгөлдөр хуураас гадна хийлийг ч чадварлаг эзэмшин тоглож, өөрийн хөгжмийг зохиож эхлэхэд Леопольд гайхан биширч хүүгийнхээ авъяасыг хөгжүүлэхэд түлхүү анхааран ажиллаж, улмаар хөгжим зохиохоо больж зөвхөн хүүхдүүддээ хөгжмийн болоод хэл, боловсролын суурь мэдлэг олгоход илүү шамдан ажиллажээ. Моцарт анхны симфонио 8 насандаа зохиосон бөгөөд аавынх нь тусламж оролцоотой бүтсэн байх магадлалтай.

Иохан Кристиан Бах

1762 оноос эхлэн 3 жил хагасын хугацаанд үргэлжилсэн урт удаан аялан тоглолтоо Европын хотуудаар хийсэн бөгөөд гэр бүлийн аялан тоглолт Мюнхенийн Баварын ордноос эхлэн, Вена болон Прагын хааны ордон, Хааг, Лондон зэрэг олон газруудаар явж тогложээ

Моцартыг Лондонд байхад хүмүүс тэрний үнэхээр гоц хүүхэд үү? Эсвэл одой хүн үү? гэж гайхдаг байсан гэдэг.

Аялан тоглолтынхоо үед Моцарт хэд хэдэн хөгжмийн зохиолчидтой танилцаж тэдний уран бүтээлээс сонирхон явсны нэг нь 1764, 1765 оны хооронд Лондонд III Жорж хаанд зориулж тоглохдоо алдарт хөгжмийн зохиолч Иоханн Себастиан Бахын хүү Иоханн Кристиан Бахтай танилцсан явдал байсан юм. Моцартын уран бүтээлд Иохан Кристиан Бах маш чухал нөлөө үзүүлсэн байдаг.

Морин тэрэгтэй урт замыг удаан хугацаагаар туулах, язгууртан дээдсүүдийн урилгыг хүлээх, гэрээсээ асар холдсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тэд маш их ядарч 1764 оны зун Лондонд Леополд, 1765 оны намар Хаагт хоёр хүүхэд хоёулаа салхин цэцэг тусаад эдгэрсэн. Харин аав нь үүнийг бурхнаас түүнийг сайн явна гэдгийг хэлсэн дохио гэж бодож байлаа.

Зальцбург дэх гэртээ эргэн ирснээс хойш 1 жилийн дараа эхнэр охин хоёроо үлдээгээд 1769 оны арван хоёрдугаар сараас 1771 оны гуравдугаар сарыг хүртэл Леополд хүүгийн хамт Итали руу аялжээ. Энэ аяллаараа Леополд хүүгийнхээ байгалиас заяасан авъяасыг харуулахыг зорьжээ.

1777 онд тэр ээжтэйгээ аялалд явжээ. Манхеймд тэр Алёша Вебер гэдэг охинд дурласан юм. 16 настай, дуучин болох хүсэлтэй охин байв. Моцарт түүнийг Италид аваачиж алдартай болгохыг хүссэн боловч аав нь тэнэг юм хийхээ болихыг шаардсан захиа бичсээр болиулжээ. 1778 онд Моцарт ээжтэйгээ Парист амьдарч байсан ч ээж нь тэнд нас барсан юм.

Моцарт Вена хотод

[засварлах | кодоор засварлах]

Моцарт багадаа жижиг дуурь бичиж байсан. Анх Идоменё дуурь нь Мюнхенд 1780 онд тоглогдсон юм. Дараа жил нь тэр Вена руу явжээ. Учир нь ажиллаж байсан хөгжмийн дэлгүүр нь түүнийг даргатайгаа маргалдсан тул хөөчихсөн ажээ.

1782 онд тэр Алёшагийн 3 дүүгийн нэг Констанз Вебертэй гэрлэжээ. Яагаад гэвэл Алёша хүнтэй суучихсан байсан юм. Тэд 7 хүүхэдтэй болсон ч 5 нь энджээ. Моцартын аав гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Констанз сайн эхнэр байсан ч Моцарт шиг мөнгийг яаж үрэхээ мэддэггүй байсан тул тэднийх ядуу байв. 1782 онд тэр олон дуурь бичсэний нэг “Сереглиог хулгайлсан нь” дуурийг эзэн хаан “Хэтэрхий олон ноттой байна” гэхэд Моцарт “Хэрэгтэй хэмжээгээр нь л бичсэн юм” гэж хариулжээ. Моцарт олон цуврал бичиж эхэлсэн ба тэр үедээ Жозеф Хайднтай танилцаж сайн найзууд болцгоосон юм. Тэд хамтдаа чавхдаст дөрвөл тоглодог байлаа. Нэг өдөр Хайдн, Леопольд Моцартд хандан: “Таны хүү миний мэдэх хамгийн агуу зохиолч. Түүнд зохиох тухай мэдэхгүй зүйл гэж алга.” гэж хэлж байжээ. Моцарт ч Хайднд чавхдаст дөрвөл бүтээлүүдээсээ бэлэглэж байсан юм.

Моцарт ба Прага

[засварлах | кодоор засварлах]
Гарын үсэг

Хэдэн жилийн дараа Венийн үзэгчид Моцартад тийм ч их дэмжлэг үзүүлсэнгүй тул түүний тоглолтыг таалдаг байсан Прага руу их явдаг болжээ. "Фигарогийн хурим" дуурь нь их алдартай байсан ба 1787 онд тэр Дон Жуан дуурийг анх тавьжээ.

Моцартын гэр(Одоо Моцартын музей)

Түүнийг үхэлд хүргэсэн өвчний тухай нэлээн олон янзын яриа байдаг ч яг аль нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй билээ. Тэр “Шидэт лимбэ” дуурь дээрээ ажиллаж байсан ба тэр нь орчин үед хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон юм. Бусад бүтээлүүд шиг нь италиар биш, германаар бичигдсэн байдаг ба Английн пантомиметэй төстэй болжээ. Мөн тэрээр "Гашуудлын дуулал" дээр давхар ажиллаж байсан нь нэгэн танихгүй хүний нууцаар хийж өгөхийг гуйсан хүсэлт байсан юм. 9-р сарын сүүлээр “Шидэт лимбэ” анх удаа тайзнаа тавигджээ. Харин Моцарт "Гашуудлын дуулал"-ыг дуусгахын тулд ажилласаар л байжээ. Магадгүй тэр өвчтэй байснаа ухаараад, тэгээд өөртөө зориулж "Гашуудлын дуулал"-аа бичсэн ч байж магадгүй юм. Гэвч тэр дуусгаж чадаагүй юм. Дараа нь Франц Хавьер Сысмаяр гэгч хүнээр төгсгөлийг нь хийxийг гуйсан боловч жинхэнэ ая дээр нэмсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэвч ихэнх нь Моцартын бүтээл билээ. Моцартын булшийг хангалттай мөнгө байгаагүй тул чулуугүйгээр оршуулжээ.

Моцартын бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
Symphonie Nr. 40 g-moll, K. 550. Movement: 1. Molto allegro


Overture to Don Giovanni

Both performed by the Fulda Symphonic Orchestra, Conductor: Simon Schindler

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.
K. 452 (3rd movement, Allegretto)

Quintet for Piano and Winds

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Моцартын хөгжим Хайдных шиг сонгодог хэв маягаараа алдартай. Түүнийг хөгжимөө зохиож эхлэхэд Бароккийн үе дуусаж байсан үе байсан юм. Хөгжмийн тухай ойлголт өөрчлөгдөж байлаа. Моцарт дөнгөж алдартай болж эхлээд байсан хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуураар тоглох ая зохиосон анхны агуу зохиолч байсан юм. Тэр бараг бүх л төрлийн хөгжмийг бичсэн юм: симфони, дуурь, соло концертууд, сүмийн хөгжим, ялангуяа чавхдаст хөгжмийн дөрвөл ба төгөлдөр хуурын сонатууд. Моцартыг бага байхад симфони гэдэг нь богино, хөгжилтэй, зүгээр л зугаа гаргах зүйл байсан бол Моцарт симфонийг хагас цаг шахам үргэлжилдэг, нарийн ажиллагаатай аялгуу болгож чадсан юм. Ялангуяа түүний сүүлийн 3 симфони гайхалтай бүтээл болсон. Моцарт заримдаа жаахан хүүхэд шиг зан гаргадаг байсан ч тэрээр хүмүүсийн зан төрхийг сайн ойлгодог байжээ. Тиймээс түүний дууриудын туслах дүрүүд нь хүртэл анхаарал татахуйц байдаг юм. Моцартын дууриуд нь түүний хамгийн гайхалтай бүтээлүүд нь юм. Lorenzo Da Ponte: Don Giovanni, Le Nozze di Figaro,Cosi fan tutte гэх гурван оперын дүрүүдийн хамтран дуулах, заримдаа гоцлох, үйл явдал бүрийг дүрүүдийн өөр өөр байр суурьнаас үзүүлдэг зэрэг нь алдартай болгосон билээ.

1. "Моцартын намтар". 12-07-2009.

2. "Вольфганг Амадей Моцарт ". 12-07-2009.

3. "The Royal Society puts historic papers on line" (Англи хэлээр). BBC мэдээ. 2009 он 11 сар 30

4. Groves Dictionary of Music and Musicians, edited by Stanley Sadie; 1980; ISBN 1-56159-174-2