Крым

Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс
  • Автономна Республіка Крим
  • Автономная Республика Крым
  • Qırım Muhtar Cumhuriyeti
Өөртөө засах бүгд найрамдах улс[a]
Төрийн дуулал: "Нивы и горы твои волшебны, Родина" (Орос)
Тал нутаг, уулс чинь ид шидтэй, Эх орон минь
 Крым улсын байршил (улаан) Украин (цайвар шар)
 Крым улсын байршил (улаан)

Украин (цайвар шар)

 Крым улсын байршил (цайвар шар) Крымын хойг
 Крым улсын байршил (цайвар шар)

Крымын хойг

Өөртөө засах эрх2 сарын 12, 1991
Үндсэн хууль10 сарын 21, 1998
Оросын эзлэн түрэмгийлэл2 сарын 20, 2014[b]
Орос өөртөө нэгтгэсэн3 сарын 18, 2014[2]
Нийслэл
ба томоохон хот
Симферополь
Албан ёсны хэлУкраин, Орос, Крым татар хэл[3]
Угсаатны бүлгүүд
(2001)
Төр засагӨөртөө засах бүгд найрамдах улс
Тамила Ташева
Хууль тогтоох байгууллагаДээд Ассамблей (татан буугдсан)
Газар нутаг
• Нийт
26,100 км2
Хүн ам
• 2001 тооллого
2,033,700
• Нягтаршил
77.9/км2
ISO 3166 кодUA-43

Крым (орос: Крым, укр. Крим, кр.тат. Qırım, Къырым) - Украин улсын мэдлийн Крымын хойг дээр Хар тэнгисийн умард эрэгт оршиж Украины Херсон мужтай хиллэж, хөндлөн 360, гулд 180 километр тэлсэн "ромбо" хэлбэртэй 26 081 км² (улсдаа 13-р том) газар нутагтай. Зүүн хойгуураа Азовын тэнгис, баруун хойш Каркинитийн буланд тулна. Эх газартай 5–7 км өргөн холбогдож, Оросын Краснодарын хязгаараас 4–15 км-ээр зааглагддаг. 2014 оны 3 дугаар сараас ОХУ цэрэг оруулж эзэлсэн. Өмнө монголчуудыг эзлэхээс өмнө Таври́да (греч. Ταυρίδα) гэж нэрлэж байсан. Хар далайд гарц болдог байршилаараа стратегийн чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Крымд эрт дээр үед иран угсааны скиф, тавр, сармат омгийнхон оршин сууж байсан. Грек, Ромоос ч ирж хот хүрээ босгож байв. Дараагаар нь гот (250 он), хүннү (376 он), булгар (IV–VII зуун), хазар (VIII зуун), Киевийн русь (X-XI зуун), Визант (1016), кипчак-куман (1050), монголчуудын (1237) эзэмшилд байх үеэс Крым гэгдэх болжээ. XIII зуунд Генуя, Венецийн худалдаачид боомт барьж байрласан.

Крымын ханлиг[засварлах | кодоор засварлах]

Монгол тамга буюу Монголын эзэнт гүрний тамгатай Крымын хант улсын далбааг Крымын татарууд өөрсдийн бэлгэ тэмдэг болгон хэрэглэсээр байна

Зүчийн улс мөхсөний дараа Монголын Алтан ургийн гаралтай I Хажи Герай Крымын ханлигийг (1441–1783) үндэслэв. Крымд эрт үеэс олон үндэстэн ээлжлэн нутаглаж байсан ба түрэгийн нүүдлийн дараа кипчак буюу команууд дараад нь кипчакийн удмын Крымын татарууд тус нутгийн үндсэн хүн ам болсон байна. Крымын татарууд дунд монгол гаралтай овог олон бий. Алтан ордны улсын залгамж гэдгээрээ Казань, Астраханийг хамгаалан Оростой байлдаж байсан. Шашин нэгт Осман ар талаас дэмждэг болохоор Москва, Польш-Литва Крымыг ялж эрхшээлдээ оруулж чаддаггүй байжээ. 1768–1774 оны Орос-Туркийн дайны үр дүнгээр Крым нутаг Османаас Хаант Орост шилжжээ. Оросууд Крымыг эзлэн авангуутаа олон тооны татаруудыг хядаж Сибирь рүү цөлжээ. 19-р зуунд Оросын хавчлагаас зугтан Болгар, Румын, Турк руу хэдэн мянгаараа дүрвэсэн Крымын татарууд замдаа олноороо амь үрэгдсэн байна.

Орос, Зөвлөлтийн үе[засварлах | кодоор засварлах]

Хар далайд гарцтай Крымын хойг Оросын хувьд маш чухал стратегийн ач холбогдолтой байдаг юм. Орос газар нутгаа тэлсээр Османтай шууд хиллэдэг болсон 1853–1856 онд энэ хоёрын ээлжит дайн Крымд болж байсан. 1917 оны Орос дахь Коммунист Хувьсгалын дараа Крымын татарууд тусгаар улс байгуулсан ч 1918 онд Зөвлөлтийн талд цохигдон унажээ. Крымд Оросын иргэний дайны үеэр цагаан, улаантны арми хоорондоо байлдаж байв. 1923 онд ЗСБНХУ байгуулагдахад ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс (ЗСБНӨЗКрУ) үүсэн байгуулагдсан ажээ.

1920-иод онд татарууд янз бүрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан ба 1921 оны Крымын өлсгөлөнгөөр 100 000 орчим татар хүмүүс нас баржээ. 1928-1929 оны хамтралжуулалтын үед олон мянган татарчууд алагдан цөлөгдөж дараад нь 1931-1933 оны өлсгөлөнгөөр татарчууд олноороо үхсэн байдаг. Ийнхүү 1917-1933 онд Крымын татарчуудын тал нь амь үрэгдэх буюу цөлөгджээ. Энэ үед халимаг, крымын татарууд Зөвлөлтийн үндэстнүүд дундаас хамгийн их хэлмэгдэж хэдэн мянгаараа үрэгджээ. Крымын татарууд удаа дараагийн хэлмэгдүүлэлт, гадагшаа дүрвэсэн нүүдэл, цөллөгийн улмаас хүн ам нь эрс цөөрч Крымд шилжин нүүж ирсэн оросуудын тооноос давахааргүй болжээ. 2001 оны байдлаар Крымд 300 000 татар, 1 сая гаруй оросууд, 500 000 гаруй украинчууд байсан бөгөөд Туркд 150 000-6 000 000 Крымын татар гаралтай хүн байдаг гэж үздэг.

Дэлхийн хоёрдугаар дайнд Крым ихээхэн хохирол амсчээ. 1942 онд нацист Германд бүрэн эзлэгдэж 1944 онд Зөвлөлтийн Улаан Арми буцаан чөлөөлж авсан. Германтай нийлж буруудсан крымын татаруудыг тэр даруй Узбекистан, Сибирь лүү цөлж нутгийг Крым муж гэж өөрчилж Зөвлөлтийн орос, украины нутаг болов. 1954 онд сондгой ганц мужийг ЗСБНХОУ-аас ЗСБНУкрУ-ын харьяанд шилжүүлэн цэгцлэв.[4] Крым хар далайн эргийн рашаан амралтын газрыг их хөгжүүлсэн.[5]

Украины Крым[засварлах | кодоор засварлах]

ЗХУ 1991 онд задран бутарч Украин улс тусгаар тогтноход Крым Украины бүрэлдэхүүнд үлдэж 1991 онд автономит эрх авч, 1994 оноос өнөөгийн Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс (БНӨЗКУ, украинаар Автономна Республіка Крим) болжээ. Харин Крымд байсан ЗХУ-ын Хар тэнгисийн флотыг Орос Украин Гэрээгээр хувааж авсан. Крымын татарууд цөллөгөөс эргэн ирцгээж хүн амын бүтэц буцаж хөдөлгөөнд орсон. Украины хамгийн их тусгай эрхтэй бие даасан нутаг нь Крым байсан. Түүнээс 2014 оны 2-3-р сард Орос улс цэрэгээ оруулж эзлэн авч, Крымын оршин суугчдын дунд ОХУ-тай нэгдэх тухай санал асуулга зохион байгуулж өөрийн газар нутагт нэгтгэсэнээс олон улсын эсэргүүцэлтэй тулгарч маргааны гол сэдэв болоод байгаа. Орос өөрийн газар нутагт нэгтгээд ОХУ-ын Бүгд Найрамдах Крым улс (орос. Республика Крым Российской Федерации) гэж албан ёсоор нэрлээд байгаа юм.

Нийгэм[засварлах | кодоор засварлах]

Яалт хотын наран шарлагын газар

Ард түмэн[засварлах | кодоор засварлах]

Яс үндэс 1858 он 1897 он 1939 он 1959 он 1989 он 2001 оны тооллого
тоо хувь
Орос үндэстэн 6,6% 33,11% 49,6% 71,4% 67,1% 1 180 441 58,32%
Украин үндэстэн 7,0% 11,84% 13,7% 22,3% 25,8% 492 227 24,32%
Крымын татар 77,8% 35,55% 19,4% 0% 1,6% 243 433 12,03%
Нийлбэр 343 500 546 700 1 123 800 1 201 500 2 430 500 2 024 056 100%

Крымийн хойг дахь хот суурингууд.[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. Бүгд Найрамдах Крым Улс нэрээр Орос өөртөө нэгтгэсэн
  2. 2015 онд Украины парламент 2014 оны 2-р сарын 20-ны өдрийг "Оросын Крым, Севастополь хотыг түр эзлэн түрэмгийллийн эхэлсэн." өдрөөр албан ёсоор тогтоосон[1]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 10404918crimea
  2. Toal, Gerald; O’Loughlin, John; M. Bakke, Kristin (18 March 2020). "Six years and $20 billion in Russian investment later, Crimeans are happy with Russian annexation Point". The Washington Post. Retrieved 28 January 2021.
  3. Крымын Дээд Рада. "Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улсын Үндсэн хууль". pp. 1-р хэсэг, 10-р зүйл. Retrieved 19 December 2022. Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улсад албан ёсны хэлний зэрэгцээ орос, крымын татар болон бусад үндэстний хэлийг хэрэглэх, хөгжүүлэх, ашиглах, хамгаалахыг баталгаажуулна.
  4. "The Gift of Crimea".
  5. "History" (Memento 4. Дөрөвдүгээр сар 2007 цахим архивт).blacksea-crimea.com.