Jump to content

Лондон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лондон
London
London montage. Clicking on an image in the picture causes the browser to load the appropriate article.Хероны цамхагТауэр 42Гэгээн Мэри Экс 30Лиденхоллын барилгаВиллисийн барилгаЛлойдын барилгаКанарын боомтодФенчерч гудамж 20Лондонгийн СитиЛондоны метроЭлизабетын цамхагТрафальгарын талбайЛондонгийн нүдТауэр гүүрТемза гол
Лондон is located in Их Британи
Лондон
Лондон
Лондон хотын байршил
Солбицол: 51°30′26″N 0°7′39″W / 51.50722°N 0.12750°W / 51.50722; -0.12750Солбицол: 51°30′26″N 0°7′39″W / 51.50722°N 0.12750°W / 51.50722; -0.12750
Тусгаар улсНэгдсэн Хаант Улс
ОронАнгли
МужЛондон
НутагИх Лондон
Лондонгийн Сити
Ромчууд суурьшсанМЭӨ 47; 1977 жилийн өмнө (47)[2]
Лондиниум нэрээр
ДүүрэгЛондонгийн Сити ба 32 дүүрэг
Засаг захиргаа
  ТөрөлГүйцэтгэх засаглал ба зөвлөлдөх ассемблей
  БиетИх Лондоны Захиргаа
Хотын дарга Садик Хан (Л)
Лондоны Ассемблей
  Лондонгийн Ассемблей14 тойрог
  НХУ Парламент73 тойрог
Газар нутаг
  Нийт[upper-alpha 1]1,572 км2 (607 бээр2)
  Хотын нутаг
1,737.9 км2 (671.0 бээр2)
  Бөөгнөрөл
8,382 км2 (3,236 бээр2)
  Лондонгийн Сити2.90 км2 (1.12 бээр2)
  Их Лондон1,569 км2 (606 бээр2)
Өндөр11 м (36 фут)
Хүн ам
 (2021)[5]
  Нийт[upper-alpha 1]9,002,488[1]
  Нягтрал5,666/км2 (14,670/бээр2)
  Хотын нутаг
9,950,000
  Бөөгнөрөл
14,257,962[4] (1-р)
  Лондонгийн Сити
8,706 (67-р)
  Их Лондон
9,425,622
Иргэдийн нэршилЛондончууд
GVA (2020)
  Нийт£504 тэрбум
(€566 тэрбум)
  Нэг хүнд ноогдох£55,974
(€62,913)
Цагийн бүсUTC (Гринвичийн стандарт цаг)
  Зун (ЗЦ)UTC+1 (Британийн зуны цаг)
Шуудангийн код
Бүсийн дугаар
  • 020, 01322, 01689, 01708, 01737, 01895, 01923, 01959, 01992
Төсөл£19.376 тэрбум
($25 тэрбум)[7]
Олон улсын нисэх онгоцны буудалЛондон дотор:
Heathrow (LHR)
City (LCY)
Лондоны гадаа:
Gatwick (LGW)
Stansted (STN)
Luton (LTN)
Southend (SEN)
Түргэн тээврийн системЛондоны метро
ЦагдааНийслэлийн (Их Лондон нутаг)
Лондонгийн Сити (Лондонгийн Сити)
Түргэн тусламжЛондон
Гал командЛондон
GeoTLD.london
Вэб сайтwww.london.gov.uk

Лондон нь Их Британийн нийслэл, дэлхийн зүг зүгийн жуулчдыг татдаг алдартай, түүхт хот. Их Лондонгийн Удирдлагын тухай хууль 1999 онд батлагдаж, Лондонгийн Захирагч болон Чуулганы эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд 2000 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр болсон байна. Лондон хот түүхэндээ 1191 оноос Лорд Мэртэй байжээ. Одоогийн Лондонгийн Захирагчийн үүрэг бол нийслэлийг хэтийн чиглэл хандлагатай хөгжүүлэх явдал юм байна. Цагдаа, гал түймэр, болон түргэн тусламжийн алба, төлөвлөлт, тогтвортой хөгжил болон байгаль орчныг хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон тулгамдсан асуудлуудыг зохицуулах үүргийг Захирагч хүлээдэг.

Их Лондонгийн Зөвлөл нь анх 1986 онд бий болсон бөгөөд эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу Чуулган болж өөрчлөгдөн, Лондонгийн Захирагчийн сонгуультай нэг өдөр зэрэг явагддаг сонгуулиар Лондонгийн Чуулганы 25 гишүүн сонгогддог байна.

Лондон бол хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. Лондон долоон сая байнгын оршин суугчидтай. Британийн хүн амын 12 хувь нь оршин суудаг хэдий боловч хүн амын өсөлтийн 70 хувийг Лондон хангаж байдаг онцлогтой. Учир нь Лондон Британийн дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуу хот ажээ.

Лондон бол Англи болон Нэгдсэн Вант хоёр улсын нийслэл хот юм. Хотыг эрт цагт Ромчууд олсон түүхтэй бөгөөд Лондон гэж нэрлэжээ. Анх 2 мянган жилийн өмнө үүсэн бий болжээ. Лондон хотын төв хэсэгт дундад зууны үеэс хадгалагдаж ирсэн нэг милл орчим талбайтай эртний Лондон хот байдаг. Хэдий тийм боловч XIX зууны сүүл үеэс Лондон гэдэг нэр дэлхий дахинаа алдаршжээ. Өнөө үед хотын хурал болон хотын даргыг өөрсдөө сонгодог удирдлагын хэлбэртэй, муж болтлоо хүрээгээ тэлсэн агуу Лондон болжээ.

Лондон бол дэлхийн эдийн засаг, санхүүгийн томоохон төвүүдийн нэг болсон үндэсний хот юм. Хотын төвд Нэгдсэн вант улсын шилдэг 100 компанийн талаас илүү, Европын хамгийн том 500 компанийн 100 –гаас илүү компаниудын оффис нь байрладаг.

Лондон хот нь дэлхийн нийгэм улс төр, шоу цэнгээн, мэдээлэл, хэв загвар, соёл урлагт өөрийн хувь нэмрээрээ нөлөөлж байдаг. Аялал жуулчлал нь үндсэндээ орон нутгийн болон гадаадын жуулчдаас бүрддэг. Лондон хотод 1908 болон 1948 оны Зуны олимпийг зохион байгуулсан бөгөөд одоо 2012 оны зуны олимпийг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Дэлхийн түүх дурсгалын өвийн санд Лондонгийн цамхаг, Greenwich түүхийн дурсгалт суурин, Royal Botanic Kew цэцэрлэгт хүрээлэн, Westminster, Westminster Abbey ордон ба St. Margaret сүмээрээ бүртгэгдсэн байдаг.

Лондонд гадаадын 300 гаруй хэлээр ярьдаг, хэл соёл, шашин шүтлэг өөр өөр хүмүүсийн амьдардаг. 2007 оны долдугаар сарын албан ёсны мэдээгээр 7,556,900 гадаадын хүн амьдарч байсан.

Орон нутгийн засаг захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Үндсэн сэдэв: Лондонгийн орон нутгийн засаг захиргаа болон түүний түүх Лондонгийн захиргаа нь хотын түвшин, стратеги шат болон орон нутгийн шатлал гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Хотын доторх орон нутгийн засаг захиргаа нь 33 жижиг эрх бүхий байгууллагатай ба хотын засаг захиргааг Лондон хотын төв захиргаа (GLA)-ээр удирдагддаг. Лондон хотын төв захиргаа (GLA) 2 хэсгээс сонгогдон бүрддэг;

Лондон хотын эрх мэдэл бүхий захирагч болон түүний төсвийг жил бүр хэлэлцэж саналаа өгдөг. Мөн гаргасан шийдвэрт нь хяналт тавьж байдаг газар нь Лондон хотын Ассамблэй юм. 1986 онд хэмжээгээр бага Лондон хотын зөвлөл (GLC) татан буугдаж 2000 онд Лондон хотын төв захиргаа (GLA) болон шинээр байгуулагдсан. Лондон хотын төв захиргаа болон Лондон хотын захирагч хотын захиргааны байшинд байрладаг ба одоогийн захирагч нь Борис Жонсон юм.

Захирагчийн стратегийн төлөвлөгөө болох Лондон хотын төлөвлөгөөг 2010 онд нийтэд түгээхээс өмнө 2009 оны дунд үеэс эхлэн бэлдэж эхэлдэг. Тэрээр Лондон хотыг 2031 он гэхэд 7.56 саяаас 9.11 сая хүн амтай хот болох талаар 2009 оны 8 сард мэдэгдэл хийсэн байна.

Лондон доторх орон нутгийн 33 эрх бүхий байгууллагууд нь Лондон корпораци болон бага Лондонгийн 32 зөвлөлтэй юм. Тэдгээр нь хог хаягдлыг зайлуулах, тухайн газрын зам, нийгмийн үйлчилгээ, сургууль, орон нутгийн төлөвлөгөө зэрэг асуудлыг Лондон хотын төв захиргаагаар бус өөрсдөө хариуцан ажилладаг.

Хотын цагдаагийн үйлчилгээ нь хотын цагдаагийн газраар удирдагддаг ба Лондонгийн төвөөс нийт Лондонгийн асуудлыг удирддаг юм. Лондонгийн төв захиргаа нь өөрийн цагдаагийн хүч болох-Лондонгийн цагдаагийн газартай байдаг. Их Британий тээврийн цагдаагийн газар нь нийслэл хотын төмөр зам болон метро дотор цагдаагийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.

Лондонгийн гал түймэртэй тэмцэх газар нь нийт Лондонд үйлчилгээгээ үзүүлдэг. 5800 гал түймэртэй тэмцэгч ажилтан, албан хаагчтай нийт 7000 орчим ажилтантай дэлхийд 3-т орох том хэмжээний гал түймэртэй тэмцэх байгууллага болох Лондонгийн гал түймэр, түргэн тусласжийн асуудал эрхлэх байгууллагаар удирдуулдаг.

Үндэсний эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ нь дэлхийд том хэмжээнд тооцогдох үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг NHC Лондон хотын түргэн тусламжийн газраар хангагддаг.

Хатан хааны эргийн харуулын алба болон хааны үндэсний аврах иститут ТАМЭС голыг хянаж ажилладаг. Аврах үйлчилгээ нь гэнэтийн аюулт байдлын хор уршигаас сэргийлж ТАМЭС голд зориулж байгуулагдсан.

Үндэсний засаглал

[засварлах | кодоор засварлах]

Лондон бол чухал хот учир нь Westminster ордныг тойроод Нэгдсэн Вант улсын засгийн газрын ордон байдаг. Олон Засгийн газрын агентлагууд Парламенттай адил Whitehall-н дагуу 10 Downing гудамжинд Ерөнхий сайдын ордонд байрладаг. Их Британийн парламент нь “Парламентын эх” гэж нэрлэгдэн олон улсад нэр хүндтэй байдаг. Учир нь бусад парламентын системийн загвар болж байдаг ба бусад олон парламентүүд Их Британийн парламентын баримтыг хэрэглэдэг.

Газар зүйн байршил

[засварлах | кодоор засварлах]

Баруун болон төв Лондон SPOT гэдэг дагуул хотоос сайн харагддаг. Лондонгийн газар зүйн байдлыг авто замын дугаар, хуулийн хэлэлцүүлэг, үе мөчлөг тодорхойлж болно. Лондонгийн төв нь хуучин буюу эртний жижиг Лондон бөгөөд энэ нь 1 милл кв талбай эсвэл хот гэж нэрлэгдэж заншсан юм. Лондон хотын газар нутаг Виктор хааны үе мөн Дэлхийн дайны үеүдэд ихээр тэлсэн. Гэвч 1940 оноос энэ байдал бүрэн зогссон. Учир нь дэлхийн II дайн буюу Ногоон бүсийн хууль үйлчилж байв.

Английн Лондон муж нь дэлхий нийтэд Дэлхийн дайны үед Ногоон бүстнүүдээр удирдуулж байсан Их Лондон гэдгээрээ алдартай. Мөн Их Лондон гэж нэрлэгддэг, ба Дэлхийн II дайн ба Ногоон бүсийг удирдсан газар юм.

Их Лондонгийн Урбаны дүүрэг нь хотын хүн амын энгийн бүдүүлэг амьдралын нүүр царай юм. Энэ нь Лондонгийн алсын томоохон дүүргүүдийн нэг юм.

Лондон хот бол 607 милл /1570 км кв/ газар нутагтай. Thames гол нь баруун урьдаас зүүн тийш хотыг хөндлөн дайрч урсдаг. Thames гол нь Parliament, Addington буюу Primrose нуруудын хооронд урсдаг. Өмнө нь Thames гол маш гүн бөгөөд одоо байгаа үеэсээ 5 дахин их устай мөрөн байсан гэдэг. Викториягийн үеэс голын түвшин багасаж, бага, жижиг салаанууд нь ширгэж алга болсон. Сүүлийн үед жил ирэх тусам далайн түрлэг ихсэж, Thames голын түвшин аажим аажмаар нэмэгдэж байна. Үүний улмаас уулын ус буух үеэр үер болох магадлал ихтэй болсон. Энэхүү үерийн аюулаас урьдчилан сэргийлж 1974 онд Woolwich болон Barrier орчмын Thames голын дээгүүр хөндлөн далан барьж эхэлсэн ба энэ нь 2030-аад оны үед ашиглалтанд орох ба зураг төсөл инженерийн ажлууд хийгдэхээр шийдэгдсэн байна.

Лондон
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
53
 
7
2
 
 
36
 
8
3
 
 
48
 
10
4
 
 
47
 
13
6
 
 
51
 
17
9
 
 
50
 
20
12
 
 
48
 
22
14
 
 
54
 
22
13
 
 
53
 
19
11
 
 
57
 
15
9
 
 
57
 
10
5
 
 
57
 
8
3
Температур °CТунадас мм
Эх сурвалж: World Weather Information Service 2010-04-29, Агаарын чийгшилт болон нартай байх хугацаа: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лондон
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 7.2 7.6 10.3 13.0 17.0 20.3 22.3 21.9 19.1 15.2 10.4 8.2 Ø 14.4
Мин. Температур (°C) 2.4 2.5 3.8 5.6 8.7 11.6 13.7 13.4 11.4 8.9 5.1 3.4 Ø 7.6
Тунадас (мм) 53 36 48 47 51 50 48 54 53 57 57 57 Σ 611
Нартай цаг (h/d) 1.5 2.2 3.5 5.2 6.5 6.8 6.4 6.0 4.8 3.1 1.8 1.3 Ø 4.1
Бороотой өдөр (d) 14.8 10.8 13.4 12.7 12.5 10.5 10.1 10.9 10.5 11.6 14.0 13.2 Σ 145
Агаарын чийгшил (%) 88 84 79 73 72 70 72 75 80 85 88 89 Ø 79.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
7.2
2.4
7.6
2.5
10.3
3.8
13.0
5.6
17.0
8.7
20.3
11.6
22.3
13.7
21.9
13.4
19.1
11.4
15.2
8.9
10.4
5.1
8.2
3.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
53
36
48
47
51
50
48
54
53
57
57
57
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: World Weather Information Service 2010-04-29, Агаарын чийгшилт болон нартай байх хугацаа: wetterkontor.de

Лондон дахь боловсролын систем

Royal Holloway бол Лондонгийн дээд боловсролын институтын холбоо бөгөөд Лондонгийн их сургуулийн нэгэн салбар юм. Дээд сургууль болон коллеж, шинжлэх ухаан хөгжлийн төв болох Лондон хотод 378000 оюутан суралцдаг. Лондон дахь ихэнх бага болон дунд сургуулиуд нь Английн боловсролын системийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Лондонгийн их сургуулиуд нь европ болон Нэгдсэн Вант улсын хамгийн том заах арга зүйн сургууль бөгөөд 125000 оюутан суралцдаг. Мөн энэ сургуулийн харьяанд 20 коллеж байдаг. Коллежууд нь өөрийн удирдлагатай, мөн өөр өөрийн гэсэн дүрэм журамтай бөгөөд эдгээр коллежуудыг төгсөгчид нь Лондонгийн их сургуулийн гэрчилгээтэй төгсдөг. Үүнээс нэрлэх юм бол Royal Holloway, Birkbeck, UCL,[208] King's, Goldsmiths, Queen Mary[209] бөгөөд мөн тусгай мэргэжлийн институтууд болох London School of Economics,[210] SOAS,[211] Royal Academy of Music,[212] Courtauld Institute of Art ба Institute of Education нар болно. [213] Imperial College London болон University College London Times Higher Education сэтгүүлээс зарласан 2008 оны дэлхийн шилдэг 10 их дээд сургуулиудын 6 болон 7 дугаар байруудыг эзэлж байсан. Мөн түүнчлэн Лондонгийн эдийн засгийн дээд сургууль нь дэлхийн нийгэм шинжлэх ухааны удирдлагын институт заах болон судалгаа шинжилгээний төвүүдтэй. Соёл урлагийн сургуулиудын тэргүүн байранд Royal College of Music, Royal College of Art, ба Guildhall School of Music and Drama ордог. Senate House нь Лондонгийн их сургуулийн нэг салбар юм. Лондонгийн бусад их сургуулиуд болох Brunel University, City University, London Metropolitan University, Middlesex University, University of East London, University of the Arts London, University of Westminster, Kingston University ба London South Bank University Лондонгийн их сургуулийн харьяа биш бөгөөд гэвч аливаа тэргүүлэгчид болон олон улсын бусад суралцагчид Лондонгийн их сургуулийг сонгодог. 1992 оноос зарим техникийн их сургуулиуд нэгдэж зарим нь бүүр эрт үйл ажиллагаагаа эхэлж байсан. Imperial College London 2007 онд Лондонгийн Их сургуулиас гарч бие даасан сургууль болсон. 2003 онд University of North London ба London Guildhall University сургуулиуд нэгдсэн. London Metropolitan University нь нийслэл хотын бие даасан хамгийн том сургууль ба энэ сургуульд 155 орны 34,000 оюутнууд суралцдаг. Лондон бол London Business School ба Cass Business School бизнесийн сургуулиуд нь бизнесийн боловсролын сургалтаараа дэлхийд тэргүүлдэг. Мөн үүн дээр тэргүүний Schiller International University, Richmond University ба Regent's College сургуулиуд байдаг.

Лондонгийн газруудын жагсаалтад төв Лондон, дотоод болон гадаад Лондон багтана. Лондонгийн газар нутгийг олон удаа (e.g. Bloomsbury, Knightsbridge, Mayfair, Whitechapel, Fitzrovia) гэх мэт дүүргүүдэд хувааж байсан. Тосгоны нэрийг сүмийн харъяат нутгууд болон хот, дүүргүүдийн албан ёсны бус нэр өгч байсан. Орон нутагт иймэрхүү нэрүүд нь өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанарыг үлдээн уламжлагдан үлдсэн байдаг. Гэвч ихэнх нэр нь орчин үед албан ёсных биш болсон юм. Хэдий тийм боловч 1965 оноос эртний Лондон хот нь 32 жижиг дүүрэг болон хуваагдаж, төрөл бүрийн эдийн засаг, санхүүгээр ноёрхох болсон. Дэлхийн гурван том эдийн засгийн төвийн нэг нь Лондон хотод байдаг. Үүнд Зээлийн банк, Олон Улсын бондын байгууллага мөн гадаадын арилжаа, менежмент, гадаадын үнэт цаасны худалдааны сангууд багтана. Гол тэргүүлэх эдийн засгийн төв нь металлын арилжаа. Үүний хамгийн том нь алтны зах зээл юм. Мөн эвдэрсэн усан онгоцны зах, гадаадын банк, хөрөнгө оруулалт хийсэн байшин бусад төвүүд орно. Хот нь өөрийн гэсэн бие даасан статустай. Лондонгийн шинэ эдийн засаг нь хотыг зүүн зүгийн газар нутгийг арилжааны төвд Canary Wharf гэдэг цогцолбор ноёрхдог. Бусад бизнесүүд нь City of Westminster, UK's national government, хотод байралдаг. Хаант улсын Засгийн газар нь Westminster Abbey-д байдаг. Лондонгийн баруун хэсэгт зугаа цэнгэлийн газар, дэлгүүр дүүрэн байдаг. Oxford гудамж, Leicester талбай, Covent цэцэрлэг, Piccadilly цирк байдаг. Баруун Лондонд их тансаг, мөн үнэтэй, хувийн газрууд байдаг. Жишээ нь: 10 сая фунт стерлингийн үнэтэй Notting Hill, Knightsbridge болон Chelsea нэртэй үл хөдлөх хөрөнгүүд байдаг. Төв Лондонд байдаг Royal Borough of Kensington болон Chelsea хөрөнгүүдийн дундаж үнэ нь 894,000 фунт стерлинг байдаг. Лондонгийн зүүн муж нь Зүүн Лондон ба Зүүн дагавар хотуудаас бүрддэг. Зүүн дагавар хот нь гадаадын цагаачид амьдардаг хамгийн ядуу дүүрэг болох Лондон усан онгоцны зогсоол юм. Зүүн Лондонгоос эртний үйлдвэрийн хөгжлийг харж болох бөгөөд одоо 2012 оны Олимпийг зохион байгуулах болсонтой холбогдуулан London Riverside ба Lower Lea Valley хэсгүүд ордог Thames Gateway -ийг дахин сэргээн босгон хөгжүүлж байна.

Цэцэрлэгт хүрээлэнгүүд

[засварлах | кодоор засварлах]

Төв Лондонгийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгүүд болох Royal Parks мөн зэрэгцээ орших Kensington Gardens паркууд нь төв Лондонгийн баруун захад, Regent's Park нь хойд захад нь байрладаг. Эдгээр паркуудад Лондонгийн амьтны хүрээлэн, дэлхийн эртний шинжлэх ухааны хүрээлэн, мөн үүний зэрэгцээ жуулчдын сонирхол татах Madame Tussauds музей байдаг. Мөн Төв Лондонгийн ойролцоо Green Park , St. James's Park нэртэй жижиг паркууд байдаг. Hyde Park нь спортын тоглолтууд болон зарим үед задгай талбайн тоглолтууд болдгоороо онцлог. Дээрх том паркууд нь хотын төвөөс гадагшаа чиглэлээр дугаарлагдсан байдаг. Үүнд Royal Parks зүүн урагшаа, Bushy Park, Richmond Park паркууд нь баруун урагшаа, Victoria Park, East London хотын төвөөс зүүн тийш чиглэлээр дугаарлагдсан байдаг. Хойд зүгт байрладаг Regent's Park нь цэнгэг агаар, зугаалах газраараа онцлог байдаг. Хойд Лондонгийн Hampstead Heath паркад 3,2 км кв талбай бүхий байгалийн төрхөө хадгалсан чөлөөт газар байдаг. Түүхийн дурсгалт Kenwood House –д зуны саруудад нууран дээр болдог сонгодог хөгжмийн тоглолт болж долоо хоног бүрийн сүүлээр тайз засал, галт наадам, хөгжмөөрөө мянга мянган хүний сонирхлыг татаж байдаг. Аялал жуулчлалд 2003 оны Лондонгийн хувийн үйлдвэрийн 350,000 ажилчдын бүтэн цагаар ажилласантай тэнцүү хэмжээний буюу жилд ойролцоогоор 15 тэрбум паундын зардал гаргадаг. 2007 оны 10 дугаар сард Лондон нь дэлхийн хамгийн алдартай 150 хотыг тэргүүлж 2006 онд 15,6 сая жуулчдын сонирхлыг татаж чадсан. Лондонгийн дараа Бангконг (10.35 сая) 2 дугаар байранд, Парис хот (дөнгөж 9.7 сая)-аар 3 дугаар байранд шалгарчээ. Нэгдсэн Вант улсын хоёр дахь том боомт нь жилд 53 сая тонн ачааг зөөж тээвэрлэдэг.

Лондонгийн тээвэр ба явганаар болон дугуйгаар явах асуудал

[засварлах | кодоор засварлах]

Тээвэр бол Лондон хотын захирагчийн албаар удирдуулдаг 4 газрын нэг боловч захирагчийн санхүүгийн хяналт нь хязгаартай учраас төмөр замын сүлжээг бүрэн хянаж чаддаггүй. 2007 оны 11 дүгээр сард тэрээр Хойд чиглэлийн метроны замыг Лондонгийн газар дээрх төмөр замын сүлжээний адил хэд хэдэн шинэ өөр чиглэлүүдийг барих боломжийг судалсан. Нийтийн тээврийн сүлжээ нь дэлхий дээрх хамгийн өргөн уудам газрыг хамарсан сүлжээний нэг ба Лондонгийн тээврийн газраар удирдуулдаг. Энэ нь олимпод зориулж 7 тэрбум фунт стерлингийн (10 тэрбум евро) хөгжлийн төлөвлөгөөг багтаасан, замыг хаягжуулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр, замын бөглөрлийн асуудал, бусад асуудлын нүүр царай нь болж байна. Лондон нь хамгийн сайн нийтийн тээвэртэй хотод тооцогддог. Дугуй унах явдал нь Лондонгийн оршин суугчдад ихэд дэлгэрч байгаа. Лондонгийн дугуйгаар зорчих компанит ажилд хамгийн сайн бэлтгэж байна.

Дэлхийн хамгийн анхны метро болох Лондонгийн метроны Paddington-ы буудал Метро нь st.Pancras International зогсоолоос хөдөлж шууд Pairs болон Liverpool зогсоол руу очдог.

Нийтийн тээврийн сүлжээний гол хэсэг нь 11 чиглэлээс бүрдсэн Лондонгийн метро юм. Энэ нь 1863 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн анхны, хамгийн үнэтэй, хамгийн урт метроны нэг юм. Энэ метро 1890 оноос дэлхийн хамгийн анхны газар доорх цахилгаан зам болох City & South London Railway юм. Метрогоор өдөрт 3 сая гаруй, жилд 1 тэрбум хүн зорчдог. Энэ нь Лондонд жилд 244 милл газарт ойролцоогоор 1,1 тэрбум хүнийг зөөвөрлөдөг гэсэн үг юм. Хотын хамгийн анхны метро нь 1863 онд нээгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар энэ нь 500 вагон бүхий 275 зогсоолтой болтлоо өргөжсөн байна. Метроны хамгийн ачаалалтай зогсоол болох Waterloo зогсоол нь өглөө ид ачааллын үед 46,000 зорчигчдод үйлчилдэг. Метро нь нийтдээ 412 цахилгаан шат ба 112 лифтийг замын бөглөрлөөс хамгаалж байдаг.

Төв Лондонтой холбогдсон хотын захад байдаг нийтийн эзэмшлийн газар руу явдаг замаар ихэнхдээ машин болон нийтийн тээврийн хэрэгслүүд явдаг. Хотын төвийн зам ба хотын өмнөд болон хойд зах руу явдаг замууд нь шулуун ба тойрог хэлбэрээр байдаг бөгөөд уулзварууд нь тойрог хэлбэрээр огтолцдог. М25 дугаартай зам нь хамгийн урт шулуун зам бөгөөд энэ нь 121,5 милл буюу 195.5 км юм. Хотын шулуун замын сүлжээний дэлгэрэнгүй бүдүүвч зургийг анх 1960 онд бэлтгэсэн бөгөөд энэ ажил 1970 оноос тасалдсан. 2003 онд хотын төвийн замын хөдөлгөөний багтаамж буурч бөглөрөл үүсч байгаатай танилцаж, хянаж байсан. Цөөн жишээ дурьдахад жолооч нар төв Лондонгийн хамгийн их түгжрэлтэй замуудаар явахдаа өдөрт 8 паунд төлөхийг шаарддаг болсон. Хотын байнга түгжрэл үүсдэг дүүрэгт оршин суудаг жолооч нарт машинаа тавиад нийтийн тээврээр явах нь хямд төсөр болсон. М25 дугаартай зам нь хамгийн их ачаалалтай хотоос гардаг шулуун зам ба Лондон бол замын засрашгүй түгжрэлтэй хот юм. Машины дундаж хурд нь цагт 10,6 км/цаг байдаг.

Лондон бол сонгодог ба ардын урлаг, урлагийн хамтлаг, мэргэжлийн хөгжимчид болон хөгжмийн мэргэжилтнүүд бэлтгэх EMI гэх мэт хөгжмийн компаниудын гол төв нь юм. Лондон бол Barbican Arts Centre, Cadogan Hall, Royal Albert Hall зэрэг олон найрал хөгжим, хамтлагуудын гол гэр нь юм. Лондонд Royal Opera House ба Coliseum Theatre гэдэг дуурийн хоёр театр байдаг. Лондон бол Royal Opera ордонд байдаг Нэгдсэн Вант улсын хамгийн том орган хөгжмийн гэр нь юм. Бусад гол хөгжмийн зэмсгүүд нь үндсэн болон чогчин дуган сүмүүдэд байрладаг.

Wembley цэнгэлдэх хүрээлэн бол Английн хөлбөмбөгийн гал голомт ба дэлхийн хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэн бөгөөд Wimbledon-ны аварга шалгаруулах болон Grand Slam-ын теннисний тэмцээн зохион байгуулагддаг. Лондон Зуны олимпийг 1908 ба 1948 онуудад 2 удаа зохион байгуулсан. 2005 оны долдугаар сард 2012 оны наадмыг зохион байгуулахаар сонгогдсон ба дэлхийд Зуны олимпийг 3 дахь удаагаа зохиож байгаа анхны хот юм. Мөн Лондон 1934 онд British Empire Games зохион байгуулсан.

Лондонд спортын ихэнх хүн нь хөлбөмбөг тоглодог. Лондон бол гучин хөл бөмөбгийн клүб холбоотой ба үүнд Arsenal, Chelsea, Fulham, Tottenham Hotspur ба West Ham United таван клүб тэргүүлдэг. Мөн Лондон Guinness Premiership дөрвөн регби эвлэл багууд (London Irish, Saracens, Wasps ба Harlequins) байдаг ч, одоо Лондонд зөвхөн Harlequins тоглодог (одоо Их Лондонгоос гурван баг тоглож байгаа ч М25-д Saracens still багтсан.) Лондонд хоёр мэргэжлийн rugby league клүб байдаг Harlequins Rugby League.

 Commons: Лондон – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Estimates of the population for the UK, England and Wales, Scotland and Northern Ireland". ons.gov.uk. Office for National Statistics.
  2. Number 1 Poultry (ONE 94), Museum of London Archaeology, 2013. Archaeology Data Service, The University of York.
  3. "London weather map". The Met Office. Архивласан огноо 3 August 2018. Татаж авсан: 26 August 2018.
  4. "Metropolitan Area Populations". Eurostat. 18 June 2019. Татаж авсан: 4 December 2019.
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ons-pop-estimates
  6. Fenton, Trevor. "Regional economic activity by gross domestic product, UK: 1998 to 2020". ons.gov.uk.
  7. "The Greater London Authority Consolidated Budget and Component Budgets for 2021–22" (PDF).
  8. Sub-national HDI. "Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org.


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "upper-alpha", but no corresponding <references group="upper-alpha"/> tag was found