Голден Гэйт гүүр
Голден Гэйт гүүр Англи: Golden Gate Bridge | ||
---|---|---|
Албан ёсны нэр | Golden Gate Bridge | |
Ашиглалт | Тээврийн хэрэгсэл: АНУ-ын Төв Зам 101, Калифорнийн Улсын Зам 1 (6 эгнээ), явган зорчигч, унадаг дугуй | |
Гатлах нь | ||
Байршил | Сан-Франциско, (Калифорни) ба Марин тойрог, (Калифорни) | |
Хийц | Дүүжин гүүр | |
Нийт урт | 2737 м | |
Өргөн | 27 м[1] | |
Хамгийн урт тулгуур хоорондын зай | 1280 м | |
Өндөр | 227 м | |
Доогуур нэвтрэх өндөр | 67 м, түрлэгтэй үед | |
Өдөрт нэвтрэх автомашин | 120.000 тээврийн хэрэгсэл | |
Барьсан өртөг | 35 сая USD (2013 оноор инфляцийг тооцоод ≈ 629,000,000 USD) | |
Барьж эхэлсэн | 1933 оны 1-р сарын 5 | |
Дууссан | 1937 оны 4-р сарын 19 | |
Нээлт | 1937 оны 5-р сарын 27/28 | |
Төлөвлөгч | Жозеф Б. Штросс Ирвинг Морроу Чарльз Олтон Эллис | |
Төлбөр | Хот руу орох чигт | |
Байрлал | ||
|
Голден Гэйт гүүр (Англи: Golden Gate Bridge [ˈɡoʊldən ɡɛɪ̯t brɪd͡ʒ]; монг. Алтан хаалган дээгүүрх гүүр буюу Алтан хаалганы гүүр) нь АНУ-ын Калифорни Муж Улс дахь Сан-Францискогийн булангийн аман дээрх Алтан хаалга хэмээн нэрлэгдэх тэнгисийн хоолой дээр байдаг дүүжин гүүр юм. Энэ гүүр нь Сан Францискогийн булангийн бүсэд байх хамгийн алдартай дурсгалт газар болохын сацуу Нэгдсэн Улсын ард түмнээс нэлээд хэсэг нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөтэй эн тэнцэх бэлгэдэл хэмээн үздэг ажээ. Голден Гэйт гүүрийг 1984 онд Америкийн Барилгын Инженерүүдийн Нийгэмлэгээс Инженерийн түүхэн байгууламжийн бүтээлийн жагсаалтад (Англи: List of Historic Civil Engineering Landmarks) бүртгэж авснаас гадна мөн 1995 онд орчин үеийн дэлхийн гайхамшигт оруулсан байна.
Гүүрний нээлтийг 1937 онд хийсэн бөгөөд түрлэгтэй үеийн нэвтрэх өндөр нь 67 метр. Тээврийн хэрэгсэлд зориулсан нийт зургаан эгнээтэй, дугуй ба явган зорчигчийн хоёр эгнээ замтай. Гүүр Сан-Франциско хотыг Марин тойрог ба түүнээс харьцангуй цөөн хүн амтай Напа тойрог болон Сонома хотуудтай холбодог. Сан-Франциско хот талын гүүрийн аман дээрх нуман гүүр мэт харагдах хэсэг нь тус гүүрийг хот талд нь татан бэхэлсэн бэхэлгээний цэг юм.
Хийц
[засварлах | кодоор засварлах]Голден Гэйт гүүрний нээлтийг хийх үеэр 1280 метрийн тулгуур хоорондын зайтайгаараа дэлхийн хамгийн урт дүүжин гүүр байв. Түүнээс хойш 27 жилийн дараа буюу 1964 онд Веррацано-Нарроус энэхүү дээд амжилтыг нь эвдсэн хэдий ч тус гүүр нь өнөөг хүртэл дэлхий даяар урт дүүжин гүүрнүүдийн тоонд ордог хэвээр юм. Гүүр лүү хоёр талаас ирэх замын хамтаар тус гүүрний нийт урт 2737 метр. Яг дүүжин гүүрний нийт урт нь 1966 метр (зургийг үзэх) бөгөөд пилоны өндөр нь 227 метр байна. Пилоны тулгуур багануудыг гангаар хийсэн ба зузаан нь гурван шатлалтай дээш нарийсна. Шат бүрт хөндлөвч бөгөөд түүгээр хоёр багана хоорондоо холбогдоно. Дээшлэх тусам хөндлөвч ба шаталсан хэсгийн өндрийн хэмжээ нь багасдаг. Замын тулгуур өргөний хэмжээ нь 27,4 метр бөгөөд уртааш чиглэлд 7,6 метрийн өндөртэй тулгуурын хийцээр хоорондоо холбогджээ. Хоёр татлагын диаметр нь тус бүрдээ 920 мм, түүнээс хооронд нь 15 метрийн зайтайгаар дүүжин татлагуудыг бэхэлсэн байдаг.[2]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамгийн анх уг буланг гатлах төлөвлөгөөг 1872 онд гаргасан хэдий ч задгай тэнгис, усны гүн, хүчтэй тэнгисийн түрлэг, манан, шуурга, газар хөдлөх эрсдэл зэргээс хамааралтайгаар тус гүүрийг санхүүжүүлэгч олдох эсэх нь тодорхойгүй байсан нь илэрхий.
1921 онд Сан Францискогийн хотын захиргаанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Жозеф Штросс тулгуур хоорондын зай нь 1222 метр, захалсан хийц ба дүүжин хийцийг хослуулсан гүүрийн зураг гаргасан ч санхүү шийдэхээс өмнө түүний дизайн нь гологдсон байдаг.[3]
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Louise Nelson Dyble: Paying the Toll: Local Power, Regional Politics, and the Golden Gate Bridge. University of Pennsylvania Press, Philadelphia 2013, ISBN 9780812222784.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ goldengatebridge.org
- ↑ Bridge Design and Construction Statistics (Memento 4. Гуравдугаар сар 2011 цахим архивт) auf der Website der Golden Gate Bridge
- ↑ Concept for a Bridge Across the Golden Gate Strait (Memento 19. Арваннэгдүгээр сар 2014 цахим архивт) auf der Website der Golden Gate Bridge