Их нуурууд
Их нуурууд (англи. Great Lakes, франц. Grands Lacs) нь Хойд Америк тивийн зүүн хойд хэсэгт Америкийн Нэгдсэн Улс болон Канадын хилийг дамнаж орших цэвэр уст нууруудын бүрдэл. Дээд, Мичиган, Хурон, Эри, Онтарио нуурууд голоор холбогдож нэг бүрдэл болдог бөгөөд нийт усны гадаргуйн талбайн хэмжээгээрээ дэлхийд нэгт ордог. Энэ үзүүлэлтээрээ араас нь Байгал нуур ордог. Нийт гадаргийн хэмжээ нь 244.106 ам км харин нийт эзлэхүүн нь 22671 шоо км. Мөн Дэлхийн нийт цэвэр усны 21%-ийг агуулдаг байна.
Их нууруудын сав газарт 40 сая орчим хүн амьдардаг бөгөөд гол төлөв өмнөд хэсгийн гуравны нэг хэсэгт төвлөрдөг. Хэд хэдэн том хотууд бий болж, хүчирхэг металл боловсруулах үйлдвэр, олон талт хөдөө аж ахуйн салбар бий. Усан онгоцны тээвэр их хөгжсөн: сувгийн тусламжтайгаар 3000 орчим км урт хөлөг онгоцны усан замыг бий болгосон. Их нуурууд нь Хадсон болон Миссисипи мөрний сав газартай сувгаар холбогддог. Гол боомтууд: Дулут, Милуоки, Чикаго, Толедо, Кливленд, Эри, Баффало (Америкийн талд), Тандер Бэй, Хамилтон, Торонто (Канадын талд).
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Их нуурууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |