Jump to content

Памирын нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Памирын нурууны топографийн газрын зураг

Памирын нуруу (хятад. хялб. 帕米尔, пиньинь Pàmǐ'ěr; перс. پامیر‎; пушту پامیر,‎ Pamir; тажик. Помир; хинди सुमेरु; урду پامیر‎, Pamir; дунг. Цунлин) — Төв Азийн өмнөд хэсэг болон Хималайн умард хэсэгт Тажикистан, БНХАУ, Афганистан болон Пакистаны нутагт орших нуруу.

Памирын нуруу нь Төв Азийн Хинду Куш, Каракорум, Кунлун, Тэнгэр уул зэрэг томоохон уулсын уулзварт оршдог юм.

18-20-р зуунд Памир болон түүний эргэн тойрон дахь бүс нутгууд нь Британийн геополитикийн түүхэнд "Их тоглоом" (англи. Great (Grand) Game) гэж нэрлэгддэг Их Британи, Оросын хаант улс хоорондын геополитикийн өрсөлдөөний гол талбар болж байв.

Одоогийн байдлаар Памирт хэд хэдэн улсын хооронд шийдэгдээгүй маргаантай газар нутаг байгаа бөгөөд энэ нь тус бүс нутагт үе үе геополитикийн хурцадмал байдалд хүргэж байна.

Хамгийн өндөр цэгүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Конгур (7649 м өндөрт) — Памирын нурууны хамгийн өндөр оргил, БНХАУ-ын нутагт хамаардаг.
  • Исмоил Самани (7495 м өндөрт) — Хуучин ЗХУ-ын хамгийн өндөр цэг байсан бөгөөд 1932 онд Сталины оргил, 1962 онд Коммунизмын оргил гэж нэрлэж байгаад 1998 онд тажикийн улсыг үндэлэгч Исмоил Саманигийн нэрэмжит оргил болсон байна.
  • Абу Али ибн Синий нэрэмжит дээд цэг — (7134 м өндөрт) 1928 онд "Лениний оргил" байсан 2006 онд Ибн Синий (Авиценна) оргил гэгдэх болсон.

Памирын нуруу нь урт, ширүүн өвөл, богино зунаараа онцлог юм. Оргилууд нь жилийн турш цасан бүрхүүлтэй хэвээр байна.