Ноён (шатар)
Харагдац
Шатрын дүрсүүд | |
---|---|
Ноён | |
Бэрс | |
Тэрэг | |
Тэмээ | |
Морь | |
Хүү |
Ноён (Англи: King, ♔♚) нь шатрын дүрсүүдийн нэг юм.
Анхны байрлал
[засварлах | кодоор засварлах]- Цагаан ноён нь шатрын хөлгийн e1, хар ноён нь e8 нүдэнд байрлаж тоглолтыг эхлүүлнэ.
- Ноёныг K гэж тэмдэглэдэг.
- Шатрын гол зорилго нь өрсөлдөгчийн ноёныг Мадлах явдал юм.
Нүүдэл
[засварлах | кодоор засварлах]- Босоо, хөндлөн, ташуу бүх чиглэлд 1 нүдээр ахих боломжтой.
- Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
- Айлын талын дүрсүүдийн хөлд бууж чадахгүй.
- Айлын дүрс байгаа нүдэнд бууж чадах бөгөөд энэ тохиолдолд айлын дүрсийг иднэ.
Сэлгээ
[засварлах | кодоор засварлах]Сэлгээ гэдэг нь ноён, тэрэг хоёроо зэрэг хөдөлгөж чадах нүүдэл юм. Сэлгээ нь тоглогчдод нэг удаагийн өрөгт 1 л удаа хэрэглэж болох эрх бөгөөд ерөнхийдөө хамгаалалтыг зорилгоо болгосон нүүдэл болно.
- Ноёны тал руу сэлгэх
- Богино сэлгээ (short castling) гэж нэрлэнэ.
- Зүгээр сэлгээ гэвэл богино сэлгээг илэрхийлнэ.
- Тэмдэглэгээ: 0-0
- Бэрсийн тал руу сэлгэх
- Урт сэлгээ (long castling) гэж нэрлэнэ.
- Тэмдэглэгээ: 0-0-0
Үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]Шатар дахь ноёны үнэ цэнэ нь бусад дүрстэй харьцуулшгүй их юм.
Ноён | Бэрс | Тэрэг | Тэмээ | Морь | Хүү | |
---|---|---|---|---|---|---|
Дүрсүүдийн үнэлгээ | ∞ | 9 | 5 | 3 | 3 | 1 |
- Давуу байдалтай, дүрсийн тоо олон байсан ч гэсэн ноёноо мадлуулбал ялагдана.
Шаг, дуг, цод, мад
[засварлах | кодоор засварлах]- Шаг
- Өөрийн нүүдлээр эсрэг талын ноёныг идэж болохуйц байрлалд аваачихыг шаг гэнэ. Гэхдээ хүүгээр шалахыг цод, тэмээгээр шалахыг дуг гэдэг.
- Тэмдэглэгээ: +
- Ноёноо шалуулсан тохиолдолд ноёноо заавал шалаанаас гаргах ёстой.
- Шалуулсан тохиолдолд дараах 3 аргын аль нэгийг сонгож шалаанаас гарна.
- Ноёноо аюулгүй нүд рүү зайлуулах
- Өөрийн дүрсээр шалааг хаах
- Шалсан дүрсийг идэх
- Мад
- Зугтах боломжгүй шалааг мад гэнэ.
- Тэмдэглэгээ: #
- Аль нэг тал нь эсрэг талын ноёноо мадлаж чадвал өрөг дуусна.
- Ноёноо мадлуулахад айлын нүүдлээс гадна өөрийн талын дүрсүүд ч гай болох тохиолдол бий.
Мад ба жид
[засварлах | кодоор засварлах]- Шатарт ноёноо айлын дүрсүүдийн хөлд нүүхийг хориглодог.
- Өөрийн ноёноо төдийгүй айлын ноёныг ийм байдалд оруулж болохгүй. Тэр тохиолдолд хүчээр хичнээн давуу байсан ч тэнцдэг. Үүнийг жид гэнэ.
Мад
- Хар тал нүүх ёстой
- Шалуулсан байгаа.
- Дүрэм зөрчилгүйгээр нүүх боломжгүй болсон.
Жид
- Хар тал нүүх ёстой.
- Шалуулаагүй.
- Дүрэм зөрчилгүйгээр нүүх боломжгүй болсон.