Jump to content

Наказава Юүжи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наказава Юүжи
中澤 佑二
Наказава 2008 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Наказава Юүжи[1]
Төрсөн огноо 1978 оны 2 сарын 25 (1978-02-25) (46 настай)
Төрсөн газар Ёшикава, Сайтама, Япон
Өндөр 1.87 м
Байрлал(ууд) Хамгаалагч
Өсвөрийн баг
1990–1992 Ёшикава Хигаши дунд сургууль
1993–1995 Мисато Когёо ахлах сургууль
1996–1997 Америка Минейро
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1999–2001 Токио Верди 83 (5)
2002–2018 Ёкохама Ф. Маринос 510 (31)
Нийт 593 (36)
Шигшээ баг
1999–2000 Япон U-23 12 (0)
1999–2010 Япон 110 (17)
Медалийн хураангуй
Ёкохама Ф. Маринос
Ялагч Жэй Лиг 2003
Ялагч Жэй Лиг 2004
Дэд байр Жэй Лиг 2002
Дэд байр Жэй Лиг 2013
Дэд байр Жэй Лигийн цом 2018
Ялагч Эзэн хааны цом 2013
Дэд байр Эзэн хааны цом 2017
 Япон улсыг төлөөлөн
Азийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр 2000 Ливан
Алтан медаль – нэгдүгээр байр 2004 Хятад
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд

Наказава Юүжи (Япон: 中澤 佑二, 1978 оны 2 сарын 25-нд Сайтама мужийн Ёшикава хотод төрсөн) нь Японы хөлбөмбөгчин бөгөөд одоо тус улсын Жэй Лигийн Ёкохама Ф. Маринос багт тоглодог[2]. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр клуб болон шигшээ багтаа ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг. "Бөмбөгдөгч" хэмээх хочтой.

Тамирчны замнал

[засварлах | кодоор засварлах]

Бага сургуульд байхаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн Наказава нэрд гараагүй сургуулиудын багт тоглодог, алдаршаагүй тоглогч байлаа. Суралцаж төгссөн Ёшикава Хигаши дунд сургууль, Мисато Технологийн ахлах сургуулийнхаа багт тоглож байсан ч скаутуудын нүдэнд өртсөнгүй. Иймээс тэр мэргэжлийн тамирчин болохын төлөө ур чадвараа сайжруулахын тулд Бразилыг зорьж Америка Минейро клубт бэлтгэл хийж эхлэв. Тэнд байхдаа дасгалжуулагч Рикардо Друбскигийн удирдлагад өсвөр үеийнхний багийн түлхүүр тоглогч болж, Минейро мужиийн аварга цол хүртжээ.

Жилийн дараа Япондоо эргэн ирж, Верди Кавасаки багт 1998 оноос дадлагажигч тамирчнаар элсэн оров. Жилийн хугацаанд өөрийгөө таниулж чадсан тул 1999 оноос багтайгаа гэрээ байгуулан жинхэнэ ёсоор мэргэжлийн тамирчин болжээ.

1999 оны 3 сарын 13-нд Наказава Жэй Лиг дэх анхныхаа тоглолтыг Тодороки цэнгэлдэх хүрээлэнд Сересо Оосака багийн эсрэг хийв. 4 сарын 10-нд тус лиг дэх анхныхаа гоолыг Нагоя Грампус Эйт багийн хаалганд хийсэн байна. Эхний жилдээ л гялалзсан амжилт үзүүлж, Жэй Лигийн шилдэг шинэ тоглогчоор шалгарснаас гадна бэлгэдлийн шигшээ багт багтжээ.

Тэр үед үндэсний болон олимпын шигшээ багийг дасгалжуулж байсан Филипп Труссье түүнийг олимпын шигшээ багтаа дуудсанаар Наказава Сиднейн олимпод Японы багийн бүрэлдэхүүнд тогложээ. Улмаар үндэсний шигшээ багтаа ч дуудагдах болов. 1999 оны 9 сарын 8-нд Ёкохамагийн олон улсын цэнгэлдэх хүрээлэнд Ираны багтай хийсэн нөхөрсөг тоглолтод Наказава анх шигшээ багийнхаа хувцсыг өмсчээ. Тэрээр 2000 оны 2 сарын 13-нд Азийн цомын урьдчилсан шатанд Сингапурын багтай Макаод тоглоход шигшээ багтаа анхныхаа гоолыг оруулсан байна.

Тэрээр Ливанд зохиогдсон 2000 оны хөлбөмбөгийн Азийн цомд улсаа төлөөлөн оролцож, 3 тоглолтод талбайд гарчээ. Гэсэн хэдий ч Труссье түүнийг 2002 оны ДАШТ-д оролцох багт багтаасангүй, Акита Ютакаг сонгожээ.

2002 онд Ёкохама Эф Маринос багт шилжин ирсэн тэрээр 2003, 2004 онд дараалан лигийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн[3] бөгөөд Жэй Лигийн 2004 оны шилдэг тоглогчоор өргөмжлөгджээ.

Японы үндэсний шигшээ багийг дасгалжуулах болсон Зико түүнийг арын шугаманд Миямото Цүнэясүтэй хамт тоглуулах болсноор тэр шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд баттай байр суурь эзэлжээ. 2004 оны хөлбөмбөгийн Азийн цомд тэрээр багийнхаа бүх тоглолтод оролцож, 3 гоол оруулсан бөгөөд ялангуяа хагас шигшээд Бахрейны багийн хаалганд оруулсан гоол нь Японы багт ялалт авчирч, улмаар тус тэмцээнд түрүүлсэн юм.

Наказава Германд болсон 2006 оны ДАШТ-д оролцсон ч баг нь амжилтгүй оролцож, хэсгээсээ шалгарч чадсангүй. Тус тэмцээний дараа тэрээр шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарлажээ[4]. Гэвч 6 сарын дараа шинэ дасгалжуулагч Ивица Осимын удирдлагад үндэсний шигшээ багтаа эргэн ирж, 2007 оны 5 сарын 24-нд Перугийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтод оролцжээ [5]. Түүнээс хойш шигшээ багийнхаа тоглолтод байнга оролцсоор ирсэн тэрээр одоогийн байдлаар Японы шигшээ багт тоглосон тоогоороо Ихара Масами, Кавагүчи Норикацү нарын дараа 3-т орох болжээ.

Үндэсний шигшээ баг

[засварлах | кодоор засварлах]
  • 2000 оны Азийн цомын эзэн
  • 2004 оны Азийн цомын эзэн
  • 2006 оны ДАШТ-д оролцсон
  • 2008 оны Азийн цомд 4-р байр эзэлсэн

Хувийн шагналууд

[засварлах | кодоор засварлах]
  1. "2006 оны ДАШТ Герман: Тоглогчдын жагсаалт: Япон" (PDF). ФИФА. 2014-03-21. p. 16. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-10.
  2. "横浜F・マリノス 公式サイト|Ёкохама Ф. Маринос багийн албан ёсны сайт". Эх хувилбараас архивласан: 2009-08-22. Татаж авсан: 2010-01-08.
  3. "Fc Japan". Эх хувилбараас архивласан: 2008-05-26. Татаж авсан: 2010-01-08.
  4. People's Daily Online - Japan's Yuji Nakazawa may retire from international soccer
  5. ESPN - Soccer-Disgruntled Nakazawa completes Japan U-turn - Soccer