Карамай
Карамай
| |
---|---|
Улс | Хятад |
Өөртөө засах орон | Шинжаан |
Захиргааны төв | Карамай дүүрэг |
Хуваалт | |
Газар нутаг | |
• Нийт | 7,734 км2 (2,986 бээр2) |
Өндөр | 354 м (1,161 фут) |
Хүн ам (2020) | |
• Нийт | 490,348 |
• Нягтрал | 63/км2 (160/бээр2) |
• Томоохон угсаатны бүлгүүд | Хятадууд - 74.8% |
Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
Шуудангийн код | 834000 |
Бүсийн дугаар | 0990 |
ISO 3166 код | CN-XJ-02 |
ДНБ (2019)[1] | ¥97.29 тэрбум $14.1 тэрбум |
ДНБ нэг хүнд ноогдох | ¥210,426 $30,452 |
- Өсөлт | ▲ 6.1% |
Улсын дугаарын угтвар | 新J |
Вэб сайт | www |
Карамай | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||||||||||
Хялбаршуулсан | 克拉玛依 | ||||||||||||||
Уламжлалт | 克拉瑪依 | ||||||||||||||
| |||||||||||||||
Уйгур нэр | |||||||||||||||
Уйгур | قاراماي | ||||||||||||||
Шууд утга | black oil | ||||||||||||||
|
Хадмал толь | |
Монгол нэрийдэл | |
---|---|
кирилл үсгээр бичсэн | |
монгол | Карамай |
Гадаад нэрийдэл | |
уйгур | قاراماي — Қарамай |
хятад | 克拉玛依 — Kèlāmǎyī |
Карамай («хар тосон» гэсэн утгатай уйгур үг) — Хятад улсын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны харьяа аймгийн энтэй хот.
9252 км2 газар харьяалж, 390 мянган хүн оршин суудаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хармай нутагт эртнээс иран, түрэг, монгол угсаатан халалцаж ирсэн.
Хармай хавьд 1955 оноос хойш газрын тос олборлож эхэлсэн бөгөөд Хятад улсын хэмжээнд анхных, хамгийн том нь юм.[2] 1958 онд хошууны энтэй хотын зэрэгтэй болж 1990 онд аймгийн энтэй хэмээх зэрэгтэй болон дэвшсэн.
1994 оны Хармайн театрт түймэр гарч сурагч голдуу 325 хүн амь алджээ.[3]
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хармай хот 9252 км2 нутаг дэвсгэр харьяалдаг. Хойноосоо урагш 240 км урт.
Зүүнгарын хотгорын баруун хойд захад оршдог говь газар ба жилдээ 106 мм хур тунадас унана.
Тус нутгийг Тарвагатай тойрог бүрэн хүрээлэх ба Хүйтэн хот нь Хармайг хоёр хэсэг таслажээ.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Хармай хот дөрвөн дүүрэгт хуваагддаг. Хармай дүүрэгт засаг захиргаа байрлана.
Д/д | Дүүргийн нэр | Хятадаар | Уйгураар | Хүн ам (2010 он) |
---|---|---|---|---|
1 | Хармай | 克拉玛依区 | قاراماي رايونى | 261,445 |
2 | Майтаг | 独山子区 | مايتاغ رايونى | 69,361 |
3 | Жаранбулаг | 白碱滩区 | جەرەنبۇلاق رايونى | 50,422 |
4 | Өрх? | 乌尔禾区 | ئورقۇ رايونى | 9,780 |
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]2000 онд 270 мянган хүнтэй байсан бол 2010 онд хүн амын тоо 391 мянга болж өсчээ.
81 хувийг хятад үндэстэн, 19 хувийг уйгур, казах, монгол зэрэг ард түмэн бүрдүүлдэг.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "克拉玛依市2019年国民经济和社会发展统计公报" (хятад хэлээр). 25 April 2021. Татаж авсан: 12 March 2021.
- ↑ 世界石油城 克拉玛依.
- ↑ "China 1994 fire killed 288 pupils as officials fled-expose". Reuters. 8 May 2007.