Зүүн Вэй
Appearance
Зүүн Вэй 东魏
| |
---|---|
Нийслэл | Луоян (534), Ечэн (534-550) |
Албан ёсны хэл | хятад, тоба |
534-550 он | |
• Зүүн Вэй улс байгуулагдав | 534 оны 11 сарын 8 |
• төрийн сайд Гао Ян төрийн эргэлт хийж Зүүн Вэйг мөхөөв | 550 оны 6 сарын 7 |
Зүүн Вэй улс (Хятад: 东魏; пиньинь: Dōng Wèi) нь 534-550 оны хооронд одоогийн Хэбэй, Шаньдун, Хэнань, Шэньси мужуудын нутагт оршин тогтнож байсан тоба угсааны улс юм. 534 оны зун Вэй улсын Бохай ван Гао Хуань Луоян хотод хааны угсааны Юань Шаньжянь хэмээх залууг эзэн хаанд өргөмжлөн, нийслэл хотыг Ечэн рүү шилжүүлэн, төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байв. 547 онд Гао Хуань нас барсны дараа Гао Хуаний хоёр хүү Гао Чэн, Гао Ян хоёрын эрх мэдлийн төлөөх тэмцэлд Гао Ян ялалт байгуулж, 550 онд Зүүн Вэй улсын Юань Шаньжянь хааныг огцоруулж, өөрөө эзэн хаан болж, улсын нэрийг Умард Ци гэж өөрчлөв.