Лас-Вегас

Лас-Вегас
Las Vegas
Лас-Вегас далбаа
Лас-Вегас албан ёсны тамга
Этимологи: Испани: las vegas 'нуга'
Хоч: 
"Вегас", "Нүглийн хот", "Гэрэлт хот", "Дэлхийн мөрийтэй тоглоомын нийслэл",[1] "Хоёр дахь боломжийн нийслэл",[2] "Дэлхийн гэрлэлтийн нийслэл", "Мөнгөн хот", "Америкийн тоглоомын талбай"
Лас-Вегас is located in Невада
Лас-Вегас
Лас-Вегас
Лас-Вегас is located in Америкийн Нэгдсэн Улс
Лас-Вегас
Лас-Вегас
Солбицол: 36°10′30″N 115°08′11″W / 36.17500°N 115.13639°W / 36.17500; -115.13639Солбицол: 36°10′30″N 115°08′11″W / 36.17500°N 115.13639°W / 36.17500; -115.13639
Улс АНУ
Муж Невада
ТойрогКларк
Байгуулагдсан5 сарын 15, 1905
Нэгдсэн3 сарын 16, 1911
Засаг захиргаа
  ТөрөлЗөвлөл-менежер
  Хотын даргаКаролин Гудман (БД)
  Хотын зөвлөл
Гишүүд
  Хотын менежерХорхе Сервантес
Газар нутаг
  Хот367.53 км2 (141.91 бээр2)
  Газар367.40 км2 (141.85 бээр2)
  Ус0.14 км2 (0.05 бээр2)
Өндөр
610 м (2,001 фут)
Хүн ам
 (2020)
  Хот641,903
  БайрХойд Америкад 75-д
АНУ-д 25-д
Невадад 1-т
  Нягтрал1,747.17/км2 (4,525.1/бээр2)
  Хотын нутаг
2,196,623 (АНУ: 21-т)
  Нягтрал1,948.4/км2 (5,046.3/бээр2)
  Бөөгнөрөл2,265,461 (АНУ: 29-д)
Иргэдийн нэршилЛас-Вегасчууд
ДНБ
  Лас-Вегас (ХБСБ)$160.7 тэрбум (2022)
Цагийн бүсUTC−08:00 (PST)
  Зун (ЗЦ)UTC−07:00 (PDT)
ЗИП кодууд
89044, 89054, 891xx
Бүсийн дугаар702 & 725
МБХС код32-40000
ГНМС онцлог ID847388
Вэб сайтlasvegasnevada.gov

Лас-Вегас (Англи: Las Vegas [lɑs ˈveɪgəs]) нь Америкийн Нэгдсэн Улсын Невада Муж Улсын хамгийн том хот юм. Энэ хот казиногоороо дэлхийд алдартай бөгөөд эдгээрийн дийлэнх нь Лас Вегас Стрип дагуу байршсан байдаг. 340 км² газар нутагт 651.000[6] оршин суугчтай, харин хотыг даган төвлөрсөн хүн амын төвлөрлийн бүс нутаг болох 1200 км² талбайд нийт 2 сая орчим хүн амьдардаг. Лас-Вегас нь Кларк тойргийн захиргааны төв юм. Хотын нэр нь испаниас гаралтай «Нуга» гэсэн ажээ. Лас-Вегас хотод олон тооны хуримын сүм байдгаараа мөн алдартай ба учир нь Невада муж улс гэрлэх болон гэрлэлтээ цуцлуулахад ямар нэгэн хүндрэлгүй эрх зүйн орчинтой холбоотой юм. АНУ-ын хотуудаас Лас-Вегас нь баян хоосны ялгаа хамгийн ихээр ялгарсан, хотын ядуусын дундаж наслалт улсын хэмжээнд маш доогуур үзүүлэлттэй байна.[7]

2019 оны тус хотод 42 сая орчим жуулчид ирсэн байна.[8]

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анхны суурьшлаас хотын үүсэл[засварлах | кодоор засварлах]

Рафаэл Ривера хэмээх Мексик залуу 1829 онд энэ бүс нутагт хөл тавьсан нь анхны уугуул америк биш хүн гэж тооцогддог.[9][10] Тэрбээр Хуучин Испанийн зам (Old Spanish Trail) хэмээх нэртэй худалдааны замаар Лос-Анжелес хот руу явах замдаа өөр замаар очих боломжийг эрж явсан аж. Дийлэнх нь хуурай цөл бүхий энэ бүс нутагт хэсэг газар гүнээс оргилон ундрах булаг, булгаас хамааралтай ургамал ногоог харсан тэр энэ газрыг Лас Вегас (испаниар нуга) хэмээн нэрлэжээ.[11][12]

1855 он мормон шашныхан эхний сууринг байгуулсан ч, хоёр жилийн дараа орхин одов.[13] 1860-аад оны дундуур АНУ-ын зэвсэгт хүчин өөрийн цэргийн баазаа байгуулжээ.

20-зууны дунд хүртэл үеийн түүх[засварлах | кодоор засварлах]

1931-1935 оны хооронд байрьсан Хүүверийн далангийн барилга, 1931 онд Невада муж улсад мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн зэрэг нь тус хотыг хурдацтай хөгжих тулгын чулуу байв. 1941 онд тухайн үеийн суурингаас бага зэрэг зайдуу «Эл Ранчо Вегас» гэх нэртэй анхны зочид буудал бүхий казино нээгдэв.

1950-иад оны үед хотын ойролцоох цөлд байх Невадагийн үндэсний аюулгүй байдлын бүсэд болох атомын бөмбөгийн туршилтыг үзэхээр их хэмжээний үзэгчид цуглажээ. Энэ үеэр америкийн мафийн нөлөө эрс өсөн, олон тооны зочид буудлыг мэдэлдээ авчээ. Казиногоос олсон ашгийн талыг төрөөс татварт авч амжаагүй байхад нь Чикаго, Майами гэх мэтийн алс холын хотуудын казиног хянадаг гэр бүлийн мафийн боссуудын гарт алдах болов.

Лас-Вегас хотын төв хэсэг

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Невада муж улсын хамгийн том хот Лас-Вегас хот нь 2016 онд 632.912 оршин суугчтай, АНУ-ын том хотуудын жагсаалтад 28-р том хотод эрэмбэлэгдэнэ.[6] Хүн амын жилийн өсөлт 2 хувьтай (2000-2008 оны дундаж).

Лас-Вегас нь 1905 онд төмөр замын хот болон байгуулагдсан. 1940-өөд он гэхэд тус хотын хүн ам нь 10.000 давсан бол үүнээс хорин жилийн дараа аль хэдийн 100.000 хүрсэн байна. 1990 оноос 2016 оны хооронд гэхэд хотын хүн ам хоёр дахин өсчээ.

Хүн амын өсөлт[засварлах | кодоор засварлах]

Огноо Оршин суугч1
1980 164.674
1990 258.295
2000 480.042
2010 584.313
2016 632.912

1 1980–2010 он: Хүн амын тооллогын дүн; 2016 он: АНУ-ын Хүн амын тооллогын товчооны багцаалсан тоо

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Лас-Вегас
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
12
 
14
1
 
 
12
 
17
4
 
 
11
 
20
7
 
 
5.3
 
25
10
 
 
7.1
 
31
16
 
 
3
 
38
21
 
 
8.9
 
41
25
 
 
12
 
40
23
 
 
7.1
 
35
19
 
 
5.3
 
28
12
 
 
11
 
20
6
 
 
9.7
 
14
1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961 bis 1990; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лас-Вегас
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 14.1 17.4 20.4 25.3 31.0 37.9 41.1 39.6 34.8 27.8 19.7 14.2 Ø 27
Мин. Температур (°C) 0.9 3.8 6.6 10.4 15.7 20.8 24.6 23.4 19.0 12.4 5.9 1.1 Ø 12.1
Тунадас (мм) 12.2 12.2 10.7 5.3 7.1 3.0 8.9 12.4 7.1 5.3 10.9 9.7 Σ 104.8
Нартай цаг (h/d) 7.9 8.7 10.2 11.5 12.5 13.4 12.6 11.9 11.2 9.8 8.2 7.6 Ø 10.5
Бороотой өдөр (d) 2.1 1.8 2.1 1.2 0.9 0.5 1.6 2.0 1.2 1.0 1.3 1.7 Σ 17.4
Агаарын чийгшил (%) 44 38 33 24 21 16 21 25 25 28 36 44 Ø 29.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
14.1
0.9
17.4
3.8
20.4
6.6
25.3
10.4
31.0
15.7
37.9
20.8
41.1
24.6
39.6
23.4
34.8
19.0
27.8
12.4
19.7
5.9
14.2
1.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
12.2
12.2
10.7
5.3
7.1
3.0
8.9
12.4
7.1
5.3
10.9
9.7
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961 bis 1990; wetterkontor.de

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Las Vegas – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Words and Their Stories: Nicknames for New Orleans and Las Vegas". VOA News. March 13, 2010. Retrieved January 29, 2012.
  2. Lovitt, Rob (December 15, 2009). "Will the real Las Vegas please stand up?". NBC News. Retrieved February 4, 2012.
  3. "ArcGIS REST Services Directory". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Retrieved September 19, 2022.
  4. "2020 Population and Housing State Data". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Retrieved August 22, 2021.
  5. "Total Gross Domestic Product for Las Vegas-Henderson-Paradise, NV (MSA)". fred.stlouisfed.org.
  6. 6.0 6.1 АНУ-ын хүн амын тооллогын товчоо
  7. John M. Glionna: Las Vegas: a place to get rich, but where the poor die younger, theguardian.com: ISSN 0261-3077
  8. Үзэсгэлэн худалдаа ба Аялал жуулчлалын албанаас гаргасан жуулчдын статистикийн тухай албан ёсны бүртгэл
  9. Lake, Richard (December 17, 2008). "Road Warrior Q&A: Foliage removed for widening". Las Vegas Review-Journal. Retrieved December 18, 2020.
  10. Ponce, Victor Miguel. "Las Vegas, how did Las Vegas get its name, groundwater depletion". San Diego State University. Retrieved September 13, 2014.
  11. "History of Las Vegas". Las Vegas Online Entertainment Guide. Retrieved December 18, 2020.
  12. Land, Barbara; Land, Myrick (March 1, 2004). A Short History of Las Vegas. University of Nevada Press. p. 4. ISBN 978-0874176438. Retrieved December 18, 2020.
  13. Leonard J. Arrington, Davis Bitton: The Mormon experience: a history of the Latter-Day Saints. 2nd ed. University of Illinois Press, Urbana 1992, ISBN 0-252-06236-1, S. 118 (номын хязгаарласан дээж)