Засаг дарга
Харагдац
Засаг дарга (Мон.ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭᠠ) нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, засаг төрийн төлөөлөгч юм.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багийн засаг дарга байх бөгөөд Аймаг, Сум, Баг, мөн Нийслэл, Дүүрэг, Хороо гэсэн шат дараалсан бүтэцтэй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг дэв, нэгжийн хүснэгт |
---|
Нэгдүгээр зэрэг |
аймаг (21) |
нийслэл (1) |
Хоёрдугаар зэрэг |
сум (330) |
дүүрэг (9) |
Гуравдугаар зэрэг |
баг (1568) |
хороо (152) |
Хэрхэн томилогддог вэ?
[засварлах | кодоор засварлах]Аймаг, Нийслэлийн засаг даргыг ИТХ-аар нэр дэвшсэн иргэдээс нэг иргэнийг сонгон Ерөнхий сайдад санал болгосноор Ерөнхий сайд томилдог. Харин Сум, Дүүргийн засаг даргыг ИТХ-аар нэр дэвшсэн иргэдээс нэг иргэнийг сонгон Аймаг, Дүүргийн засаг даргад санал болгосноор Аймаг, Дүүргийн засаг дарга томилдог.