Ормузын хоолой
Appearance
Ормузын хоолой (Strait of Hormuz, перс хэлээр: تنگه هرمز) нь Персийн булан ба Оманы буланг холбосон хоолой юм. Хойд талд нь Иран, өмнө талд нь Арабын Нэгдсэн Эмират Улс, Оманы харьяа Мусандам оршино. Хамгийн нарийн хэсгээрээ 33 км өргөнтэй.
Эрт цагт энэ бүс нутагт Ормузын хаант улс оршиж байсан аж.
Персийн булангаас олборлодог газрын тосыг зөөвөрлөдөг усан зам үүгээр дайрч өнгөрдөг бөгөөд Иран-Иракийн дайны үед танкеруудыг довтолж, хоолойн усан замыг хаасны улмаас дэлхий даяар газрын тосны үнэ өсч байсан удаатай.